Их дэлгүүрийн өмнөх буюу Хичээнгүй Сайд Б.Цэрэндоржийн гудамжны талаарх асуудлаар "Улаанбаатар Иргэдийн Форум" болон оршин суугчид хэвлэлийн хурал хийлээ.
"Улаанбаатар Иргэдийн Форум"-ын гишүүн Д.Цэрэнжав:
"Наймдугаар сарын эхээр Цэрэндоржийн гудамжинд Улсын Их дэлгүүрийн урд хашаа бариад, барилгын ажил эхэлсэн. Оршин суугчид нь эсэргүүцэж, нэлээн дуулиан болсон.
Монголын барилгын үндэсний ассоциац ТББ-аас энэ талбайг автомашингүй болгох төслийн хүрээнд шинэчлээд газар доор нь хоёр давхар барилга байгууламж барина гээд ухаж эхэлсэн.
Нийслэлээс нийтийн эзэмшлийн зам талбайд ямар нэгэн барилга байгууламж барихыг хориглоно гэсэн албан бичиг бий. Гэтэл үүнийг зөрчөөд барилга барьж эхэлсэн.
Энэ тухай иргэдэд мэдээлэл байхгүй. Сонгон шалгаруулалтаар энэ байгууллага ямар байгууллагуудтай өрсөлдөөд гарч ирсэн, ТББ ийм үйл ажиллагаа явуулж болдог эсэх нь тодорхойгүй байна" гэв.
Үнэхээр гоё зураг харуулж байна. Гэхдээ бид үүнд огт итгэхгүй байна. Эскиз зургийг нь мэргэжлийн хүмүүст үзүүлэхэд зөвхөн тэнд машин орж гарахтай холбоотой зураг төслийг нь үзээд их шүүмжлэл хэлж байна. Маш олон барилгын норм, дүрэм стандартыг зөрчсөн нь тодорхой байна.
Улаанбаатар хотын нягтрал хэрээс хэтэрлээ. Хотын төвд хүний хөл хөдөлгөөний нэмсэн аливаа үйл ажиллагаа гинжин урвал юм. Бид Улаанбаатар хотоо эцэс төгсгөлгүй чигжээд байх болохгүй" гэв.
Хуульч С.Үлэмж:
"Энэ ажил 2016 оны хоёрдугаар сараас эхэлсэн. НЗД-ийн А127 гэдэг захирамж. Гудамж төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажил байсан юм шиг байгаа юм.
Энэхүү захирамжийн дагуу 2016 оны зургаадугаар сард НЗДТГ, Монголын барилгын хөгжлийн Үндэсний ассоциаци ТББ хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэ хамтран ажиллах гэрээнд хууль зөрчсөн олон асуудал байна.
Нэгдүгээрт, Засаг дарга Гэрэлчулуун гэдэг хүнд гэрээ байгуулахыг даалгаагүй. Монголын барилгын хөгжлийн Үндэсний ассоциаци гэдэг нь өөрөө ТББ.
Энэ гэрээний үндсэн дээр энэ хоёр байгууллага ашиг олох гээд байна. Гэрээн дээр барилга барьж дууссаны дараа гүйцэтгэгч тал /буюу Монголын барилгын хөгжлийн Үндэсний ассоциаци/ барилгыг зориулалтын дагуу өмчлөх, эзэмших, төлбөртэй болон төлбөргүй ашиглуулах, худалдан борлуулах эрхийг эдэлнэ гэж байна. Тэгэхээр бидэнд яриад байгаа шиг гудамжийг гоё болгох гэж байгаа боловч доод талд баригдах байгууламжууд хуулийн хүрээнд ашгийн төлөө болох гээд байна.
Монголын барилгын хөгжлийн Үндэсний ассоциаци гэдэг нь үүнтэй холбоотойгоор ашиг олох гээд байна. Бид энэ хэргээр Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан.
Энэ талбайд барилга байгууламж барьж болно. Гэвч хотын захиргаа хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ талбай Улаанбаатар хотын амин сүнс. Эндээс Улаанбаатарын соёл иргэншил үүссэн. Бид жишиг тогтоох ёстой. Өнөөдөр засаг дарга хууль зөрчсөнөө таслан зогсоож бусад байгууллагууддаа үлгэр болох ёстой" гэв.
Оршин суугчид:
"Бид Улаанбаатар хотыг сайхан болгохыг эсэргүүцээгүй, газрын наймааг эсэргүүцэж байна. Хоёр давхарт нь дэлгүүр барина гэнэ.
Дэлгүүр барина гэдэг нь түрээслүүлнэ гэсэн үг. Иргэд түрээсэнд 3.500-22 сая төгрөг төлдөг. Үүнийг төлөхийн тулд ард түмэн өглөө 09 цагаас орой 21 цаг хүртэл бүтэн 12 цаг боолын хөдөлмөр хийнэ. Оршин суугчид бид зөвшөөрөхгүй. Нэг ёсондоо Нарантуул захыг нүүлгэж авчрах гэж байна. Ойр хавьд хэдхэн алхмын зайтай Улсын их дэлгүүр, Улаанбаатар их дэлгүүр, Наран молл гэсэн томоохон худалдааны төвүүд байна.
Бас 10 гаруйхан метр талбай газар найман эгнээ машины зогсоол барина гэнэ.
Ахмадуудын салхилдаг, залуучуудын уулзаж учирдаг, хүүхдүүдийн тоглож нааддаг талбайд яагаад бизнес хийх гээд байна вэ" гэв.