gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Жейн Эйр” анх удаа монгол хэлээр хэвлэгдлээ

Б.Сондор
2017-11-17
0
Twitter logo

Английн Викторийн үеийн сонгодог романтизмын үеийн сод төлөөлөгч Шарлотта Бронтегийн “Жейн” Эйр” романыг Шүүдэр продакшнаас эрхлэн англи хэлнээс хөрвүүлэн анх удаа монголоор хэвлүүлсэн билээ. “Жейн Эйр” роман Интерном их дэлгүүрийн уран зохиолын номын бестселлерийг тэргүүлжээ.

Гэрийн багш Жейн Эйр хэмээх бүсгүйн тухай энэхүү роман  1847 онд Смит ба Эльдер хэвлэлийн компанид Каррер Белл нууц нэрээр хэвлэгдсэнээс хойш 170 жил болж байна.   
“BBC Books”-ээс зарласан бүх үеийн шилдгийн шилдэг 200 номын 10-т бичигдсэн “Жейн Эйр” романаас сэдэвлэн бүтээсэн олон ангит болон бүрэн хэмжээний 10 кино дэлгэцнээ амилжээ.

“Жейн Эйр” нь нэгдүгээр биеэс өгүүлэх хэлбэрээр бичигдсэн зохиол юм. Зохиолын гол баатар Жейн Эйр охин нялхдаа эцэг эхээсээ өнчирчээ. Романы үйл явдал Жейний 10 наснаас эхлэн өрнөдөг. Энэ романы онцлог нь тухайн үеийн бусад зохиолууд шиг гол баатар нь гоо үзэсгэлэнт бүсгүй биш. Харин зоримог шийдэмгий, хэзээ ч бусдын нөлөөнд авталгүй амьдралаа залж чаддаг ухаантай эмэгтэйн дүрийг гаргаснаараа Шарлотта хүчирхэг эмэгтэй баатрыг уран зохиолд төрүүлсэн гэж судлаачид үздэг байна.

Бичигдсэн цагаасаа хойш өнөөг хүртэл орон орны уншигчдаа байлдан дагуулсаар байгаа цагийг эзэлсэн гайхалтай энэ номын зохиогч Шарлотта Бронте мөн л эгэл бус намтартай, амьдралын шуургыг сөрж тэмцсээр зохиолч болж чадсан эмэгтэй юм.

Английн сонгодог уран зохиолын түүхэнд тодоос тод ул мөрөө үлдээж чадсан эгч дүү Шарлотта Бронте, Эмили Бронте, Энн Бронте хэмээх гурван зохиолчийн хамгийн эгчмэд Шарлотта Бронте 1816 оны 4 сарын 21-нд англикан сүмийн лам Патрик Бронтегийн 3 дахь хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр “Жейн Эйр”, “Профессор”, “Шерли” зэрэг романууд бичсэн бөгөөд дөнгөж 39 насандаа нас баржээ. 

Бронтегийн гурван охин багадаа эрэгтэй дүү Брэнуэлийнхээ хамт жүжиг зохиож, өөр өөрийнхөө  хаант улсыг байгуулан тоглодог байсан нь төсөөлөн бодох чадварыг нь онцгой хөгжүүлж, хожим сод сод зохиолчид болоход нь онцгой нөлөөлсөн гэж үздэг.

Эгч дүү гурван  Бронте маш богинохон насалсан ч Шарлотта “Жейн Эйр”, “Багш” \Профессор\, “Шерли”, “Вилет”, Эмили Бронте “Аянгын даваа”,  Энн Бронте “Агнес Грей” зэрэг романуудаараа Английн уран зохиолд мөнхөрчээ.

"Жейн Эйр" романыг Б.Хулан, Ц.Сувд, Г.Энх-Амар нарын гурван залуу орчуулагч эх хэлнээс нь хөрвүүлж, Б.Шүүдэрцэцэг, Д.Болдхуяг нар ариутган шүүж, хавтасны зургийг зураач Б.Гэрэлцэцэг зурсан агаад номын хорхойтнуудын дунд эрэлт ихтэй байгаа ажээ.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан