Түүхийн үнэт өв, олдвор орчин үеийн хүмүүсийн нүдэнд үзэгдэж, гарт баригдах хүртлээ олон саад бэрхшээл, шат дамжлага туулдаг. Шат дамжлагын дийлэнх хэсгийг нугалдаг нь Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн. Хүрээлэнд түүхийн үнэт өвийн судлаачид, хамгаалагчид, түүнийг түгээн таниулагчдын баг ажилладаг.
Тэд өнгөрсөн жил хийсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүн, ирэх онд хийхээр төлөвлөж буй судалгаа, төслүүдээ танилцуулж байна. Энэ жилийн онцлох судалгаанд Өндөр гэгээн Занабазарын Сардигийн хийд, чулуун зэвсгийн үеэс хойших монголчууд зэрэг сэдэв багтаж байна. Түүнээс гадна нийт 100 орчим дурсгалыг малтан судалж, 1000 гаруй эх хэрэглэгдэхүүнийг илрүүлжээ. Зарим томоохон хэмжээний судалгаанууд Нийслэлийн Засаг даргын “Найрсаг Улаанбаатар” төслийн дэмжлэгтэйгээр явагдсан аж. Судалгааны үр дүнг энэ сарын 4-5-ны өдөр болох эрдэм шинжилгээний хурлаас харах боломжтой.
Өнгөрсөн жил хийгдсэн судалгааны хүрээнд хамгийн амжилттай явагдсан нь монголчуудын соёл иргэншлийн залгамж холбоо, гарал үүслийн талаарх өв. Хүннүгийн дараах 200 орчим жилийн турш Монголын газар нутагт юу болсон талаарх мэдээлэл, олдвор дутмаг байсан. Тэгвэл энэ жил явуулсан судалгаагаар бүтэн хэмжээний оршуулгын газар олдсоноор тухайн цаг үеийг тодорхойлох боломжтой болжээ. Дээрх судалгаанаас олдсон 17 булшны долоог нь малтаж дуусжээ. Цаашдаа ч монголчуудын угсаа гарлыг судлах асуудал түүхийн хүрээлэнгийн гол чиг, зорилго байх болно хэмээн ШУА-ийн Хүрэл төмрийн салбарын эрхлэгч доктор Ц.Төрбат хэллээ.
Архилеогийн авран хамгаалах судалгааны хүрээнд энэ жил угсаатны зүйн судалгааны төрөл нэмэгдсэн. Авран хамгаалах судалгаа гэж уул уурхай, зам тээврийн ажил явагдаж буй газраас түүхийн үнэт олдвор олдоход түүнийг хамгаалах, холбогдох газарт нь хүлээлгэн өгөхийг хэлдэг.
Уул уурхайн компаниуд түүхийн олдворыг хамгаалахад шаардлагатай санхүүг гаргахаар хуульд заасан. Түүнчлэн хил давуулан худалдах гэж буй түүхийн чухал олдворыг хамгаалах нь тэдний зорилго. Энэ жил Ноён уулын ойролцоогоос олдсон дурсгалыг хамгаалалтад авснаа мэдэгдлээ.
Г.Чимэдлхам