gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Цэндийн хувийн тэмдэглэл бүхий олон дэвтрийн ихэнхийг НАХЯ хураан авч устгажээ

Нийгэм
2010-08-18
0
Twitter logo

-Тэмдэглэлийн дэвтэр-

БҮГД ХУРАЛ ДЭЭР "Л.ЦЭНДИЙН АСУУДАЛ" ГЭГЧ ЮМ ГЭНЭТ БОСГОН ИРЖ...
"Сэхээтний төөрөгдөл, үндэсний үзэл, намч биш үйл ажиллагаа". Ийм нэр хочны дор 1950-иад оны сүүлч 1960-аад онд нам, төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан олон хүн хэлмэгдэн хохирч, нутаг заан цөлөгдөж байсан билээ. Тэдний нэг бол МАХН-ын Төв хорооны II нарийн бичгийн дарга, АИХ-ын депутат, АИХ-ын дарга асан Лувсанцэрэнгийн Цэнд агсан юм. Ороо бусгаа цаг, ордны ил далд өрсөлдөөний дүнд албан тушаалаасаа зайлуулагдаж, өөрөөсөө үл шалтгаалах хүчин зүйлийн улмаас амаргүй ээдрээ нугачаатай, эмгэнэлтэй амьдралыг туулсан энэ хүний намтар түүх, бичиж тэмдэглэж үлдээсэн бүхэн нь үзэл сурталжсан нийгэм, үзэл суртал гэдэг юм хэтрэхээрээ юу болдогийг харуулах толь мэт санагдана.

Лувсанцэрэнгийн Цэнд хэмээн энэ эрхэм Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уугуул. Монголд ардын хувьсгал ялахаас нэг жилийн өмнө буюу 1920 онд төржээ. Энэ жил түүний мэндэлсний 90 насны ой тохиож байна. Л.Цэнд хуучин ЗХУ-д аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжил эзэмшин улмаар “БНМАУ-ын аж үйлдвэрийн хөгжил ба улс орныг үйлдвэржүүлэх асуудал” сэдвээр эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалан эх орондоо иржээ. Ирэнгүүтээ өндөр албан тушаалд шууд томилогдон ажилласан нь тохиолдлын зүйл биш байжээ. Тухайн үеийн шаардлагад тохирсон мэргэжилтэн байсан, бас өөрийн мэдлэг чадвараараа үнэлэгдэж хүлээн зөвшөөрөгдсөн хүн байсан гэдгийг нь "Тэр биднээс толгой илүү байсан", "Төмөр-Очир, Цэнд нар бол тэр үеийнхээ сэхээтнүүдээс тасархай байсан", "1960-аад оны эхээр Москвагийнхны дунд Цэндэд гол найдвараа тавих нь зүйтэй гэсэн хандлага давамгайлж ирсэн" гэх мэтээр бичсэн олон хүний дурсамжуудаас харж болно.

Л.Цэнд 1954 оны дөрөвд үгээр сараас 1957 оны зургадугаар сар хүртэл БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын төлөвлөгөөний комиссын дарга, 1957 оны зургадугаар сараас 1959 оны гуравдугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн I орлогч дарга бөгөөд Улсын төлөвлөгөөний комиссын дарга, 1959 оны гуравдугаар сараас 1963 оны арванхоёрдугаар сар хүртэл МАХН-ын Төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргын албыг тус тус хашиж байжээ. Энэ хооронд МАХН-ын XII, XIII, XIV их хурлуудад төлөөлөгчөөр сонгогдон оролцож, улмаар их хурлуудаас намын төв хорооны бүгд хурлын гишүүн болж байжээ. 1957 оны гуравдугаар сард хуралдсан МАХН-ын Төв хорооны V бүгд хурлаас намын улс төрийн товчооны орлогч гишүүнээр, мөн оны долдугаар сард хуралдсан VI бүгд хурлаас Улс төрийн товчооны жинхэнэ гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.

Үүний зэрэгцээ 1954-1964 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан бөгөөд 1960 оноос АИХ-ын даргын албыг хашиж байжээ. Гэтэл 1963 оны арванхоёрдугаар сард хуралдсан МАХН-ын Төв хорооны V бүгд хурал дээр "Л.Цэндийн асуудал" гэгч юм гэнэт босгон ирж, түүнд "Эрх тушаал хөөцөлдөж, намч биш үйл ажиллагаа явуулсан” хэмээн ял тулган хүлээлгээд нам төрийн болон сонгогдсон албан тушаалаас нь зайлуулжээ. 1964 оны нэгд үгээр сард хуралдсан АИХ-ын чуулганаар дээрээс өгөгдсөн чиглэлийн дагуу өөрийг нь ч оролцуулалтгүйгээр Их Хурлын даргаас шууд огцруулж байжээ. Товчхондоо бол, Л.Цэдэнбал болон түүний багийнхны үйл ажиллагаанд Н.Дамба болон Д.Төмөр-Очир нарын дараа өртсөн хүн бол Л.Цэнд гэж хэлж болно. "...Ажил албан тушаал өөрчлөгдөнө гэдэг хувь хүнд ч, нийгэмд ч байдаг зүйл. Гэхдээ Л.Цэндийг албан тушаалаас нь буулгахын төлөө зориуд зохион байгуулсан шиг үйл явдал, 1963 оны бүгд хурлын дараа нэр хүндийг нь унагах гэсэн шиг тийм кампанит ажил, Тосонцэнгэлд, ажиллаж эхлээгүй байж дампуурчихаад байсан.

Мод боловсруулах үйлдвэрийн даргаар томилсон нэрээр нутаг заан суулгасан хэрнээ хүний наад захын эрхийг хяхан боогдуулж байсан нь тэр бүр элбэг тохиолддог зүйл биш. Түүнээс гадна Л.Цэнд нам төрийн тэргүүнүүдэд удаа дараа хандаж, санал хүсэлт тавьж байсан боловч ямар нэг хариу өгч байсанг үй. Насан өөд болсоноос нь хойш хань, гэр бүл, үр хүүхэд нь өргөдөл хүсэлт гаргаж, холбогдох эрх бүхий хүмүүстэй биечлэн уулзаж байсан боловч тоймтой хариу бас л байсангүй..." хэмээн Н.Пүрэвдагва, С.Туяа нар "Будант жилүүдийн эмгэнэл буюу Лувсанцэрэнгийн Цэнд" /1999/ номдоо өгүүлжээ.

"ЧИНИЙ ТОЛГОЙ ДЭЭРХ ҮҮЛС НЭГ ҮЕ ТУН ХАРАНХУЙЛЖ ИРСНЭЭ САЯВТАР Л БОЛИВ БОЛОЛТОЙ"

Л.Цэнд оюутан байхаасаа өдрийн тэмдэглэл тогтмол хийж заншсан, түүндээ санаж бодож байсан зүйлээ бичиж үлдээдэг хүн байжээ. Уншсан ном зохиол, танилцсан хүн, хийх ёстой ажил, улс орны хөгжлийн тоо баримтууд, мэргэжлийн хэлсэн сургааль үгс, сэтгэлийн баяр хөөр, гуниг зовлон, харуусал, тэр ч бүү хэл эрүүл саруул явахад хэрэгтэй мэдээлэл, өвс ургамал, гарын доорх зүйлээр эмчилдэг уламжлалт эмчилгээний арга гээд түүний тэмдэглэлийн цар хүрээ өргөн байжээ. Бас олон зүйлээ орос, англи заримдаа түвд хэлээр бичиж үлдээжээ. Харамсалтай нь энэ хүний бичиж тэмдэглэсэн бүхэн үр хүүхдэд нь үлдэж хоцорсонгүй. Түүний хувийн тэмдэглэл бүхий олон дэвтрийн ихэнхийг 1965 оны нэгдүгээр сарын 28-нд Нийгмийг аюулаас хамгаалах яам /НАХЯ/-наас гэрт нь нэгжлэг хийн хурааж авчээ. Тэдгээрийн араас судалж сурвалжлахаар хожим 1980 онд намын хянан шалгах хорооны дарга Н.Лувсанравдангийн ам шийдвэрээр ихэнхийг устгасан гэдэг хариу өгдөг байна.

Усталгүй болон нэгжигчдийн нүдэнд өртөлгүй үлдсэн цөөн хэдэн дэвтэртээ бичиж үлдээсэн тэмдэглэлийн зарим хэсэг нь "Будант жилүүдийн эмгэнэл буюу Лувсанцэрэнгийн Цэнд" номд орж уншигчдад хүртээл болжээ. Уг тэмдэглэл үүдээс толилуулж байна. МАХН-ын Төв хорооны намын хянан шалгах комисс, НАХЯ-наас Л.Цэндийн гэрт нэгжлэг хийн хурааж аваад өнөөг хүртэл эргүүлж өгөөгүй олон дэвтэр байсан бол чухам юу болсон бэ гэдгийг учир начир нэлээд тодорхой болох байсан биз ээ. Нэгжлэгт өртөөгүй үлдсэн нэгэн дэвтэртээ тэрээр "...нэлээд урдаас зориуд бэлтгэн шийдсэн атлаа бүгд хурлын явцаар гарсан мэтээр үзүүлэхийг оролдож нам ба ард түмнээ хуурч байна. а/ Төмөр-Очирын асуудлыг хэлэлцэхээс нэлээд өмнө "Чиний толгой дээрх үүлс нэг үе тун харанхуйлж ирснээ саявтар л болив бололтой" гэж үнэнч нөхөд минь хэлж байсан удаа буй. б/ Бүгд хурлаас нэлээд өмнө багцаалбал 10 сарын үед энэ асуудлыг товчооны гишүүд мэдсэн /цөм үү?/ учраас надаас хөндийрч эхэлсэн.

Аж ахуйн хүмүүс хүртэл нарийн ширийн зүйлээр хавчиж хэлсэн юм. в/ Бүгд хурлаас 7-10 хоногийн өмнө н.Чимид / НТХ/, Дарьсүрэн дээр очиж, "Одоо ч Цэнд дарга гуайг хусахаар бэлтгэж байна даа" хэмээн сагсууран ярьжээ. Үүнийг Дарьсүрэн хүүд минь хэлж байв, г/ Эцэст нь генерал Лхагвасүрэн бүгд хурал дээр "Энэ тухай асуудлыг хэсэг хуучин зүтгэлтэн бид талбиж байсан юм" гэхчлэн Бал, Дүгэрсүрэн нарын зохион байгуулсан ажлыг илчилж байсан юм. Үүнийг хэдэн нүүр гэвэл зохих вэ, е/ Сүүлийн 2-3 сар Бал, Дү нар асуудлыг надаас аль болохоор холдуулан тойруулахыг хичээж байсан ба багагүй амжилт олсон. Асуудлыг ил талбихаас айн эмээж шударга бус зүйлээр намын түүхийг дүүргэдэг муухай улс юм даа. Гэвч цаг гэгч шударга шалгуур хожмын өдөр хог буртагтай нь уудлан ил гаргах нь дамжиггүй..." хэмээн бичиж байжээ.

"ХҮНИЙ АРААР ДАЛД ХИЙСЭН АЖИЛ НАДАД БАЙХГҮЙ"
Бүгд хурлын маргааш буюу 1963 оны арванхоёрдугаар сарын 23-нд Цэнд орос хэлээр бичсэн тэмдэглэлдээ "Бүгд хурал дээр яригдсан бүхэн цөм гүтгэлэг. Албан тушаалын араас улайран зүтгэгч хэсэг хүмүүс ичгүүр сонжуургүй ажиллагаагаа халхлахын тулд зохион байгуулсан эрээ цээргүй ч эвлэгхэн найруулсан жүжиг. Эдний шүүмжлэл нь хар толгойгоо хоохойлсон албан тушаалаа хадгалахад чиглэж байв" хэмээн бичиж үлдээжээ. 1963 оны арванхоёрдугаар сарын 20-21-ний өдөр Л.Цэндийг шүүмжилж байхад тэрээр дараах тэмдэглэлийг хийж байжээ.
"1. Удирдах ажилд яг 10 жил болов.
2. Хүний араар далд хийсэн ажил надад байхгүй.
3. Чадлаа гаргаж ажилласан. Хэрэв хангалтгүй байсан бол тэр нь миний чадлын хэр.
4. Зан авир харилцаа хүнд гэдэг нь үнэн.
5. Нөхдөд итгэл найдвар хангахгүй байгаа гэдэг ойлголт төржээ. Шүүмжлэлд олон янзын зүйл харагдаж байна. Хамгийн гол нь юм бүхэн дээр үнэнч шударга байх ёстой. Эрх тушаал: 56 оны явдал, 61 оны бүсийн зөвлөгөөн, XXII их хурлын дараах идэвхтний хурал, ухуулагчдын зөвлөгөөн зэрэг нь намын гишүү- дэд үл зохицох эрх тушаал хөөцөлдсөн мэт болжээ,,," хэмээн тэмдэглэлдээ бичиж байсан бол уг хурал дээр хэлсэн үгэндээ ",,, Удирдах албанд ажиллаж ирсэн 10 жилийн дотор би өөрийнхөө биеийг хайрлааг үй... , би өөрийн орны хөгжлийн асуудлыг чадал чинээгээрээ хөндөж, босгож шийдвэрлэхтэй холбогдсон асуудлыг аль болохоор урагштай явуулахын тулд өөрийн бүх мэдлэг, чадал, санааг дайчилж ирсэн..." гэжээ.

ТОСОНЦЭНГЭЛД БАЙДАЛ ХҮНД, ХҮМҮҮСИЙН САХИЛГА БАТ, ХАРИУЦЛАГА НЭЛЭЭД ХЭЦҮҮ БАЙДАЛТАЙ
1963.11. Цаг ямагт уцаартай, орчин тойрондоо сэтгэл дундуур байдаг хүмүүс тохиолддог. Тийм хүн намайг үнэлэхгүй байна, ойлгохгүй байна, дайрч байна гэж үргэлж бусдыг сэрдэх мэт явдаг. Бусдын анхаарал татахын тулд хэлэх ярих нь огцом, шийдэмгий болж "Би тэгнэ, би тэгүүлэхгүй, энэ хэрэггүй" гэхчлэн биеэ товойлгохыг оролдох нь цөөнгүй болдог юм байна. Түүнд хүн бүхэн "муу санаатан" болж харагддаг бололтой.... Гомдмоор, доромжилсон үг (ялангуяа ойр дотно хүнээс) сонсоход сэтгэлд удаан, магадгүй бүх насан турш үл арилах сэв суудаг бололтой. Мэдрэлийи өвчинд ч хүргэж болно...

1964.1.10. Тосонцэнгэлд ажиллахаар ирсэн анхны өдөр. Өчигдөр орой 20.30-д нөхөр Зулын хамт ирэв. Зочид буудлын 26 номерт буув. Шөнө нь нэлээд сэрүүн хонож өглөө 7- д босов. Буудлын жижүүр Дулам гуайгаар түр үйлчлүүлж байхаас өөр арга алга бололтой. Онгоцоор Завханаас ирэх хүмүүсийг хүлээвч энд цас орж бэрх байх тул онгоц ирэхгүй болжээ. 10 цаг өнгөрмөгц Зул сайдын хамтаар комбинатын конторт очиж комбинатын ажил байдлын талаар нөхөр Балжиннямтай ярилцав. Байдал хүнд, хүмүүсийн сахилга бат, хариуцлага нэлээд хэцүү байдалтай байгаа мэт ярьж танилцуулав. Ялангуяа цахилгаан станцын асуудал хүнд, бүх цехүүдийн халаалт хаагдсан гэнэ. Гол асуудал түлшин дээр байгаа бололтой.
1.11. Үйлдвэрийн гол хүмүүстэй уулзаж дараа нь үйлдвэрүүдээр оров. Санхүүгийн байдал:
-3,6 сая төгрөгийн банкны зээлтэй.
-600 мянга орчим төгрөгийн нэхэмжлэгдсэн өртэй.
-600 орчим мянган төгрөгийн гоожингийн төлбөртэй. Үүний ихэнх нь тав орчим нугалагдсан торгуультай. Засанд 350 мянга орчим төгрөгийн өртэй. бас 30000 куб м мод аваагүй байгаа.

1.12.1. Мод бэлтгэлийн бригад,модны газраар явав. Арга хэмжээнүүд:
1. Мод тээврийг графиктай болгох
2. Модыг тээхдээ ялгах.
3. Мөчрийг түлж болох эсэх.
4. Мод хураах ажлыг журамлах.
5. Улсын актанд зарим барилгыг илүү тоолж (олон байшин барьсанаар) тушаасан. Улсын комиссын ба 63 оны жилийн эцсийн тооллогын материал хар!
6. Тосгоны олон барилгын хаалга, давхар шал дутуу. (Актыг Бизьяа авсан)
7. Айл гэрийн бүртгэл гаргуулах.
8. Хотын худалдаа трестэд 13000 төг өртэй
9. Комбинат ганц тамгатай.
10. Мотор ороох хүнтэй болох
11. Хэлмэрч ба конторын жижүүр (3), тусгай бичээчийн орон тоо, нууцын авдар.
12. Гол цехүүдийн технологийн заавар.
13. Мэргэжилтний жагсаалт, ажиллах хугацаа. 1
14. Шагналын фонд, материал.
15. 64 оны захиалга ББМҮЯ-ны Цоодол дээр

1.17. 3ул сайд ажлаа дуусган оройдоо буцав. Бид даваан дээр гаргаж өгөв. Замдаа Их жаргалантаар ороход нэгдлийн дарга нь Дүйнхэржав, нбд нь , Их-Уул дарга нь Дашравдан, нбд нь Дашпунцаг, Жаргалант сумын нөхөд зам хаагуур гарахыг ихэд сонирхож байна.

1.20. Урд орой нь Бямбадорж ирэв. Энэ өдөр үйлдвэр ба хот тэдний үйлчилгээний газрыг танилцуулав. Ажил дээр нилээд зөвлөлгөө өгөв. Ялангуяа клубын ажлыг өөд татах талаар зөвлөлгөө өгч туслалцаа үзүүлэхээ амлав.

1.25. Урд шөнө 11 цагийн орчим рамын цех дахь бутлагчийн хутга тасарч бүрээсээ дэлбэ татсан учир ажил зогсов. Ганц муу бутлагчтай үлдсэн учир ЦС-ийн бараг бүх ачааллыг хасах замаар турбинээ зогсоохгүй хонов. Гэвч рамын цех шөнийн 12-оос хойш ажилласангүй. Өглөө 9 цагийн орчим станц хэвийн байдалтай боловч ачаалал нэмэх боломжгүй түлшний өлсгөлөнтэй хэвээр байв. Даваасамбуу, Бизьяа, Жамц нар буталгаан дээр. Сахьяа. Пүрэв нар нэг бутлагчийг задлах ажил дээр тус тус байв. Бутлагчийг үзвэл бүрээс нь ихэд эвдэрсэн, гол дискний гурван хутга хагаслан хугарсан байв. Их засвар хэрэгтэй болжээ...

БАРИМТАЛЖ МӨРДДӨГ ЗАРЧМААСАА ХАРШ БУУЛТ ХИЙВЭЛ ХОЖИМ ХАРАМСАВЧ БАРАХГҮЙ
"Хүний нэр төр" Үнэн. 1965.2.26. (Тэргүүн) МАХН-ын эсрэг (?) бүлэглэн (?) бүтэлгүй явуулага (?) хийн Төв хорооны удаа дараагийн бүгд хурлаар бут цохигдсон Д.ТөмөрОчир. Л.Цэнд, Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нар болон тэдний гар хөл бологчид шударга сэхээтэн (?), нам төрийн ажилтан зүтгэлтэн (?) нарын нэр төрийг бууруулахын тулд зориуд санаатайгаар(?) хутган үймүүлж(?) элдэв хуурамч ятгалга хийн, жирийн ажилчин хүний сайхан нэр төрийг ч бузар явдалдаа ашиглахыг оролдож байсан зэрэг нь амин хувийн ашиг завшааныг(?) олон түмний нэр төрөөс дээг үүр тавихыг зорьж байсны илрэл юм. Хайхрамжгүйн уршиг уу? Эсвэл санаатай хийсэн гүтгэлэг үү? Хэрэв баримт л үгүй бол ямарч тэнэг явдал хөшигний араар үлддэг гэж зарим хүмүүс боддог бололтой. Хувийн дотоод сэтгэлийн ариун шударга чанар хүнд эхээс төрөхөд заяадаггүй. Амьдрал тэмцлийн дүнд л төрж бүрэлддэг. Үнэний төлөөх тэмцлийн явцад ямар нэг буулт тэр тусмаа баримталж мөрддөг зарчимдаа харш буулт хийвэл хожим харамсавч барахгүй.

ОРНЫ ХҮН ТОМИЛОГДОХ СУРАГ...

1969.7 сар. Орсон бороо арилдаг,ирсэн гийчин буцдаг! Орны хүн томилогдох тухай бүдэг бадаг сураг гарах нь ихсэв. Балдорж ? Бадам?..Мэдэх арга алга... 1984.3.13. Өвлөөс хойш цаг их явжээ. Урь унаж мөс харлаад улиас бургасны гөлөг хөөж бүр хаврын шинж оржээ. Арга ч үгүй бмз! Хаврын дунд cap бараг дундалж байхад! Сонин юм их болж өнгөрөв. Эхлээд Гаамаа нь, дараа нь Дагий сайд өөрөө ирэв."Ажил их, зав тун гарахгүй юм" гэнэ. Арга ч үгүй биз ээ. Саяхан Цэдэнтэй дайралдсан чинь "Мебель-картоныг хэвийн болгох гэж ядарч байна даа" гэж явналээ. Бодвол Дагий тэнд зоолттой байгаа биз.

Д.Өрнөд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан