Өнгөрсөн даваа гаригт “Улаанбаатар автобус нэгтгэл”-ийн зүгээс мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн үеэр нийтийн тээврийн шинэчлэл нэрийдлээр шаардлага хангахгүй “Экобус”-ыг хууль бусаар худалдан авах гэж байгаа гэж мэдэгдэв.
Харин өнөөдөр Экологбус ХХК дээрх хэвлэлийн хуралтай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарласан юм. Хоёр хэвлэлийн хурлын үр дүнд хэн нь юу ярьсан тухайг танд сонирхуулъя.
ӨНДӨР ҮНЭТЭЙ БА ИЖИЛ ҮНЭТЭЙ
Улаанбаатар Автобус нэгтгэлээс гаргаж ирсэн эхний асуудал нь хэтэрхий өндөр үнэтэй гэсэн юм. Экологбус ХХК-ийн санал болгож байгаа автобус нь Евро 4 стандартад нийцсэн хөдөлгүүртэй бөгөөд 121,500 ам. долларын үнэтэй. Үүн дээр НӨАТ болох 13,500 ам. доллар нэмэгдээд 135,000 ам. доллар болж байгаа аж.
Харин дэлхийн зах зээл дээр ижил төрлийн автобусны үнэ 40,000-80,000 ам. доллар гэж Улаанбаатар Автобус нэгтгэл мэдэгдсэн юм. Гэхдээ БНХАУ-ын Alibaba сайт дээр 46 хүний суудалтай автобус 110,000 ам. долларын үнээр зарна гэжээ.
Энэхүү автобус нь Экологбус ХХК-ийн санал болгож буй автобустай хэмжээний хувьд, багтаамжын хувьд ч ойролцоо. Харин Alibaba дээрх автобусны ялгаруулах хорт утааны хэмжээ Евро 3 стандартаар баталгаажсан бөгөөд хөдөлгүүрийн багтаамж нь 11,149сс.
Экологбус ХХК-ийн автобусны хөдөлгүүрийн багтаамж 6500сс бөгөөд ялгаруулах хорт утааны хэмжээ Евро 4 стандартаар баталгаажжээ.
Тэгвэл Евро 4 стандарт гэдэг нь 2005 оноос хойш Европын холбооны орнуудад мөрдөж буй тээврийн хэрэгслээс ялгарах хорт бодисын хэмжээг заасан стандарт аж. Тодруулбал энэ стандартад нийцсэн дизель хөдөлгүүртэй автобус, хүнд даацын тэрэг километр тутамд ялгаруулах нүүрстөрөгчийн хэмжээ 1,5 граммаас ихгүй, азотын исэл 3,5 граммаас ихгүй байна гэж заажээ.
Харин Евро 3 стандарт нь 2000 онд батлагдаж байсан бөгөөд стандартад нийцсэн дизель хөдөлгүүртэй автобус, хүнд даацын тэрэг километр тутамд ялгаруулах нүүрстөрөгчийн хэмжээ 2,1 граммаас ихгүй, азотын исэл 5,0 граммаас ихгүй байна гэж заажээ.
Тэгэхээр энэ тохиолдолд технологийн хувьд илүү дэвшилтэт автобусны үнэ арай өндөр байх нь ойлгомжтой, гэхдээ дээрх автобус Евро 3 стандартад тохирсон харин манай автобус Евро 4 стандартад тохирсон гэж Монголын Зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан мэдэгдсэн юм.
НИЙТИЙН ТЭЭВЭРТ ЯВЖ БОЛОХ АЮУЛГҮЙН АЖИЛЛАГААНЫ ТУРШИЛТ ХИЙСЭН, ХИЙГЭЭГҮЙ
Улаанбаатар Автобус нэгтгэлийн дараагийн дэвшүүлсэн асуудал нь Экологбус ХХК-ийн үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийг нийтийн тээвэрт ашиглаж болно гэх аюулгүйн ажиллагааны туршилт хийгээгүй гэсэн юм.
Харин үүнд Монголын Зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Нэгдүгээрт энэ үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг зориуд осолдуулж туршина гэдэг асар их зардал. Тэр зардлыг улсаас тооцож хэрэгжүүлэх ёстой. Хоёрдугаарт өнөөдөр дэлхий нийтэд “Crash Simulator” гэдэг технологийг ашигладаг болсон. Тээврийн хэрэгслийн хэмжээ, хийц, хурд зэргийг оруулаад компьютер ослын үед ямар хор хохирол учрах тухай тооцоолоод гаргаад ирдэг технологи. Бид ч гэсэн энэ жишгийг дагаж дээрх технологийн тусламжтай тооцоолж үзсэн” гэж хариулсан юм.