Энэ сарын 12-14-нд БШУЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/-ээс ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарт тав,10 дахь жилдээ ажиллаж буй эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт явуулсан.
Жил бүр эмч, номын санч, дотуур байрны багш нарт чиглэл чиглэлээр тусгайлсан сургалт хийдэг. Өнгөрсөн хугацаанд нийт 1000 гаруй эмчийг хамарсан. Ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж байгаа эмч нарыг чадавхижуулах, туршлага солилцох, мэдлэг дээшлүүлэх зорилгоор энэ сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаа тав болон 10 дахь жилдээ ажиллаж байгаа эмч нарыг тус тусад нь ялгаснаараа онцлогтой. Тухайн эмчийг ажилласан жилд нь тааруулан хөтөлбөрөө боловруулах шаардлагатай байсан учраас ингэж хуваасан аж. Зохион байгуулагчид болон сургалтад оролцогчидтой ярилцлаа.
Сургалтыг удирдан явуулж буй БМДИ-ийн Захиалгат сургалтын албаны арга зүйч, доктор Б.Батчимэг:
-Сургалтын голлох агуулгаас танилцуулаач?
-Эрүүл мэнд-тогтвортой хөгжил, эмчийн ажлыг үнэлж дүгнэх, мэргэжлийн ёс зүй, эрүүл мэнд ба дархлаа гэсэн үндсэн дөрвөн хэсэгтэй. Дотроо нарийвчилсан бүлэг сэдвүүдтэй. Сургалтын сүүлийн өдөр хүүхэд багачууд дэлгэцэд донтох өвчний хор уршиг, түүнтэй тэмцэх болон сурагчдын дунд гарч байгаа дийлэнх өвчлөлийн талаар хэлэлцлээ.
-Оролцогчдод ямар шалгуур тавьж, хэдэн хүн хамрагдсан бэ?
-Сургалтад оролцох хүсэлтэй олон эмч манай байгууллагад өөрсдийн материалаа цахим хэлбэрээр бүртгүүлээд тэргүүн туршлагаа илгээсэн. Үүнээс бид 47 хүнийг нь сонгож, сургалт хийж байна.
-Дараагийн сургалтыг ямар ангилалд зориулж, хэзээ хийх вэ?
-Энэ оны дөрөвдүгээр сарын 1, 2-нд салбартаа анхны жилдээ ажиллаж буй эмч нарыг хамруулахаар төлөвөлж байна.
Сургалтыг хамтран зохиож буй Сургуулийн өмнөх боловсрол болон өсвөр үеийн эмч нарын холбооны ерөнхийлөгч Б.Батбаатар “Манай холбооны гишүүнчлэлтэй эмч нар мэдлэг чадвараа дээшлүүлж байгаад баяртай байна. Энэ бол үндэсний хэмжээний сургалт учраас ихээхэн үр дүнтэй” гэж онцоллоо.
"ХҮҮХДҮҮД ДОНТСОН ГЭДГЭЭ ӨӨРСДӨӨ МЭДДЭГГҮЙ"
Сургалтад оролцогч Ховд аймгийн Жаргалант сумын II сургуулийн эмч Ж.Насанжаргал:
-Таны ажилладаг сургууль хэдэн хүүхэдтэй вэ?
-Нийт 1066 сурагч 41 бүлэгт суралцдаг.
-Хүүхдүүдийн дунд ямар өвчин дийлэнх хувийг эзэлж байгаа бол?
-Өвчлөл харьцангуй бага. Дэлгэцэд донтох өвчлөл хамгийн их хувийг эзэлж байна.
-Аль насныханд түлхүү илэрч байна?
-Ухаалаг утас, төхөөрөмжийг түгээмэл хэрэглэдэг болсонтой холбоотойгоор дунд болон ахлах ангийн сурагчдын дунд энэ өвчлөл түгээмэл байгаа. Цаг үеэ дагаад технологийн эрин зууны хэрэгцээ шаардлага нөлөөлж байна. Эцэг эхчүүд хүүхдээ онц сурвал, гэрээ сайн цэвэрлэвэл, үгэнд сайн орвол ухаалаг утас авч өгнө гэж амладаг. Мөн багш нар ухаалаг утасны давуу талыг ашиглан даалгавраа өгдөг болсон нь ч үүнтэй холбоотой.
-Дэлгэцэд донтсон хүүхдэд хамгийн эхэнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Нүдээ цавчлах, толгой нь өвдөх, чих нь шуугих гэх мэт шинж тэмдэг илэрч байна. Хүүхдүүд донтсон гэдгээ өөрсдөө ч мэддэггүй.
-Та бүхэн үүнтэй хэрхэн тэмцэж байна?
-Эцэг эхчүүд, нийгмийн ажилтан, өрхийн эмнэлэгтэй хамтран ухаалаг утаснаас аль болох татгалзах, хор уршгийг нь таниулах талаар үйл ажиллагаа явуулж байна. Бүх ангидаа чанга яригч байрлуулаад их завсарлагаанаар хөгжмийн ая тавьдаг. Ингэснээр хүүхдүүд идэвхтэй хөдөлгөөн, дасгал тогтмол хийдэг болсон.
-Сургуулийн эмч нар багштай бус сурагчидтай шууд тулж ажиллах цаг, боломж хэр байдаг вэ?
-Багш нарт эрүүл мэндийн цаг гэж байдаг. Зарим багш нар энэ цагийг ашиглан тухайн ангид эрүүл мэндийн хичээл оруулахад хамтардаг. Харин зарим багш нар зөвшөөрдөггүй. Сургуулийн эмч нарт долоо хоногт ганц ч болтугай цаг гаргаж өгвөл анги бүртэй тулж ажиллах боломж бүрдэх юм. Харамсалтай нь, үүнийг оновчтой, үр дүнтэй зохион байгуулж чадахгүй байгаа.
"СҮҮ" ХӨТӨЛБӨРӨӨР СУРАГЧДЫНХАА ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
Сургалтад оролцогч Увс аймгийн Хяргас сумын сургууль, цэцэрлэгийн эмч Д.Мэндбаяр:
-Сургалтын талаар ямар бодолтой байна?
-Шинэ хэрэгтэй мэдээлэл их авлаа. Боловсролын салбарт хийж байгаа шинэчлэлд сургууль цэцэрлэгийн эмч нар хэрхэн хөл нийлж алхах аргад суралцаж байна.
-Танай сургууль, цэцэрлэг хэдэн сурагчтай вэ?
-Сургууль, цэцэрлэг нийлээд 800 орчим хүүхэдтэй.
-Хүүхдүүдийн дунд ямар өвчин дийлэнх хувийг эзэлж байгаа бол? Яагаад?
-Чихэрлэг хүнсний зүйлийн буруу хэрэглээ, зөв дадалд хэвшээгүй зэргээс шалтгаалан амны хөндий тэр дундаа шүдний цоорол, гүйлсэн булчирхайн үрэвсэл их байгаа. Үүнтэй бид “Сүү” хөтөлбөр хэрэгжүүлэн тэмцдэг. Сүүгээ малчдаас гэрээгээр авч байна. Сурагч бүрт өдөрт 100 гр сүү тогтмол өгдөг. Мөн шүдний цоорол өвчтэй нийт хүүхдийн тоог гаргаад эмчилж байна. Эмчилгээний зардалд Сумыг хөгжүүлэх сангаас 10 сая, хүүхэд бүр 18 мянган төгрөг тус тус гаргасан.
-Тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Нийгмийн асуудал болох цалин хөлс бага байдаг.