Номын хорхойтнууддаа зориулан Интерном дэлгүүрт борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг танилцуулдаг уламжлалтай.
Ширээний дараагийн номоо хараахан сонгоогүй бол өнгөрөгч долоо хоног тодруулбал, долдугаар сарын 20-ноос 26-ны хооронд ямар бүтээл борлуулалтаараа тэргүүлснийг танилцуулж байна.
1.Эвтэй дөрвөн амьтан
Эрт урьдын цагт хараа булаам үзэсгэлэнт ойд тагтаа, туулай, сармагчин, заан дөрвөн амьтан олон жил хөрш зэргэлдээ амьдран сууж иржээ. Тэд нэгэн өдөр саглагар том модны доор цугларан элдвийг ярилцан суутал тэр модны орой дээр амтат улаан жимс ургасан харагдаж гэнэ. Тэд жимсийг авч идэхээр элдвээр оролдож гарчээ. Сармагчин мод руу дүүлэн очсон боловч арай л жимсэнд хүрсэнгүй. Гэтэл туулайны хувьд тэрхүү жимсийг авна гэдэг санасны ч гарз байлаа...
2.Очир эрхшээгч – Б.Батрэгзэдмаа
Энэхүү роман эгэл жирийн нэгэн англи хүмүүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэж улмаар үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхий ертөнцийн ил далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигтай нууцад нэвтрэн, гэгээрлийн хутагийг олж буй тухай өгүүлнэ.
3.Өглөөний хүн: Цаг хугацааг захирах нь – С.Хироши
Цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь тавилангаас ангижирч, амьдралаа жолоодогч "Өглөөний хүн" болох 100 өдрийн хувьсгал, ядарч туйлдсан амьдралын дүр төрхийг хэмжээлшгүй их эрч хүчээр дүүргэх гайхамшигт өглөөний хүч чадал, мэрийх хэдий ч зорьсондоо хүрч чаддаггүй хүмүүст зориулсан өглөөний тусгай төлөвлөгөө, өнгөрсөн 20 жилийн турш япончуудыг өглөөний амьдралын хэмнэлд оруулж өөрчилж ирсэн агуу бүтээл.
4.Хайрлах урлаг – Э.Фромм
Эрих Фромм хайрыг зүгээр нэг гэнэт учирдаг тэгээд л өөрөө цааш яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхааруулж, хайранд зөв сайн суралцаж чадвал хүнийг хайрлах болохоос биш, суралцаагүй хүний хайрыг жинхэнэ хайр биш гээд үүнийгээ олон жишээ болон онол дээр тулгуурлан батлан харуулсан байна. Энэ ном гарсан цагаасаа хойш 60 гаруй жилийн дотор олон сая хэвлэгдэж, бараг 40-өөд орны хэл дээр орчуулагдаж байжээ.
5.100 жилийн ганцаардал – Г.Маркес
Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ.
6.Үүлэн хээтэй орчлон – Б.Шүүдэрцэцэг
Энэ жил хорин наймтай Бадамлянхуа Тан данжаадынд амьдарсаар гурван жилийг үджээ. Эр, эм хэний ч нүд булаам энэ сайхан бүсгүйн дуудах нэр нь Бадам аж. Хүрээний зах бараадан ганц үнээний дэлэн шувтарч тарчигхан суудаг асан Тамжид авгайн ганц охин байсан юм. Арван зургаатайдаа охин хэр тааруу айлд хадамд гарсан ч түүнд тэнгэр үр хүүхэд заяасангүй. Нөхөр нь хар Дамчаа гэж гучаад насны, чадахгүй байж морины наймаа эргүүлсэн дампуу эр байгаад хэдхэн жилийн дараа гэнэтхэн хатгалга өвчнөөр бурханы оронд оджээ. Хадам эх нь Бадамлянхуаг голомт залгах ганц үр ч төрүүлсэн юмгүй, эр нөхрийнхөө толгойг залгисан, сувай эм хэмээгээд төрхөмд нь хоосон буцаасан юм. Амьдрал юуны учир өөрт нь тийм хатуу хандсаныг Бадам үл ухаарна. Хадмынхаасаа ганц баадан хувцастай гэртээ эргэж ирсэн Бадам дараа жил нь хайрт ижийгээ алдав. Санаж сарвайх ахан дүүс муутай ганц бие бүсгүйнхээр хавийн харцуул бууж мордон үйлийг нь үзнэ. Нэг л өдөр бүсгүй Хүрээ орж амь зуухаар шийдэж, нутгийн чинээлэг айлаас шар тэргийг нь хөлслөн нүүж одсон аж...
7.Өөдөө тэмүүл – Ш.Сандберг
Ш.Сандберг энэхүү номондоо эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд хүрэх зам яагаад мухардсан талаар гүнзгий судлан бичиж, өөрийгөө бүрэн дайчлах замаар энэ байдлаас хэрхэн гарч болохыг үзүүлээд, эмэгтэйчүүдийг хүсэл тэмүүлэлтэй, манлайлах амбицтай байхад уриалан дууджээ.
8.Сорхугтани – Б.Сарантуяа
Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ.
9.Сэтгэхүй хөгжүүлэх дасгал – Ц.Дашжаргал
Энэ номонд 3-4 насны хүүхдэд зориулсан зурж будах, нөхөх гүйцээх, ижлийг олох, тоолох, ялгааг олох, жишиж харьцуулах зэрэг төрөл бүрийн сонирхолтой даалгаварууд орсон байна.
10.Oxford Monsudar Англи-Монгол, Монгол-Англи өврийн толь бичиг
Энэхүү Оксфорд Монсудар Англи-Монгол, Монгол-Англи өврийн шинэ толь бичгийг оюутан залуус, аянчин жуулчин, ажил хэрэгч хүмүүст зориулан гаргасан байна. Уг толь бичигт мэргэжлийн өндөр түвшинд хийсэн орчуулгаас гадна өдөр тутмын ярианы хэллэг, жин хэмжүүр, тэмдэглэлт өдрүүд, газар орны нэр зэрэг нэмэлт мэдээллүүд багтжээ. Тус толь бичгийн англи орчуулгад толгой үгсийн үндсэн утга хийгээд шилжсэн утга, салаа утга, хийсвэр утга, давхар утгын нарийн ялгамжуудыг тусгасан болно