gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Мөнхцэцэг: Хасах 20 хэмээс давсан хүйтэнд нялх хүүхдийг гадаа гаргах хэрэггүй

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2016-01-19
0
Twitter logo

Хүйтний эрч чангарч, бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь нэмэгдэж байна. Энэ хэрээр дүүргүүдийн хүүхдийн тасаг ачаалал ихтэй ажиллаж байгаа юм.

Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах учраас энэ үед хүүхдээ ханиад, томуунаас хэрхэн сэргийлэх, ханиад хүрсэн үед ямар арга хэмжээ авах талаар Баянзүрх эмнэлгийн Хүүхдийн өвчин судлалын тасгийн сувилгааны арга зүйч Д.Мөнхцэцэгээс тодрууллаа.

-Ханиадны эхний шинж тэмдэг илрээд л 2-3 хоногт хүндэрч, хатгалгаа болж байна гэж эцэг эхчүүд ярьж байна. Энэ юунаас болж байна вэ?
-Хоёр талтай. Нэг талдаа ханиадны үүсгэгч нь хүнд байгаа учраас дархлаа сулрангуут шууд хүндэрч байна. Нөгөө талдаа эцэг эхчүүд эмийн сангаас дур мэдэн таарахгүй эм хэрэглэж хүндрүүлж байна. Эм уугаад ханиадны шинж тэмдэг дарагдаад эхлэнгүүт эмээ уухаа зогсоодог. Дээр нь заасан хугацааг дуусгалгүй орхих нь элбэг байдаг. Хэд хоног гэж заасан байна тэр хугацаанд уулгаж байж л эмчилгээ бүрэн хийгддэг. Тэгэхгүй бол бага багаар дутуу хагас эмчилснээс болж ханиад хүндрэх шалтгаан болдог. Ханиад хүрсэн л бол эмчийн зөвлөгөө авч, тохирох эмийг хэрэглэх нь зүйтэй.

Сүүлийн үед харшлын гаралтай ханиад их байна. Тэр нь хурц үнэртэй зүйлс үнэртэй ус, арц, утаа, элдэв халуун ногоотой хоол, хүнс тэжээл гээд олон шалтгаантай. Энэ ханиадны үед шалтгааныг арилгахгүй бол ханиадны суурь арилахгүй. Тэгэхээр хурц үнэртэй зүйлс, хиншүү хярвас үнэртүүлэхгүй байх зэрэг харшилтай зүйлээс нь хол байлгах хэрэгтэй.

-Жил бүрийн нэгдүгээр сараас эхлээд ханиад, томуу хүндэрсэн хүүхдүүд ихэсдэг гэдэг. Танай эмнэлгийн ачаалал хэр байна вэ?
-Өнөө өглөөний байдлаар 156 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Манайх 130 ортой. Хүүхдийн тасагт сахиуртайгаа нийлээд 420 орчим хүн байна. Эмчилгээг 3-5 хоногт хийдэг. Нэг хүүхэд гарахад л дараагийнх нь хүүхэд орж ирэх гэх мэтчилэн ачаалал ихтэй байна.

Ихэвчлэн нэг сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүдийн ханиад хүндэрч, хэвтэн эмчлүүлж байна.

Жилээс жилд хүүхдийн өвчлөл ихэсч байна. Томуу, томуу төст өвчний тархалт нэгээс гуравдугаар сард их байдаг. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад их өсөлттэй биш ойролцоо л байна. Гэхдээ өмнөх жилүүдийг бодвол хүнд явцтай байна. Хэрэглэж буй эм тариа хүчтэй болж, хүүхдийн дархлаа их сул байгаа нь ажиглагдаж байна. Нэг ханиад хүрсэн бол бага зэргийн салхи авахад л дахих хандлагатай байгаа нь хүндрэлтэй байна.

Эмнэлгээс гараад гам барьж чадахгүй байгаагаас дахин хүндэрч ирж байгаа тохиолдол ч бий. Хүүхдээ гам барилгүй ах эгчид нь орхих, цэцэрлэгт явуулах гэх мэтийн шалтгаанаас болоод дахин хүндэрдэг.

Цэцэрлэгт ханиадтай хүүхдээ өгснөөс үүдээд бусад хүүхдэд ханиад халдаах, халуун хүйтэнд зөөснөөс болж хүндрэх гээд шалтгаанууд байдаг. Эхний шинж тэмдэг илрэнгүүт гэрт нь дулаан байлгаж, хоол унд, шингэн зүйл сайтар өгөх хэрэгтэй. Дөнгөж нус гоожсон үед арга хэмжээ авчихвал хүндрэх нь бага.

-Өчигдрөөс эхлэн хүйтний эрч чангарч байна. Энэ үед эцэг эхчүүд хүүхдүүдээ ханиад томуунаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
-Хамгийн гол нь дулаан байх ёстой. Даарч болохгүй. Илчлэг ихтэй хоол идэж, халуун бүлээн шингэн зүйл сайтар уулгах хэрэгтэй. Энэ дундаа хярам байвал зохимжтой. Том хүн өдөрт 3-5, хүүхдэд болж өгвөл 1-1.5 литр халуун хярам уулгавал сайн.

Хүүхдийн эрүүл ахуйн үзүүлэлт хоолондоо сайн байх, өдөрт хангалттай унтаж амрах, шээс элбэг байх гэдэг юм. Тэгэхээр энэ бүгд шаардлага хангаж байвал хүүхдийн дархлаа сайн байна гэсэн үг.

Бага насны хүүхдийг 18.00-24.00 цаг хүртэл гадуур дагуулж явахгүй байх хэрэгтэй. Олон нийтийн газраар явахдаа, гадуур гарахдаа нэг удаагийн амны хаалтыг хэрэглэж занших нь ач холбогдолтой. Амин дэм, илчлэг ихтэй хоол өгөх, дулаахан байлгах, дур мэдэн эм өгөхгүй байх, олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх гэсэн таван зүйлийг баримталчихсан байхад хүүхэд тэр бүр ханиад хүрч, хүндрээд байх нь бага.

Дээр нь

  • цэгэн массаж өдөрт 1-ээс дээш хийж байх,
  • сүлжсэн сармис өлгөх,
  • ааруулны шүүс /буцалсан усанд ааруул хийх/ өдөрт 200 грамм уулгах,
  • эрхий долоовор хурууны уулзвар хэсэгт цэцэрлэгт явахаас нь өмнө сармисаар арчих /харшилтай хүүхдэд болохгүй/ зэрэг энгийн арга хэмжээг авч байх хэрэгтэй.

-Өлгийтэй хүүхдээ гадаа салхилуулж байгаа эцэг, эхчүүд харагдах юм. Нярай хүүхдийг хүйтний улиралд гаргахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Энэ утаатай нөхцөлд хүүхдийг салхинд гарга гэж зөвлөхөд хүнд байна. Тиймээс амралтын өдрүүдэд боломжтой бол эрүүл агаарт утаанаас хол хүүхдүүдээ гаргах хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдүүдийг салхинд гаргаж байвал сайн.

Нэгээс гурван сартай хүүхдүүдийг хүйтний улиралд гадаа 10-15 минутаас илүү байлгаж болохгүй. Энэ хасах 20 хэмээс доош нөхцөлд шүү дээ. Харин хасах 20 хэмээс давсан хүйтэн нөхцөлд хүүхдийг гадаа гаргах шаардлагагүй. Гэрийнхээ агааржуулалтыг сайн хийгээд гаргахгүй байсан нь дээр.

Нярай хүүхэд ханиад хүрэх шалтгаан нь томчууд байдаг. Гэрийнх нь хүмүүс ханиад хүрэх, гаднаас орж ирээд гадуур хувцсаа тайлахгүй, ариун цэвэр сахилгүй хүүхэдтэй харьцах зэргээс ханиад хүрдэг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан