gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.04
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Лүндээжанцан: Хэзээ ч бүү шантар

Улс төр
2010-10-20
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-10-20
Данзангийн Лүндээжанцанг Үндсэн хуулийн эх баригчийн нэг хэмээдэг. Тэрээр ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг АИХ-ын хуралдаанаар хэлэлцэхэд түүний эх баригчаар ажилласан хувьтай төрийн түшээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монголын байнгын ажиллагаатай парламентын түүхэнд тасралтгүй 20 жил гишүүнээр сонгогдон ажилласан хүн. Тиймээс ч мэргэшсэн парламентч төдийгүй УИХ-д удирдах албан тушаалд олонтаа томилогдон, хариуцлагатай алба хашиж яваа туршлагатай хуульч юм.

Түүнд парламентын хамт олон нь итгэл хүлээлгэн 2004-2007 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2007 оноос Монгол Улсын Их Хурлын даргаар сонгож ажиллуулсан билээ. Д.Лүндээжанцан 2008 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, Улсын Их хурал дахь МАХН-ын бүлгийн ахлагчаар ажиллаж байна.

Хуульчдын хүндтэй багш тэрээр Монголын хууль, эрх зүйн салбарын нэртэй эрдэмтэн, шинжлэх ухааны доктор, профессор мөн гавьяат хуульч.

Д.Лүндээжанцан гишүүн  олон арван шүлэг найраг тэрлэж, төрөлх нутаг орон, анд нөхөддөө сэтгэлийн мялаалга өргөсөн хүн. Тэрээр эсээ өгүүлэл, дурсамж тэмдэглэлийн болон хууль, эрх зүйн чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны 20-иод номыг дангаараа болон хамтран туурвиж, 70 гаруй илтгэл, өгүүлэл бичиж  хэвлүүлж байв. Харин өдгөө Байнгын ажиллагаатай парламентын 20 жилийн ойн түүхт энэ өдөр Д.Лүндээжанцан гишүүн “Хэзээ ч бүү шантар” хэмээх номоо уншигч, сонгогч олонд өргөн барьж байна. Энэхүү номноос түүний амьдралын хувь зохиолоос гадна Монголын төрийн нэн  шинэ түүхийн учир зангилаа, нийгмийн өөрчлөлт хувьслын мөн чанар, төрийн хүний ёс жудаг төдийгүй эх нутгаа хайрлах сэтгэлийн нандин учгийг та амтлан унших болно. Номын цагаан мөр зохих болтугай.

Референт Н.Тунгалаг  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан