Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Японы Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Цүнэказү Такэда нар олимпийн хороодын хамтын ажиллагааны гэрээнд Токио хотноо гарын үсэг зурав.
Мөн энэхүү үйл ажиллагаанд Токио 2020 Олимпийн элч, сүмогийн их аварга Хакүхо Даваажаргал оролцож үг хэлсэн бол төлөөлөгчдөөр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, МҮОХ-ны гишүүн, Монголын Бадминтоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Зулбаатар мөн орчуулагч Б.Төгөлдөр, МҮОХ-ны төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ нар оролцсон байна.
Энэхүү гэрээний дагуу хоёр олимпийн хороо Токио 2020 зуны Олимпийн наадмын өмнө хэд хэдэн төрлөөр хамтарсан бэлтгэл хийж, харилцан төлөөлөгч солилцох юм.
Гэрэл зургийг: Фейсбүүк хуудаснаас ашиглав
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо