Сүхбаатарын талбайн баруун талд Монгол гэр, асар майхнууд эгнэжээ. Үндэсний хувцас дээлээрээ гоёсон Монголчуудаас гадна жуулчид олноороо энэ тэрийг үзэж сонирхож байгаа харагдана. Цагаан асруудын хамгийн хойно барьсан гэрт орвол казах үндэстний хувцас, бэлэг дурсгалын зүйлс худалдаалж байв.
Харин цагаан асруудын урд барьсан гэрт буриад үндэстний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийг тавьжээ. Харин голоор нь эгнэх цагаан асруудад монгол үндэстний хувцас, гутал, гоёл зүүлтийн худалдаа гарсан харагдана. Монголын хээр тал, морь, монгол бичиг гэх мэт монголыг илтгэх дүр зургийг хэвлэсэн монгол энгэртэй 100% торгон цамц энд хуран цугласан олны анхаарлыг татаж байх ба 175,000 мянган төгрөгөөр борлуулж байна.
Талбай дээр болж буй үйл ажиллагааг сонирхохоор ирсэн иргэд энэхүү худалдаанд сэтгэл хангалуун байна хэмээн ярьж байна. Үзэж, харж, сонирхох зүйлтэй байгаа нь таатай байна гэж иргэн н.Чимгээ ярилаа.
Монгол эмэгтэйн толгойн гоёл зүүлт гадаад, дотоодынхны сонирхолыг ихэд татаж байгаа нь илт. Энгийн хийцтэй толгойн гоёл 15 – 20 мянган төгрөг бол нэмэлт урлалтай, өнгө өнгийн чулуун оруулгатай гоёл 45 – 85 мянган төгрөгөөр зарагдаж байна. Зүүлтүүдийг хүүхдүүд гэлтгүй бүх насны хүмүүс, жуулчид их сонирхож байна хэмээн гоёлын зүүлт урласан бүсгүй өгүүлсэн юм.
Энэ худалдаануудын дунд монгол бичгээр хүмүүсийн нэрийг эсвэл хүссэн үгийг бичиж өгөх уран бичмэлч залуугаар нэрээ бичүүлэхээр тойрон зогссон олон хүн харагдана. Хэдээр бичиж буйг сонирхоход тусгайлан бэлдсэн цаасан дээр 5,000 төгрөгөөр бичиж байгаа аж.
Жил ирэх тусам баярын наадмын үеэр гарах худалдаа, үзвэр үйлчилгээ өргөжиж олон болж байгаа нь үзэгч олны үзэж, сонирхох зүйлсийг нэмэгдүүлэхээс гадна уран бүтээлч, үйлдвэрлэгчдэд хийсэн бүтээснээ сонирхуулж, танилцуулах ач холбогдолтой юм.
Ц.Сувдаа