Сэтгэл зүрхийг догдлуулж, баярлуулж, гуниглуулж, эрч хүч бэлэглэж, хэсэгхэн хоромд олон мэдрэмжийг зэрэг мэдрүүлдэг зүйл бол кино гэдэгтэй хүн бүр санал нэгдэх биз ээ. Тийм ч учраас би нэг дор хэдэн ч киног ар араас нь үзэж чадна. Амьдралыг асар богино хугацаанд ойлгож, мэдрэх шиг санагддаг юм. Заримдаа дэндүү сайхан амралт болдог. Харин таны хувьд ямар вэ?
Ингээд энэ 7 хоногт Юнивишнийн видео санд шинээр нэмэгдсэн кинонуудыг танилцуулж байна.
Pitch Perfect 2 (2015)
Америкийн ерөнхийлөгчийн төрсөн өдрийн тоглолт дээр бүтэлгүйтснээр Bella-чууд Aca-Circuit-ээс хусагдана. Нэрээ цэвэрлэхийн тулд тэд Дэлхийн аваргад өрсөлдөх хэрэгтэй болдог. Гэвч уг тэмцээнд Америкийн ямар ч баг түрүүлж байгаагүйгээс гадна Германы баг болох Das Sound Machine-г хожино гэдэг боломжгүй зүйл байлаа. Тэд нөхөрлөлөө баталгаажуулж, хамтдаа бүгдийг давах ёстой байдаг боловч Beca өөр бодолтой байна.
Aloha (2015)
Хуучин цэргийн үүрэг гүйцэтгэгч Brian Gilcrest эргэн өөрийн төрөлх нутаг Hawaii-д ирдэг. Тэрээр өөрийн анхны хайр Tracy болон түүний хүүхдүүдтэй уулзана. Мөн нохойн буу хэмээх хочтой ахмад Allison Ng-тэй учирдаг. Brian хуучин хайраа мартаж шинэ дурлалыг хүлээн авах болов уу?
Avengers: Age of Ultron (2015)
Tony Stark дэлхийд энх тайван байдлыг авчрахын тулд Ultron нэртэй өөрийгөө удирдах чадвартай роботуудыг бүтээнэ. Гэвч байдал буруугаар эргэж Ultron роботууд өөрсдөө сэтгэж, хүн төрөлхтний эсрэг хөдөлж эхэлдэг. Ингээд супер баатарууд болох Iron Man, Captain America, Thor, the Incredible Hulk, Black Widow болон Hawkeye нар нэгдэж роботуудын эсрэг тэмцэнэ.
Alien: Resurrection (1997)
Alien3-ийн төгсгөлөөс хойш 200-н жил өнгөрөх бөгөөд эрдэмтэд цөхрөлтгүй судалж, туршсаар Ellen-ий биес харийн хатныг гаргаж авч чадна. Гэвч Ellen-ийн ДНК нь харийн хатныхтай холилдсноор, тэрээр хачин чигтэй зан чанарыг гаргаж эхэлдэг.
Jack and Jill (2011)
Jack амжилттай ажилтай, сайхан эхнэртэй, томоотой хүүхдүүдтэй нэгэн. Тэрээр жил болгон болдог Талархлын баярыг туйлаасаа үзэн яддаг. Учир нь энэ өдөр түүний ихэр Jill тэднийд зочлон ирдэг уламжлалтай юм. Jill бол ихэр Jack-аасаа тэс өөр бөгөөд ичих гэдгийг мэддэггүй эрээ цээргүй нэгэн юм.
Lost in Translation (2003)
Энэхүү кино нь 76 дахь Оскарын наадамд 4-н төрөлд нэр дэвшсэн бөгөөд шилдэг кино зохиол төрөлд Оскарын шагнал хүртсэн бүтээл юм. Карьер нь дуусч буй нас ахимаг жүжигчин Bob Harris сурталчилгаанд оролцохоор Токиод ирдэг. Тэрээр санаандгүй тохиолдлоор дөнгөж коллежоо төгсөөд буй Charlotte-той танилцана. Тэд шөнийн Токиогоор хамтдаа зугаалж, цагийг хөгжилтэйгөөр өнгөрүүлдэг. Хэн хэн нь мухардалд орсон 2 хүн шөнийн хотод цагийг хамт өнгөрснөөрөө бие биедээ хэрэгтэй байсан харилцааг олох болов уу?
S.W.A.T: Firefight (2011)
Энэхүү кино нь 1975 онд гарч байсан SWAT олон ангит цувралаас сэдэвлэн хийсэн бүтээл юм. Ахлагч Paul Cutler өөрийн SWAT багийн хамт барьцаалагчдыг суллах даалгавар дээр ажиллана. Ажиллагааны үеэр барьцааны хүн алагдах бөгөөд залуухан эмэгтэй үхдэг. Нас барсан эмэгтэйн найз залуу мэргэжлийн агент байх бөгөөд Paul Cutler болон SWAT багаас өшөөгөө авахаар тэднийг нэг нэгээр нь ангуучилж эхэлнэ.
Pocahontas (1995)
68 дахь Оскарын наадмаас 2 шагнал хүртсэн уг хүүхэлдэйн кино нь мюзикл төрлийн бүтээл бөгөөд индиан охин Pocahontas Англи залуу John Smith нарын хайр дурлалын талаар өгүүлдэг. Ээдрээтэй хайр дурлал, зоримог алхам, хайрын төлөө бүхнээ зориулж буй залуу хос.
The Internship (2013)
Billy, Nick нар худалдааны ажилчид бөгөөд нэгэн азгүй өдөр гэнэт ажилгүй болцгооно. Энэ байдлаасаа гарахын тулд Billy Google-д дадлагаар орох санал Nick-д тавьдаг. Тэд Google-ийн хамгийн хөгшин дадлагажигч ажилтан байх бөгөөд коллежоо дөнгөж төгсөөд буй хүүхдүүдтэй өрсөлдөнө. Хөгшчүүл залуустай өрсөлдөх хөгжилтэй түүхийг та киноноос шимтэн үзээрэй.
Friends with Benefits (2011)
Dylan Harper, Jamie Rellis нар Нью-Йорк амьдардаг жирийн найзууд. Тэдний хэн хэн найз охин, залуугүй бөгөөд ямарч сэтгэлийн хөдлөл байхгүй зөвхөн сексийн хамтрагчид байхаар гэрээ байгуулна. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд тэд бие биедээ татагдаж эхэлдэг. Үнэхээр хайр сэтгэлийн холбоогүйгээр тийм харилцаанд байх боломжтой гэж үү?
Ratatouille (2007)
Remy бол тогооч болохыг чин сэтгэлээсээ хүсдэг харх юм. Тэрээр өөрийн мөрөөдлийг биелүүлэхээр Францын нэгэн ресторанд хоол хийх ямарч авьяасгүй, бүтэлгүй хүүгийн тусламжтайгаар ажилд орно. Тэд хамтрагчид болж, нэг нэгийнхээ дутагдалтай талыг нөхөж, хүн болгоны идэхийг хүсэх тэр амтыг бий болгож чадах болов уу?
Pearl Harbor (2001)
1941 онд Хавайн арлуудын нэг, Сувдан эрэг дээр байрлаж байсан АНУ-ын цэргийн бааз руу Японы цэргийн нисэх хүчин дайрсан аймшигт үйл явдлаас сэдэвлэн хийсэн бүтээл юм. Rafe, Danny нар сайн найзууд бөгөөд АНУ-н нисэх хүчинд элсэн ордог. Rafe сувилагч бүсгүй Evelyn-д ухаангүй дурлана. Гэвч тэрээр Англи руу сайн дурын ажилд явдаг бол найз Danny, дурлалт бүсгүй Evelyn нар нь Сувдан эрэг дээр ажиллах тушаал авдаг.
Энэхүү кино нь 74 дэхь Оскарын наадамд 4-н төрөлд нэр дэвшсэнээс Шилдэг дууны эвлүүлэг шагналыг хүртсэн байна.
Seven Pounds (2008)
Tim Thomas өмнө нь харж байгаагүй, огт танихгүй 7 хүнд өөрийн эрхтнээ өгч амьдрал бэлэглэх шийдвэр гаргадаг. Тэрээр сонгосон 7 хүнээ нэг бүрчлэн судалж эхлэх бөгөөд тэдний нэг буюу хамгийн сүүлийн эрхтнээ өгөхөөр сонгосон бүсгүйд дурлан чинээ төсөөлдөггүй...
A Nightmare on Elm Street (2010)
1984 онд анхны анги нь дэлгэцнээ гарч байсан аймшгийн төрлийн Nightmare on Elm Street киноны шинэчилсэн хуулбар болох уг бүтээлд хэсэг өсвөр насны хүүхдүүд хачин, гаж залуу Freddy Krueger-ийг зүүдэлнэ. Тэдний зүүдэнд Freddy тэднийг ангуучлан, алахыг оролдоно. Энэ үнэхээр зүүд үү эсвэл бодит амьдрал уу?
Volcano High (2001)
17-н настай сурагч Kim Kyung Soo үргэлжийн асуудалд орооцолдож, орсон сургуулиудаасаа байнга хөөгддөг нэгэн. Volcano High бол түүнийг хүлээж авах хамгийн сүүлчийн сургууль юм. Энэ сургуулийн хүүхдүүд болон багш нар нь тулаант урлагаар хичээлдэг бөгөөд ер бусын хүч чадалтай ажээ.
Guns & Talks (2001)
Sang-Yeon-аар ахлуулсан хөлсний алуурчдын багт мэргэн бууч Jae-Young, тэсрэх бөмбөгний мэргэжилтэн Jung-Woo, хакер Ha-Yoon нар ажилладаг. Тэд бусдын хийж чадахгүй аллага, дээрэм, зохион байгуулалттай гэмт хэргүүдийг мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгэдэг байлаа. Ямар ч ул мөр үлдээхгүй ажилладаг нь цагдаа нарт асуудал болно.
Хар сувдны нууц
Мухар хочит Ганбаа, дүлий Чинбаа 2 бол жижиг гарын бүтэлгүй нь дэндсэн хулгайчид. Тэдэнд санаанд оромгүй том ажлын санал ирнэ. Үүнийг баяжих боломж гэж тэд баярласан ч нэг өрсөлдөгч гарч ирсэн нь багын найз генерал Батаа. Багаасаа мөнхийн өрсөлдөгч байсан 2 найз Үнэг Цоомоо гэдэг үзэсгэлэнт бүсгүйд дурлана. Тэдний тэмцэл үргэлж бүтэлгүйтлээр дүүрэн байлаа.Эцэст нь хэн хожих бол...
Та бүхэн GoGo TV буланд нэвтрэн, СУВАГ сонголтыг хийснээр UNIVISION сувагт багтах бүхий л киноны трэйлерүүдийг хүлээн авч үзэх боломжтой.
Трэйлерийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Харин үзэхийг хүсвэл Юнивишн видео сангаас ...