Өнөөдөр өглөө Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт боллоо.
Харин УИХ дахь МАН-ын гишүүд чуулганы нээлтэд оролцсонгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас тодруулахад, “Уг нь хуульд зааснаар МАН-ын гишүүд чуулганы нээлтэд оролцох ёстой. УИХ-ын гишүүдийн үүрэгт ажил нь чуулганы хуралдаанд, байнгын хороодын хуралдаа суух юм. Хэлэлцэж буй асуудалд идэвхтэй оролцох ёстой. МАН-ынхан өнөөдрийн чуулганд бүрэн бүрэлдэхүүнээрээ суугаагүй нь сандал ширээгээ хамгаалахын төлөө чуулганы ажиллагааг шантаажилж байгааг харууллаа.
МАН-гүйгээр УИХ-ын чуулган үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой” гэв.