Наадмын амралтыг тохиолдуулан миний бие аавынхаа төрсөн нутаг болох Завхан аймгийн Ургамал сумыг зорилоо. Арван хүний бүрэлдэхүүнтэй манай аяллын баг нэг микро автобусыг хоёр жолоочийн хамт өдрийн 80 мянган төгрөгөөр түрээслэн нийт 2 986 километр замыг найм хоногт туулсан юм.
Нийт шатахууны зардал 602 мянга, жолоочийн зардал 640 мянган төгрөг. Бид майханд хонож, хоолоо өөрсдөө хийж идэж байсан тул бусад зардал харьцангуй бага.
Ингээд та бүхэнд аяллын тэмдэглэлээ хуваалцъя.
Үндсэн маршрут: УБ - Хархорин (Өвөрхангай) - Архангай - Тосонцэнгэл (Завхан) - Тэлмэн (Завхан) - Яруу (Завхан) - Эрдэнэхайрхан (Завхан) - Улаагчны хар нуур (Завхан) - Завханмандал (Завхан) - Ургамал (Завхан).
Монгол Улсын баруун зүгт орших Завхан аймаг нь 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг. Говь, хангай хосолсон нутаг дэвсгэртэй тус аймагт аялагчдын сэтгэлийг татах Отгонтэнгэр уул, Улаагчны хар нуур, Тэлмэн нуур, Сэнжит цохио гэх мэт байгалийн үзэсгэлэнт газар олон бий. Энэ бүгдийг үзэж, тухтай сайхан аялах бол дор хаяж долоо хоног шаардлагатай. Та тус аймгийн зорих замдаа Төв, Өвөрхангай, Архангайгаар дайрах тул эдгээр аймгуудын үзэсгэлэнт газруудыг сонирхох боломжтой.
Эхний өдөр бид Өвөрхангай аймгийн Хархорин сум хүртэл явсаар Орхон голын эрэгт буудаллаж, өдрийн цайгаа уулаа. Энэ хүртэл 365 километр засмал замаар явах ба замдаа Элсэн тасархай мөн Монгол Улсын хамгийн эртний Бурхан шашны хийд болох Эрдэнэзууг үзлээ.
Хархориноос цааш Архангайн төв Цэцэрлэг хүртэл 120 километр явж хүрлээ. Тэндээс шатахуунаа дүүргэж аваад цааш дахин 160 орчим километр явсаар байгалийн өвөрмөц тогтоц бүхий Чулуутын гол дээр ирсэн. Хотоос холдох тусам шатахууны үнэ нэмэгдэх тул замд таарах томоохон суурин бүрээс шатахуунаа нэмээрэй.
Чулуутын гол нь нийт 415 километрийн урттай ба хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг, хурдан урсгалтай уулын гол юм.

Бидний хонох газар Тэрхийн цагаан нуурын урд эрэг Чулуутын голоос 10 гаран километрийн зайтай. Долдугаар сарын 7-нд очсон тул бараг хүнгүй байв. Хүсвэл та төв замаасаа салж Хоргын тогоо, Ганц хүний агуй, Залуусын агуй, Шар нохойн там, долоон чулуун гэр гэх мэт байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудыг үзэж нуурын хойд эрэгт очих боломжтой.
Ингээд бид эхний өдрөө нийт 660 километр зам тууллаа.

Маргааш өглөө нь наран ургахтай зэрэгцэн замдаа гарсан бид Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хүрлээ. Энд хүрээд засмал зам дуусна. Үүнээс цааш бид “Geo Net” хэмээх аппликэйшн ашиглаж замаасаа төөрөлгүй явсан. Интернеттэй газар байхдаа Монголын газрын зургийг татаж авахаа мартуузай. Уул, усны нэр гээд их нарийн мэдээллүүд багтаасан юм билээ.
Дараа нь бид Тосонцэнгэл сумаас 56 километр яваад Тэлмэн суманд ирж хонов. Эндхийн хоёр модон ортой буудлын өрөө нь хоногийн 10-15 мянган төгрөгийн үнэтэй. Биднийг очиход буудлын эзэн байхгүй байсан тул хүнээс асууж сурагласаар гэрээс нь очиж авч буудал орж амрав. Аймгийн төвөөс хол сумуудын хоолны газруудад цуйван, бууз, гурилтай шөлнөөс өөр хоол гарахгүй нь даан ч харамсалтай.
Аяллын гуравдахь өдөр бид Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 километрийн зайд орших Улаагчны хар нуур руу хөдөллөө. Нийгмийн сүлжээнээс уг нуурын гайхалтай зургуудыг өчнөөн харсан тул хүлээлт маш өндөр байв.
Улаагчны хар нуур нь хойд талаараа элсэн манхан, өндөр уулсаар хүрээлэгдсэн цэнгэг устай нуур юм. Хар нуур гэх мөртлөө цэнхэрлэн харагдах нь тун сонин. Халуун өдөр байсан тул нуурын ус сайхан бүлээхэн байв. Мөн нуурын эргийн элс нь яг л далайн эрэг дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Бид нуурын урд эрэг дээр очсон ба ойр хавьд бие засах газар, жуулчны бааз зэрэг харагдсангүй. Аялагчид ч цөөн байлаа.
Аймаг, сумын тамгын газар даруйхан аялагчдад зориулсан дүрэм журам тогтоож, бие засах газар, хогийн цэг барихгүй бол олон жуулчдын хөлд дарагдан бохирдох вий гэж бодогдсон.

Нуурын ойр хавьд ямар ч худалдаа, үйлчилгээний газар байхгүй тул хүнс, цэвэр ус, хорхогийн чулуу зэргээ эртнээс бэлтгэхийг зөвлөе. Харин бид нуурын ойр амьдардаг айлаас үнээний сүү нэг литрийг 2000 төгрөгөөр худалдаж авсан.
Сонирхуулахад энэ сарын 23-25-нд Завхан аймгийн ЗДТГ Нүүдэлчдийн соёлын наадмыг тус нууран дээр зохион байгуулах аж. Наадмын үеэр ирэх гадна, дотнын жуулчдыг түр гэр баазад байрлуулах сураг дуулдсан.
Бид Улаагчны хар нуур дээр өдөржин өнжөөд оройдоо зорьсон газар болох Ургамал сумандаа ирлээ. Ургамал сум нь Завхан аймгийн хамгийн баруун талын сум ба эмчилгээний рашаан, ховор ургамлаараа алдартай.
Ялангуяа тус суманд ургадаг сулхир хэмээх ховор ургамлаар гурил зуурч иддэг бөгөөд энэ нь бөөр давсагны өвчинд сайн байдаг аж. Гэвч уг ургамал нь маш ховор ургадаг тул бид олж авч чадсангүй.
Мөн тус суманд Гүн нуур, Хүнгүйн гол урсан өнгөрдөг. Ургамлаас 100 километр орчим яваад Увс аймгийн Хяргас нууранд ч хүрэх боломжтой.
Энэ сумын ойролцоо алтны орд илэрсэн сургаар хол ойрын нинжа нар ирж байгаль орчныг багагүй сүйдэлсэн хэмээн нутгийн иргэд ярьж байна. Ерөнхийдөө Завхан аймгийн баруун талын сумдын ихэнх хэсгийг говь хээрийн бүс эзэлдэг ба уул толгод нь ургамалгүй нүцгэн бэлүүдтэй аж.

Энэ жил ихэнх нутгаар зуншлага тааруу, гантай байгаа нь сэтгэл шимшрүүлж байлаа. Замд таарсан олон ч гол, мөрний ус татарч, зарим нь урсахаа больжээ.
Буцахдаа бид Завхан аймгийн төв Улиастайгаар дайрч Улаанбаатар руу хөдөллөө.
Улиастай хотын өндөрлөг дээр гарч хотыг дээрээс нь бүхэлд нь харж авав. Сайн мэдээ дуулгахад Улиастай Тосонцэнгэл чиглэлийн 114 километр засмал замын ажил ид өрнөж байсан. Ирэх жил ашиглалтад орох шинжтэй харагдана лээ.

Буцах замдаа Тэрхийн цагаан нуур дээр дахин нэг хонох гэсэн боловч майхан барих зайгүй битүү хүнтэй болсон байв. Зам дагуу байрлах дэлгүүр, хоолны газрууд мөн л бүгд ачаалал ихтэй. Ихэнх нь дотоодын аялагчид байх аж. Зарим газраар шатахуун хүртэл тасарчихаж.
Замын уртад бид Монголын түүхийн номууд сонсож явсан нь хөх тэнгэрийн доор цэлийх өргөн уудам сайхан нутгийг бидэнд үлдээсэн өвөг дээдсээрээ бахархах сэтгэгдэл төрүүлж байв. Сайхан байгаль, ургамал усаа энэ чигээр нь хайрлан хамгаалсаар үр хойчдоо үлдээх хүсэл эрхгүй төрж байв. Иймд ухаант ард түмэн минь аялал зугаалгаар явахдаа хог битгий хаяж байгаарай.
Мөн та олон машинтай аялж байгаа бол дор хаяж 10-20 километрийн зайд барьдаг станц холбоотой явбал сүлжээгүй газар нэг нэгнээсээ төөрөхгүй шүү.
З.Отгонтуяа