- Бидний цөөхөн Монголчууд -
Ховд сум төвийн нэгдсэн халаалтад шилжих гэж байгаа гээд сум тэр аяараа нүх ухаад тавьсан дүр зурагтай биднийг угтаж авлаа. Харьцангуй хүн ам ихтэй сум болов уу гэсэн 2300 гаруй хүн амтай Бугат, Шивэр, Ховд, Ачит гэсэн 4 багтай цомхон сум байлаа. Ажлын өдөр байсан тул хамгийн түрүүн албан байгууллагуудаар нь орж яриа сурвалжлага хийлээ. Ховд сумын засаг дарга Түмэндэмбэрэлтэй уулзахад. Тэрээр манай сумын хүн ард, бүтээн байгуулалттай танилцаж байгаад олзуурхаж байна. Та бүгдийг ирэхээс өмнө бид 7 хоног 18 хүнийг цалинжуулаад сумынхаа эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэж цэгцэллээ. 27 тэвш хог хаягдлаа шийдлээ. 2011 онд Улсын тэргүүний сум болж байсан. Одоо бол сумынхаа хэмжээнд ургийн бичиг хөтлөх аян өрнүүлж буй цаг үед та бүгд ирлээ. Үзэж хараад үнэлэлт дүгнэлт өгөөрэй манай суманд гэсээр бидний яриа дууссан юм.
Өөдлөх айл үүднээсээ гэж Увс аймгийн Ховд сумын бүрэн дунд сургуулийн гаднах зай талбай их том. Үүдээр нь оронгуут гэрэлтсэн орчинтой. Хамгийн сонирхол татсан зүйл нь Эрдмийн богц төсөл. Энэ төсөл нь малчин айлын 5 настай хүүхдүүдийг урьдчилан сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа нь бусад сумаасаа онцлог санагдсан. Сурагчид нь Мини Микрофон гээд сэтгүүл гаргадаг. Үүгээрээ малчид, иргэдтэй ярилцаж сэтгүүлдээ тавьдаг. Сумынхаа мэдээллийг, сургуулийнхаа цаг үеийн мэдээ мэдээлэл гээд бүгдийг бичдэг идэвхтэн сурагчидтай. Эцэг эх, багш сурагчид нь ч гэсэн эргэх холбоотой ажилладаг бүтээлч сургууль байсан. 1948 онд байгуулагдсан 521 сурагчтай, 61 багш ажилтантай.
Дотуур байранд нь 63 хүүхэд амьдардаг. Аймгийн хэмжээнд шилдэг дотуур байраар 3-н удаа шалгарсан. Хүүхдүүд байрандаа их цэвэрхэн суудаг. Үйлчлэгч нь хүртэл уран хатгамал хийнэ. Түүнийгээ хүүхдүүдээ зааж өгнө. Хариуцлагатай жижүүрээ ч хийнэ. Сурагчид нь хөдөлмөрийн хичээлээ бөөнөөрөө хийгээд л, англи хэл сурч байгаа бололтой орныхоо завсраар цаасан дээр англи үгнүүд бичээд наачихсан. Хүүхдүүд нь ер нь их бүтээлч. Тус сумаас Хөдөлмөрийн баатар Р.Пүрвээ, Төрийн соёрхолт уурхайчин Ц.Дорж.МУ-ын аварга малчин Б.Загиржав, Улсын харцага Г.Намсрайжав, Улсын арслан Н.Батсуурь, Ази тивийн аварга, Жүдо болон Самбо бөхийн улсын аварга, ОУХМ Д. Цэрэндулам нар төрөн гарсан алдартнууд.
Ингээд тус сумын эрүүл мэндийн төвөөр орлоо. 1927 онд байгуулагдсан 1984 онд шинэ барилга ашиглатанд орсон. Нийт 26 эмч ажилтантай. Сумынхаа 2300 гаруй хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Эх хүүхдийн эндэгдэлгүй, халдварт өвчин гараагүй. Эмийн бус эмчилгээ хийж уламжлалт анагаах талаа хөгжүүлснээрээ онцлог. Сумын хэмжээнд бөөр, шээсний зам, ходоодны хавдарт өвчин их байгаа. Тоног төхөөрөмж боломжийн. 11 ортой үйл ажиллагаа явуулж, Телемедецийн буюу нарийн мэргэжлийн эмч нартай шууд холбогддог гэсэн мэдээллийг эрүүл мэндийн эрхлэгч нь өглөө. Хэвтэн эмчлүүлж буй иргэдтэй уулзахад эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь авч чадаж байгаа, эмч сувилагчид маань чадварлаг гээд сэтгэл өндөр байлаа.
Дараа нь бид соёлын төвөөр нь ороход соёлын төвийн эрхлэгч З. Бямбасүрэн гээд 14 жил ажиллаж байгаа нэгэн эрхэм бидэнд сум орныхоо үүх түүх, соёл урлаг, ёс заншил, сумаас төрсөн алдартнууд гээд л мэдэхгүй юм энэ хүнд алга. Өнөө цагийн түүхийг ирээдүй хойчдоо үлдээх зорилготой Бидний цөөхөн монголчууд төслийн багийн бидэнд бүхий л зүйлээ дэлгэн орон нутгийн музейдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Түүний ярьснаар болоод музейд байгаа баримт мэдээллүүдтэй танилцахад Ховд сум Ховд голын эрэгт байрладаг. Вансэмбэрүү цэцэг тус сумын нутагт ургадаг. Голлох аж ахуй нь. Мал аж ахуй. 135000 малтай. Ер нь Увс аймагтаа үзэсгэлэнт байгалийн өвөрмөц тогтоцтой сум юм. Ховд голын усанд нь Ондатор, Минж байдаг. Тус сум Икэл хөгжмөөрөө их алдартай. / Морин хуур шиг хэрнээ толгойгүй/ дөрвөд ястанд дээр үеэс уламжлагдаж ирсэн хөгжим юм. Нийт 13 татлага байдгаас 8-ыг нь татаж байгаа. Сумын хэмжээнд 60 гаруй икэл байгаа, Цаашдаа айл өрх болгон икэл хөгжимтэй болгох зорилготой гэж тэрээр хэлж байлаа. Хүүхдүүд соёлын төвийн тайзнаа тус хөгжмөөрөө тоглож бэлтгэл хийж байсныг хараад бахархах сэтгэгдэл төрж байсан юм. Сумынхаа төвд албан байгууллагууд нь хэвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, цэвэрхэн цэгцтэй сум байсан.
Бид ч яриа сувалжлага гэсээр орой боллоо. Манай төслийн баг Ховд суманд 2 хоног ажилласан. Өглөө эртлэн босож Ховд голын зургийг авахаар очтол 10 сарын дунд үе гэхэд ус нь хөлдөөгүй зайрмагтсан гол дундаа нэг урт гэгчийн нарийн гүүртэй юм. Үүгээр явган хүн, мал гээд л бүгд цувран гарч байх юм. Зарим үед түгжрэл үүсдэг гэж нутгийн иргэд ярьж байлаа.
Тус сумын иргэд их зочломтгой зантай. Үүний нэг жишээ бол бид Шивэр багийн өндөр настан Ш. Бороодой гуайнд очлоо. Тэрээр хурал цуглаан, хурим найранд явахдаа гангардаг дээлээ өмсөж байгаад л ярилаа. Үнэхээр ч ярих юм ихтэй хүн . 40-н жил төрийн алба хашсан, АИХ-ын депутат байсан, 1992 онд анхны үндсэн хуулийг батлалцаж явсан. Өнөөгийн Ховд сумын Цэцэрлэг, Сургууль, Соёлын төв,Тамгын газар гээд бүхий л барилга байгууламж, сумын бүтээн байгуулалтад гар бие оролцож явжээ. Түүний хань Б.Цэвээн 2 хүнийг хүндэлж цай сүүний дээжээ өргөж явдгаа хэллээ. Нэг нь В.И.Ленин, нөгөөх нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю. Цэдэнбал гэлээ. Яагаад гэж асуухад: Энэ 2 хүн бол их мундаг хүмүүс. Төр улсаа ямар сайхан удирдаж авч явсан билээ. Одоо энэ хүмүүс шиг улс эх орноо сайхан авч яваа удирдагч байна уу, ялангуяа Ю. Цэдэнбал бол 44 жил төрийг удирдчихаад юу юуч үгүй байсан даа гэж боддог. Одооны улс төрчид зурагтаар сонсох нээ хэдэн тэрбумаар ярих өв хөрөнгөтэй гэх юм. Тэгээд энэ 2 мундаг хүнд өглөө болгон цай сүүний дээжээ өргөдөг юмаа гэж хэлж байлаа. Нутгийн хөгшчүүлтэй ярилцаж санаа бодлыг нь сонсож тэд ч нутагт минь ирсэнд баярлалаа тэр дундаа манайхыг зорьж ирсэнд гэсээр биднийг үдлээ.
Манай урлаг уран сайхан бичдэг багийнхан маань Шаазгай нуурт очиж тус сумын урлагийн сор болсон бүтээлийн бичлэг хийж байх зуур бид тус нуурын зургийг фото зургийн хальснаа буулгаж бичлэг хийсэн юм. Цэнгэг тэр нуурт нэг ч Шаазгай байдаггүй учир олон Шаазгай энд хуран цуглаасай гэсэн үүднээс бэлэгшээн Шаазгай нуур гэж нэрлэсэн хэмээх домог яриа байдаг юм байна лээ. Мөн энэхүү суманд Олон нуур, 108 нуур, Арцны хяр, Хөх нуурын Хүрээ, Гурван хороо, Рашааны ам зэрэг газруудад өнөөх Вансэмбэрүү цэцэг нь ургадаг аж. Бид цааш явсаар Гоожуурын хүрхрээг үзэж үзэсгэлэнт байгалийн өнгө төрхийг нь магтан сайшааж өдгөө 94 жилийн түүхтэй Ховд сумын ард түмэн нутаг усандаа санаа сэтгэл өөдрөг, сайхан амьдарч байгааг хараад сэтгэл өег дараагийн сумаа зорьсон юм.