УИХ-ын гишүүн С.Оюун Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.09.14/ өргөн барилаа.
Энэ хуулийн төслөөр сэргээгдэх эрчим хүчний (нар, салхины) тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд, сэлбэг, үйлдвэрлэлийн түүхий эдийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.
Ингэснээр хэрэглэгчдэд борлуулах бүтээгдэхүүний үнэ буурч, зах зээлд эрэлт бий болсноор, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц болох аж. Мөн өрх, жижиг, дунд хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх давуу талтай юм байна.
- Иймд Гаалийн тариф,
- Гаалийн татварын тухай хууль болон
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулахаар энэхүү хуулийн төслийг боловсруулжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.