АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо өчигдөр хурдан морьдын Breeders cup дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Зүлэгний спринт төрөлд "Макс"-ын Д.Ганбаатарын хүлэг, алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан Mongolian Saturday хүлэг түрүүлж, тус тэмцээний 32 жилийн түүхэнд анх удаагаа Ази тивээс түрүү хүртлээ.
Mongolian Saturday хүлгийг тод манлай уяач Д.Онон, Э.Ганбат нар дааган насанд нь шинжиж авч байсан гэдэг.
Эрийн гурван наадмын минь амин сүнс болсон хурдан морьд маань дэлхийн тавцанд уралдаж, бүр түрүүлж чадлаа.
Д.Ганбаатар "Морьтон Монголчуудын хувьд дэлхийн том уралдаанд түрүүлнэ гэдэг мөрөөдөл байсан. Үнэхээр сайхан байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.