2016 оныг угтах шидэт шинэ жилийн гоёл ямар ч байж болно, та хүссэнээрээ л сонго. Гэхдээ мэдээж уйтгартай, өдөр тутмын хувцас байж болохгүй гэдгийг та юу эс андах вэ? Таны сонголтонд туслах үүднээс дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчдийн санал болгосон хэв маяг, донж загвартай шинэ жилийн гоёлын даашинзнуудыг танилцуулъя.
2016 оны шинэ жилийн даашинзны загвар өнгөрсөн оны загварын чиг хандлагаа ерөнхийд нь хадгалжээ.Ташаагаараа урт оноотой, V хэлбэртэй ухлаадас, нэг мөр нь ил гарсан цээжин хэсэг, хатгамалтай даавуу, металл болон тунгалаг даавуугаар хийсэн гээд л. Заавал загварын чиг хандлага дагах албагүй л дээ, гэхдээ л энэ мэдээллээс даашинз сонгохдоо санаа авч болно шүү.
Даашинз бол урлаг
Ирэх 2016 оны даашинзны чиг хандлага гоёлын даашинз бол урлаг гэдгийг жинхэнэ утгаар нь харуулна. Эмэгтэй хүний хөгжим мэт бие тансаг эрхэмсэг даавуутай хослон, эмэгтэйлэг, чамин донж төрхийг уран зурагт буулгаж байгаа мэтээр...
Гүн ухлаадастай үдшийн даашинзыг загварын цуглуулагт ихэвчлэн бүс, нарийн оруулга гэх мэт акссесуартайгаар чимэглэжээ.
Өндөр ухлаадастай даашинз
Тэгш шулуун хөлтэй, гуалиг хатагтай нарт загвар зохион бүтээгчид банзал дээрээ тууш оноотой, тачаангуй төрхийг илтгэх даашинзуудыг санал болгожээ.
Задгай мөртэй даашинз
Баярын үдэшлэгт зориулан нэг мөр нь задгай, харин нөгөө мөр нь битүү, харин хормой нь тэгш бус байхаар даашинзыг санал болгож байна. Урт нь гэвэл таны өөрийн л сонголт. Ийм загварын даашинз энгийн хэрнээ тун ч эрхэмсэг харагдана.
Хатгамалтай даашинз
Гар аргаар урласан хатгамалтай даашинз хамгийн тансаг, чамин, үнэтэй, тэр хэрээрээ даашинз өмссөн бүсгүйг хатан хаан мэт л харагдуулдаг.
Биеийн гоо үзэсгэлэнг нэвт харагдуулах даашинз
Дэлхийн супер одууд томоохон хүлээн авалт, ёслолын арга хэмжээн дээр хувцастай ч биш хувцасгүй ч гэхэд хэцүү даашинз өмсөх нь элбэгшсэн. Гэхдээ сайхан бие хаатай, үүгээрээ бахархдаг, басхүү зоригтой бүсгүйчүүд яагаад ийм даашинз сонгож болохгүй гэж? Гол нь донжийг нь тааруулж, мөн дотуур хувцсандаа сайтар анхаарах хэрэгтэй.
Гял цал даашинз
Шинэ жилийн баярыг та зоогийн газар, үдэшлэгийн танхим, бүжгийн клуб гээд хаана ч тэмдэглэх байлаа ч нүд гялбам, гялалзсан материалаар хийсэн даашинз сонгоход буруудахгүй. Угаас л шинэ жилийн баярын бүх зүйл нүд гялбам, гэрэлтэж, гялалзсан байдаг, тиймдээ ч сонгосон даашинзаараа бусдын нүдийг хужирлаж баярын “настроение” өргөхөд нэмэр болох нь сайхан шүү дээ.
Алт, мөнгөлөг өнгөтэй даашинзууд
Удаан хүлээсэн, онцгой, хүн бүхний дуртай баярт 100 хувь тохирох даашинз бол алтлаг мөн мөнгөлөг материалаар хийсэн даашинз. Ийм төрлийн даашинз сонговол ямар ч эргэлзээгүй тэр үдшийн сор нь байх болно.
Ялангуяа ирэх оныг угтан даашинз сонгохдоо мөнгөлөг өнгө сонговол тохиромжтой гэж томоохон загвар зохион бүтээгчид зөвлөжээ. Дэлхийн олон орны ард түмэн мөнгийг үнэт металл гэж үздэг. Тиймээс эд хөрөнгө дууддаг гэх энэ металлын өнгөтэй даашинзаар шинэ жилийн үдэш гангарч яагаад болохгүй гэж?
Бяцхан зөвлөгөө:
Шинэ жилийн үдэш бусдын нүдэнд тансаг эрхэмсэг харагдахын тулд бүсгүй хүн бүр л даашинзны сонголтон дээрээ хамаг анхаарлаа хандуулдаг. Даашинзаа нэгэнт сонгосон бол чимэг зүүлтээ сонгохдоо ч анхааралтай, мэдрэмжтэй байгаарай. Хэт их гоёл чимэглэл зүүвэл таны гоо үзэсгэлэнг дарж, бусдад “гацуур мод” шиг л харагдана.
Тиймээс болор шигтгээтэй цулгуй өнгийн ээмэг, торгон ороолт, том шүрээр хийсэн бугуйвч, гээд гоц гойд харагдах нэг л гоёлыг чухалчлан сонгож бусад зүйлсээ аль болох даруу байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Даашинзан дээрээ тохируулан бүс сонгож болно. Өргөн бүс сонговол таны бэлхүүсийг улам тодотгож өгнө. Харин гутлын хувьд мөн л өмсөж буй даашинз, гоёл чимэглэлтэйгээ хослуулна гэдгийг та юу эс андах вэ? Ихэвчлэн баярын үдэшлэгт лакан гутлууд тохиромжтой байдаг.
ШИНЭ ЖИЛИЙН ДААШИНЗЫГ ӨДӨР ТУТАМ ӨМСӨЖ БОЛНО. ХАРИН ЯАЖ?
Дээр өгсөн зөвлөгөөгөөр эсвэл өөр нэг загварын сэтгүүл, найз нөхдийнхөө зөвлөгөөгөөр даашинзаа сонгочихлоо. Баярын өдөр мэдээж биед таарсан чамин донжтой даашинзаараа олны нүдийг хужирлаж, өөрөөрөө бахархан өнгөрөөнө. Маргааш нь .... ердөө маргааш нь л баяр дуусч, та цаг зав мөнгөө зарцуулан байж авсан даашинзаа шүүгээндээ хадгалан, хаа нэг харж өнгөрсөн дурсамжаа сэргээн инээмсэглэнэ. Ийм байдал бидэнд жил бүр л тохиолддог шүү дээ. Тэгвэл даашинзаа хаа нэг харж санаашрах биш харин өдөр тутамдаа хэрхэн зохицуулж өмсөж болох цөөхөн зөвлөгөөг өгье
Даашинз+бариу өмд
Даашинз болон бариу өмд. Анх харахад хоорондоо огт зохицолдохгүй хувцас мэт. Яг үнэндээ хамгийн төгс зохицох хувилбар, та сонгож чадвал шүү дээ. Үүний нэг жишээ нь Эмма Уотсон. Жүжигчин бүсгүй Алтан бөмбөрцөг-2014 наадмын шагнал гардуулах ёслол дээр урт улаан даашинзан дээр хар бариу өмд өмсөж ирсэн байдаг. Мөн Жессика Паре хөх даашинзан дээр хар өмд өмсөн ирж байв. Олны танил хүмүүс улаан хивсний ёслол дээр ийм төрхтэй очиж байсан, харин та найз нөхөдтэйгээ кафед суухдаа ч өмсөж болно шүү дээ.