3000 жилийн түүхтэй Бээжин хот өнөөдөр орчин үеийн хот болжээ. Өндөр хурдтай интернет, нүүр таних чадвартай программ зэрэг шинэ технологи, хиймэл оюун ухаанд онцгой хөрөнгө оруулалт хийж байгаа зэргээрээ Хятадын нийслэл хувиараа бизнес эрхлэгч гаднынханд хамгийн сайхан газар юм.
“Хэрвээ өнөөдөр Фрэнк Синатра амьд сэрүүн байсан бол “хэрэв би тэнд хийж чадсан бол өөр хаана ч үүнийг хийнэ” хэмээн Нью Йоркийн тухай дуулдаг шигээ Бээжингийн талаар ч дуулах байсан даа” хэмээн Аялагчдын Архив (Travellers Archive) блогын захирал Клэмэнс Сэхи хэлсэн юм. Тэрээр мөн Бээжин шиг том хотод амьдарснаар цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаа хэрэг хэмээн хэлсэн байна.
Гаднын орнуудаас Бээжинг зорьж, амьдрах хүний тоо улам нэмэгдсээр байгаа ч хятад хэл саад бэрхшээл болсоор байна
“Ямар нэг том зүйлийн яг голд нь байгаа юм шиг мэдрэмжийг өгдөг учраас гаднынхан олон жилийн турш Бээжинд амьдарсаар байна. Хүмүүс энд юу болоод байгааг харж, нэг хэсэг нь болохыг хүсдэг” гэж Хятадын нийслэлд амьдардаг Английн иргэн Саймон Нортон ярьжээ.
Хурдан, өндөр чанартай интернет, технологийн ээлтэй орчин, төлбөр тооцоог гар утсаараа хийн уламжлалт түрийвчээс татгалзаж аливаа тооцоог хялбархан хийдэг болсон зэрэг нь амьдралыг илүү хөнгөвчилж гаднынхны анхаарлыг татдаг хэмээн Филиппинээс ирсэн Бээжингийн хүүхдүүд (Beijing Kids) блогийн орлогч редактор хэллээ.
Ухаалаг утас нь Бээжингийн технологийн салбарын эхлэл нь болсон бөгөөд нүүр таних программ маш хурдацтай тархаж олон төрлийн шинэ аппликэйшнуудыг мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийхэд ашиглаж, гэр болон оффис руугаа хялбархан холбогдож чадахаар болсон юм. Мөн хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд анхаарч буй 400 гаруй бизнес эрхлэгчийн орон гэр болох технологийн хүрээлэн барихад 13.8 тэрбум юанийг зарцуулах хүсэлтэй байгаагаа Бээжин хот мэдэгдсэн билээ.
Технологийн салбарын ахиц дэвшлээс гадна хуучин хэв маягийг шингээсэн хоол хүнс нь хүмүүсийн зүрх сэтгэлийг татдаг. Мөн Хаврын баяр, Хятадын цагаан сар зэрэгт гаднаас ирсэн иргэд оролцох боломжтой байдаг зэрэг нь хүмүүсийн анхаарлыг татаж Бээжинд амьдрах хүслийг нь нэмэгдүүлдэг байна.
Гаднын орнуудаас Бээжинг зорьж, амьдрах хүний тоо улам нэмэгдсээр байгаа ч хятад хэл саад бэрхшээл болсоор байна. Гэхдээ долоо хоног болгон 1-2 цаг хятад хэлийг сурч, ард иргэдтэй нь хэрхэн харилцах зөв арга замаа олж чадвал энд амьдрахад хялбар болдог хэмээн гаднаас ирсэн хүмүүс хэлдэг байна.
Эх сурвалж: BBC