Хямдарсан түүхий эдээр бүтээгдэхүүн хийгээд хуучин үнээрээ борлуулдаг
Хасах утгатай эдийн засгийн тоонууд хөвөрсөн үед бид амьдарч байна. Өөрөөр хэлбэл, 2011 болон түүний дараах жилүүдэд “өссөн дүн”-гээр өөрийгөө илэрхийлдэг мөнөөх үзүүлэлтүүд хасах утгад шилжиж байна. Үр дүнд нь бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч байгааг “Sale” гэсэн бичигтэй улаан самбаруудаас харж болно. Байзаарай. Хасах хасахын нэмэх гэдэг билүү.
Хэрэгцээний шатлалын онолд эхлээд хоол хүнс, дараа нь орон байрыг оруулдаг
Дээрх теорем зарим салбарынханд үйлчилж эхэлжээ. Тодруулбал, махны үнэ буурахад хөлдөөсөн бууз, баншны үнэ төдийлөн буурдаггүй. Байрны үнэ буурахад түрээсийн үнэ бахь байдгаараа. Нэгэнт үнэ гээч хэмжүүрийг эрэлт, нийлүүлэлтийн огтлолцол тогтоодог учраас яагаад буурахгүй байгаа юм бол гэж гайхшрах нь илүүц болов уу. Өөрөөр хэлбэл, төдий өндөр үнэ хэлэхэд авах хэрэглэгч байсаар байгааг харуулна.
“ЭРГЭЭД ҮНЭ ӨСӨХӨД ЯАНА ДАА, ХҮҮ МИНЬ”
Махны үнэ хэрхэн буурч байгаа талаар манай “Засгийн газрын мэдээ” сонин сурвалжлага хийсэн. Тиймээс энэ удаад хөлдөөсөн бууз, баншны үнэ хэрхэн өөрчлөгдөж байгааг сонирхохоор “Меркури” худалдааны төвийг зорилоо. Тус худалдааны төвд лангуу түрээсэлдэг эмээ өөрийн зарж буй хөлдөөсөн бууз, баншны үнийг өнгөрсөн долоо хоногт 300- 500 төгрөгөөр хямдарсан гэлээ. Махны үнэ бараг хоёр дахин буурчихсан гэж ярьж буйтай харьцуулахад үнэд төдийлөн өөрчлөлт орсонгүй. Учрыг асуухад “Махны үнэ эргээд өсөх үед хэцүүднэ” гэв. Үүнээс гадна “Эргээд махны үнэ өсөхөд яана даа, хүү минь” гээд санаа алдаж байна билээ. Үнэ буурахыг төдийлөн тоодоггүй хэрэглэгчид өсөхийг анддаггүй гэнэ. Товчхондоо хямдарсан үнээр л үргэлжлүүлэн худалдаж авах хүсэлтэй байдаг аж.
Харин “Хаан хүнс” сүлжээнийхэн үнийн хэлбэлзэлд төдийлөн санаа зовсонгүй. Тус компани 16 төрлийн хөлдөөсөн бууз, баншныхаа үнийг өнгөрсөн долоо хоногт 200- 500 төгрөгөөр хямдруулжээ. Үнэ дахиж өөрчлөгдөхгүй гэснийхээ шалтгааныг мах нөөцөлдөгтэй холбон тайлбарласан. Тодруулбал, тус сүлжээний гүйцэтгэх захирал Ц.Мөнхсайхан “Мах бэлтгэлийн үеэр үнэ хямдардаг юм. Бичин жилийн айхтар зуд болно гэсэн таамагтай холбоотойгоор энэ жил махны нийлүүлэлт өсөж байгаа нь ажиглагдсан. Тиймээс өмнөх жилүүдтэй харьцуулахад махны үнэ илүү буурлаа. Манай компани нөөц бэлддэг учраас үнийг байн байн өөрчлөхгүй” гэсэн юм.
Ямартай ч хөлдөөсөн бууз, баншны үнэ 200-500 төгрөгөөр хямдарчээ. Харин цайны газар, кафе, зоогийн газруудын хоолны үнэ өөрчлөгдөөгүйг сурвалжлага бичигч батлах хэрэггүй болов уу. Өдөр бүр цайны цагаар хэдэн төгрөгөөр хоолонд орж буйгаа бодоход хангалттай. Хямдарсан түүхий эдээр бүтээгдэхүүн хийгээд, хямралын давлагаанд бусад зардал нь буурч байгаа энэ үед хуучин үнээрээ бүтээгдэхүүнээ борлуулах нь “Хасах хасахын нэмэх”, тийм биз.
ТҮРЭЭСИЙН ҮНЭ БАХЬ БАЙДГААРАА
“Улирлаар л байрны түрээсийн мөнгөө төлчихдөг шүү дээ” гэж байр түрээсэлдэг найз маань хэлэв. Тэрбээр орон сууцны найман хувийн хүүтэй зээлээр байр худалдан авах сонирхолтой байгаа гэнэ. Учир нь өдгөө хуучин орон сууцны үнэ нэлээд, шинэ байрны үнэ овоо буурч буйг Монгол банкнаас сар бүр танилцуулж байгаа статистикаас харж болно. Тэгэхээр үнэ хямдарсан үеэр байртай болчихвол өндөр түрээс төлөхгүйгээр үл хөдлөх хөрөнгөтэй болох эерэг талтай.
Үүний эсрэг талд, орон сууцны зээлийг арилжааны банкуудаас төдийлөн гаргахгүй байгааг сануулъя. Тодруулбал, энэ есдүгээр сарын эцсийн байдлаар нийт 72.8 тэрбум төгрөгийн зээл гаргасан нь өмнөх оны мөн үеэс 15, наймдугаар сарын эцсийн байдлаар 60.9 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосон нь өмнөх оны мөн үеэс 31.1 хувиар тус бүр буурсан байгаа юм. Байр түрээслэгчдийн арми буурахгүй байгааг эндээс харж болно. Өөрөөр хэлбэл хэрэглэгч бий гэсэн үг.
Харин хэрэглэгч байгаа зах зээлд үнэ тохирох боломжтой шүү дээ. Байр түрээслүүлэгчид урт хугацаагаар төлбөрөө төлдөг хүн цөөрснийг онцолсон. Гэхдээ сар сард нь, эсвэл өрөөг нь хувааж түрээслэх сонирхолтой хүмүүс байгааг дурдсан юм. Өөрөөр хэлбэл, үнэ буурахгүй байгаа шалтгаан энэ.
Эцэст нь, зах зээлийн нийгэмд үндсэн түүхий эд хямдарсан учраас “Үнээ буулга” гэж хэлж чадахгүй (монополь бус үед). Хэрэглэгч болоод борлуулагчийн сэтгэл ханамж хаана тогтоно, тэнд бодит үнэ бий. Хямралын алтан боломжоор зарим салбарынхан ашиг хийх нь гарцаагүй л дээ. Үүнээс гадна, дээр дурдсан хөлдөөсөн бууз болоод түрээсийн байр нь хүний анхдагч хэрэгцээнд ордог. А.Маслоугийн хэрэгцээний шатлалын онол гэж та сонссон л байх. Эхлээд хоол хүнс, дараа нь амьдрах орон байр гэдэг билүү.
Э.Хулан