ХБНГУ-д “Бизнесийн удирдлага”-аар магистрын зэрэг хамгаалсан, банкны салбарт сүүлийн 10 гаруй жил ажилласан эдийн засагч Б.Ундармаатай ярилцлаа.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Яриагаа таны ажлын туршлагаас эхлэх үү?
-Нэн түрүүнд танай уншигчидтай уулзах болсондоо баяртай байна. Мөн өөрийнхөө хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашид хийхээр зорьж байгаа ажлуудынхаа талаар ярилцах болсондоо таатай байна.
Миний бие банкны эдийн засагч мэргэжилтэй. Монгол улсын их сургуульд “Боловсролын удирдлага”, ХБНГУ-д “Бизнесийн удирдлага”-аар тус тус магистрт суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд дээд сургуульд Менежмент, Санхүүгийн менежмент хичээлүүд зааж, тэнхимийн эрхлэгч хийж, анги удирдсан багшаар ажиллаж эхэлсэн. Дээд сургуульд 5-н жил багшлаад суралцахаар ажлаасаа түр хөндийрсөн. ХБНГУ-д суралцаж ирээд нэгэн төсөл дээр бизнесийн ахлах зөвлөхөөр ажиллаж, Германы экспертүүдтэй хамтран аймгуудын засаг дарга нарт, аймгуудын эрүүл мэндийн газрын дарга нарт, аймгуудын сургагч нарт, байгууллага компаниудад, хоршоологчдод, түүнчлэн шинээр бизнесээ эхлэхийг зорьж байгаа иргэдэд зориулсан олон сургалт, төсөл хөтөлбөрүүд дээр ажилласан. 2004 оноос банкны салбарт орж ажилласан. Банкны салбарт анх ХААН Банкны Сургалтын албаны даргаар ажиллаж эхлээд, тус банкинд 6 жил хүний нөөц, сургалтын захирлаар ажилласан. Дараа нь Хадгаламж банкны хүний нөөцийн захирлаар, Капитал банкны орлогч захирал, хүний нөөцийн захирлаар гээд 6 жил ажиллаж байна. Банкны салбарт сүүлийн 10 гаруй жил ажилласан байна.
-Та банкны эдийн засагч мэргэжилтэй ч илүү хүнтэй холбоотой ажил хийсэн санагдаж байна?
-Тийм ээ, сургуулиа төгссөнөөс хойш бараг 20 жил ажилласан байна. Энэ бүх хугацаанд дээд сургуулийн багш, бизнесийн зөвлөх, сургалт, хүний нөөц гээд дандаа хүнтэй холбоотой ажил хийсэн байна. Олон хүмүүс банкинд ажиллана гэдэг чинь мөнгөтэй л ажилладаг биз дээ, яаж зээл авах вэ гэдэг ч юм уу тиймэрхүү асуулт асуух тохиолдол олон л байдаг л даа.
-Таны намтрыг сонсоод хийж эхлүүлж байгаа ажлын тань талаар бодоод үзэхээр ойлгоход илүү хялбар болчихлоо.
-Баярлалаа. Хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар ярихаас өмнө гэр бүлийн хүнээ товч танилцуулмаар байна. Надтай адил төрийн болоод хувийн хэвшилд 20 жил ажилласан. Олон нийттэй харилцах /PR/ чиглэлд туршлага хуримтлуулж яваа хүн байдаг юм.
Бид хоёр нэг сэдвээр хааяа ярилцдаг юм. Өөр өөрийн ажилласан салбар, бага сага хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлаад нэгэн жижиг зөвлөх төв нээвэл ямар вэ гэж. Энэ сэдвээр олон удаа ярилцаж байсан ч янз бүрийн шалтгаанаар хойшлуулах нь олон байсан л даа. Харин жилийн өмнө “HR and PR Consulting Center” гээд нэгэн зөвлөх төв нээсэн.
-Тэгвэл та хоёр удаан ярилцсаны эцэст зорьсондоо хүрчээ? Та төвийнхөө талаар илүү дэлгэрэнгүй танилцуулаач?
-Дээр хэлснээр хүний нөөц болоод олон нийттэй харилцах гээд үндсэн хоёр чиглэлд ажиллаж байна. Энэ удаад би илүүтэй хүний нөөцийн зөвлөх -үйлчилгээнийхээ талаар танилцуулмаар байна.
Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний хүрээнд байгууллагад болон хувь хүнд хандсан ялгаатай хэд хэдэн чиглэлд ажиллаж байна. Би нилээдгүй хугацаанд банкны салбарт ажилласан, бас аж ахуйн нэгж буюу компанид ажилласан, бас компанид урт хугацаанд олон цагаар ажиллаж, түүнчлэн богино цагаар ч ажиллаж зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан. Практик дээр ажиллаж байхад ялангуяа аан, компанийн түвшинд хүний нөөцийн үйл ажиллагаан дээр өөрчлөх, шинэчлэх, зөв гольдролд нь оруулах, хууль эрх зүйн хүрээнд шийддэг байх, орчин үеийн шинэлэг арга барил, хандлагыг нэвтрүүлэх шаардлагатай зэрэг асуудлууд ажиглагддаг. Мэдээж энд бүх компанийн тухай биш зарим компаниудын тухай ярьж байгаа. Гэхдээ энэ зарим гэдэгт цөөнгүй компаниуд байгаад байна.
Энд энгийн зарим жишээ дурдъя л даа. Анхан шатны шүүх дээр жилдээ хөдөлмөрийн хуулийн хүрээнд шийдэгддэг маш олон нэхэмжлэл, маргаанууд байна. Үүний дотор ажлаас үндэслэлгүй халагдсан, ажил албан тушаалыг нь үндэслэлгүй өөрчилсөн, мэргэжил ур чадварын шалгалт буюу аттестатчиллыг буруу хийсэн эдгээр шалтгааны улмаас ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоосон, мөн түүнчилэн цалин мөнгийг нь буруу тогтоосон зэрэг асуудлууд элбэг байдаг тухай шүүхийн статистикаас харж болж байна. Бас өөр нэгэн жишээ, энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсөв хэлэлцэж байгаатай холбоотой төрийн албан хаагчдыг үндэслэлгүй ажлаас нь халж, эргүүлэн ажилд нь тогтоосны улмаас гарч байгаа зардлын хэмжээ 2017 онд хэдэн тэрбум биш хэдэн арван тэрбум байна. Энэ зардлыг ирэх 2018 онд ч төсөвлөж байна шүү дээ.
Эдгээр жишээ бүхэлдээ юуг харуулж байна вэ гэхээр нэн түрүүнд компанийн хүний нөөцийн үйл ажиллагааг зохицуулж буй баримт бичгүүд, Гүйцэтгэх захирлын тушаал шийдвэр нь хөдөлмөрийн хуульд яв цав нийцсэн байхыг, түүнчлэн үүнийг зөв хэрэглэж хэрэгжүүлдэг байхыг, шийдвэр гаргах түвшний удирдлагуудыг хүний нөөцийн нэгж, ажилтнууд нь үнэн зөв мэдээ мэдээллээр хангаж чаддаг байхыг харуулж байгаа юм.
Энэ ч үүднээс манай хүний нөөцийн үйлчилгээний нэгэн томоохон хэсэг чиглэл нь байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг зохицуулдаг баримт бичгүүд тухайлбал, хөдөлмөрийн дотоод журам, төлөөлөн удирдах зөвлөлийн болон гүйцэтгэх захирлын тушаал шийдвэрийн төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хөдөлмөрийн гэрээ, контракт, ажлын байрны тодорхойлолт, ажилтны ёс зүйн дүрэм, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, цалин хөлсний бодлого, аттестатчилал, орон тооны цомхотгол, цомхотгол хийхтэй холбоотой мэдэгдэх хуудас гардуулах гээд үндсэн чухал баримт бичгүүдийг хэрхэн зөв боловсруулах, хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллах талаархи зөвлөгөө байгаа юм.
-Таны яриаг таслаад нэг зүйлийг энд тодруулмаар байна? Зөвлөх үйлчилгээ яаж явагддаг вэ? Бичиг баримтыг нь шууд хийгээд өгчих юмуу, нөгөө үйл ажиллагаа онцлог зэрэгт нь таарах уу?
-Сайхан асуулт байна. Зөвлөгөө болоод сургалтын ялгаа нь энд байгаа гэж боддог. Тухайн компанид зөвлөгөө өгч эхлэхдээ л компанийн одоогийн нөхцөл байдал, цаашдын зорилго зорилт, бизнес төлөвлөгөө, түүнчлэн тухайн ажлыг хариуцдаг нэгж, тэрхүү нэгжийн удирдлага ажилтнууд, тэдний ажлаа тайлагнадаг шууд удирдлагууд, тэдний үйлчилгээг хүртдэг бусад нэгж хэсгийн удирдлага ажилтнуудын санал бодол гээд олон зүйлийг судлаж үзэх хэрэгтэй байдаг. Үүгээр тухайн байгууллагад ямар өөрчлөлт, ямар зөвлөгөө тусламж хэрэгтэй болохыг мэдэж авахыг зорьдог.
Дээр сургалтаас ялгаатай гэж хэлсний учир нь сургалтаар тодорхой сэдвийн дор тодорхой мэдлэгийг олгохыг зорьдог. Харин мэдлэг бол нэг алхам, хэрэглээ бол түүний дараагийн алхам гэж би боддог. Ямар ч сургалтын дараа оролцогчдодоо би энэ л үгийг захиж хэлдэг. “Мэдлэгээ хэрэглээ болгоорой, сурсан мэдсэн зүйлээ өөрийн ажил амьдралдаа хэрэгжүүлээрэй гэж.”
-Та хүний нөөцийн зөвлөх үйлчилгээг нэлээд хэд хэдэн чиглэлд явуулдаг гэж дээр ярьсан. Эдгээр бичиг баримтын боловсруулалтаас гадна өөр ямар чиглэлүүд байна вэ?
-Тийм ээ өөр хэд хэдэн чухал хэсгүүд байна л даа. Дээрх бичиг баримт дээр ажилладаг, хамгийн чухал нь байгууллагын шийдвэр гаргах түвшний удирдлагуудыг хүний нөөцийн мэдээ мэдээллээр хангадаг, хүний нөөцийн бодлогыг боловсруулахад голлох үүрэгтэй оролцдог хүний нөөцийн ажилтнууд байна. Эдгээр ажилтнуудад хандсан зөвлөх үйлчилгээ бол дараагийн нэгэн чухал хэсэг нь юм. Ялангуяа манай төв, миний өөрийн зорилго чиглэл бол компанид хүний нөөцийн ажилтнаар шинээр ажиллаж байгаа, өөрөөр хэлбэл ажилд ороод 1 жил хүртэл ажиллаж байгаа, өмнө нь энэ чиглэлд ажилласан туршлагагүй шинэ ажилтнууд, мөн түүнчлэн хүний нөөцийн ажилтнаар ажлын гараагаа эхлэх сонирхолтой шинэ ажил горилогчид, шинэ төгсөгчид, мөн хэдий ажлын туршлагатай ч хүний нөөцийн чиглэлд мэргэжил мэргэшлээ өөрчлөн ажиллаж байгаа хүмүүст зориулсан зөвлөх үйлчилгээ байгаа.
Мөн энд онцгойлон хэлэх бас нэгэн чиглэл байгаа нь одоо ажил эрхэлж байгаа хүмүүст зориулсан зөвлөх үйлчилгээ юм. Энд бид, ажилтан та наад зах нь хөдөлмөрийн гэрээгээ мэддэг ойлгодог эргээд хэрэглэж чаддаг байх, ажлын байрны тодорхойлолт гэж юу вэ, энэ тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэх тохиолдол байдаг уу, үүнээс үүдээд хариуцлага алдвал яах вэ, таны цалин хөлснөөс ямар төрлийн шимтгэл суутгал татвар авах ёстой вэ, ямар тохиолдолд танаас заавал зөвшөөрөл авсан байх ёстой вэ, таны мэргэжил ур чадварын түвшинг хэрхэн тогтоох ёстой вэ, түүний өмнө танд ямар зөвлөгөө зөвлөмж сургалт өгсөн байх вэ, орон тооны цомхтгол хийх гэж байгааг та мэдсэн байх ёстой юу, ийм үед ямар нэгэн тэтгэмж байгууллагаас өгөх үү зэрэг маш олон чиглэлд зөвлөгөө өгөхийг зорьдог.
Дараагийн нэг чиглэл нь ажил горилох ярилцлагад анх удаа орох гэж байгаа, өмнө нь ороод амжилтгүй болсон зэрэг ерөөсөө ажил горилогч нарт зориулсан зөвлөх үйлчилгээ бий. Энэ хүрээнд “Бүлгээр сонгон шалгаруулах” /Assessment Center/ аргачлалыг бодитоор үзүүлэхийг зорьдог.
-Бүлгээр сонгон шалгаруулна гэсэн үү? Энэ аргын талаар тайлбарлаж өгөөч?
-Энд нэг түүх яримаар байна. 2004 онд анх Монголбанкны сургалтын төв дээр ГТХАН-ийн төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ төсөл нь арилжааны банкуудын хүний нөөц, сургалтын үйл ажиллагааг сайжруулах, ажилтнуудыг нь чадавхжуулах гэсэн үндсэн зорилготой байсан юм. Энэ үед миний бие ХААН Банкны Сургалтын албаны даргаар ажиллаад эхэлчихсэн байсан үе. Германд сурч ирээд ч удаагүй байсан болохоор Герман хүнтэй ажиллах боломжийг олоод шууд л холбогдож ярилцсан. Төслийн удирдагч ноён Фах гуай их мундаг хүн байсан, намайг их уриалгахан хүлээж аваад тэр үеэс маш эрчимтэй хамтран ажилласан. Энэ ажлын хүрээнд 2006 онд Германы DZ банкны хүний нөөцийн газрын захирал нэгэн хатагтай /нэрийг нь мартжээ гээд инээв/ тус төсөл дээр уригдан ирж, түрүүн дээр ярьдаг “Бүлгээр сонгон шалгаруулах” /Assessment Center/ аргачлалын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлсэн юм. Энэ үед миний бие ХААН Банкны хүний нөөцийн газрын захирлаар ажиллаж байсан үе. Энэ аргачлалыг ХААН Банкны хүний нөөцийн сонгон шалгаруулалтын бодит практик жишээн дээр бусад арилжааны банкуудын хүний нөөцийн дарга нарыг урин оролцуулаад, надаар удирдуулаад, өөрөөр хэлбэл өөрийгөө дагалдуулаад зааж өгч байсан юм.
Түүх яриад их удчихлаа. Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын энэ аргачлал их сайн арга гэж боддог. Ажилласан газар бүртээ л хийж хэрэгжүүлэхийг хичээдэг. Энгийнээр тайлбарлая л даа. Жишээ нь: та ажилд орох ярилцлагад орж байна гэж бодъё. Би тухайн байгууллагын хүний нөөцийн менежер гэж бодъё. Тэгээд танаас асууж байна л даа “Та багаар ажиллаж чадах уу, таны багаар хамтран ажиллах ур чадвар ямар вэ гэж?”
-“Би багаар ажиллаж чадна аа. Ур чадвараа сайн гэж боддог.”
-Асуултад хариулсанд баярлалаа. Таныг жишээ татахдаа оруулсандаа уучлалт гуйж байна. Практик дээр ийм тохиолдол тун ч элбэг байдаг. Ийн асууж, ийн хариулснаар тухайн ажил горилогчийн ур чадварыг үнэлэх нь хангалтгүй байдаг. Харин дээр ярьсан AC гэдэг аргачлалаар арай өөр байдлаар саяны асуултдаа хариултыг хайна гэсэн үг л дээ. Бүлгээр сонгон шалгаруулна гэдэг бол ажил горилж байгаа хэд хэдэн хүнийг зэрэг уриад дунд нь даалгавар өгч, багаар ажиллуулна, энэ нөхцөл дор тэдний багаар ажиллах чадварыг нь илүү тодоор харахыг хичээдэг юм л даа. АС-т иймэрхүү багийн ажил байхаас гадна өөр хэд хэдэн даалгавар байдаг. Мөн дээр та бид хоёрын ярилцдаг шиг асуулт ч байдаг. Гэхдээ энд тавигддаг асуултууд нь стандарт асуултууд байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн асуулт нь цаанаасаа бэлтгэгдсэн, ажил горилогч тийм үгүй, сайн муу, чадна чадахгүй гээд хариулах боломжгүй илүү бодож, тодорхой жишээ дурьдаж, дээрхи багийн ажил шиг өөрийгөө тодорхой жишиг нөхцөлд оруулан бодож, ийм нөхцөлд би яадаг билээ гэж бодож хариулахад хүргэдэг асуултууд байх жишээтэй. Үүнээс гадна томоохон тестүүд байдаг. Бид их IQ тест ярьдаг шүү дээ. Энд бол арай өөр тест байдаг. Тухайн ажил горилогчийн тоон сэтгэлгээ, найруулга зүй буюу бичгийн чадвар, логик сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ зэрэгт тулгуурлаад шийдвэр гаргах чадвар нь ямар юм бэ гэсэн дүгнэлтийг хийх боломжтой тест байдаг.
Энэ аргыг шинээр ажил горилогч нараас сонгон шалгаруулалт хийхэд ашиглахаас гадна байгууллагын дотоод эх үүсвэрээс тохирох ажилтныг хайхад ч хэрэглэж болдог. Энэ аргачлалыг анх банкны салбарт теллер сонгон шалгаруулж авахдаа хэрэглэсэн, цаашлаад эдийн засагч, дунд түвшний менежер сонгон шалгаруулж авахдаа ч хэрэглэдэг.
Ер нь энэ арга нь дунд түвшний менежер, онцлог нэгэн албан тушаалтныг сонгож авахад илүү тохиромжтой арга юм. Энэ аргачлалыг анх АНУ-д сонгуулийн үйл ажиллагаанд хэрэглэж байсан гэдэг. Харин Германчууд хүний нөөцийн сонгон шалгаруулалтдаа дээр ярьснаар их оновчтой хэрэгжүүлсэн байгаа юм.
-Энэ аргачлалыг зааж сургадаг, бас хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө өгдөг юм байна. Хэрэв байгууллага таныг уриад манай сонгон шалгаруулалтад оролцоно уу гэвэл яах вэ?
-Мэдээж энэ боломжтой. Бид байгууллага компаниудын захиалгаар тэдний хүний нөөцийн бодит сонгон шалгаруулалтад оролцох, бодит нөхцөл байдал дээр ажилтныг нь дагалдуулан зааж сургах чиглэл байдаг. Үүнээс гадна бид байгууллагын захиалгаар тодорхой, маш цөөн албан тушаалтныг байгууллагын өмнөөс эрж хайж, санал болгох чиглэл мөн байдаг. Тухайлбал: хүний нөөцийн менежер, сургалтын менежер, дунд түвшний зарим нэгэн удирдах албан тушаалтан гэх мэт. Өөрөөр хэлбэл, захиалгын дагуу хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хариуцаж байна гэсэн үг юм.
-Маш сонирхолтой юмаа. Зөвхөн энэ аргын талаар гэхэд л илүү дэлгэрэнгүй ярилцмаар байгаа ч танай зөвлөх үйлчилгээний өөр бусад чиглэлүүдийн талаар ярилцах цаг үлдэхгүй болоод байна.
-Тийм ээ ярилцлага маань их урт болж байна. Энэ боломжийг олгож, цаг зав гаргаж, уншигчидтайгаа намайг уулзуулж буй та бүхэнд талархаж байгаагаа дахин илэрхийлье. Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний бас нэгэн чухал хэсэг бол сургалтын тухай асуудал байгаа юм. Байгууллага компаниудын сургалтын үйл ажиллагаан дээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Сургалтын үйл ажиллагаа бол хүний нөөцийн бодлогын нэгэн чухал хэсэг нь шүү дээ. Сургалтын бодлого боловсруулж, төлөвлөгөө төсөв хийхдээ компани бизнес төлөвлөгөө, ирээдүйн чиг хандлага, зорилго зорилт, цаашлаад ажлын гүйцэтгэлийн үнэлгээтэйгээ үргэлж хамтад нь авч үздэг байх хэрэгтэй. Энд зөвхөн бодлого, төлөвлөгөө төсөв гэсэн хэсгүүд яригдаж байна. Үүний дараа сургалтыг хэрхэн төлөвлөх, ямар агуулга, ямар үргэлжлэх хугацаатай байх, хэн сургагч багш байх, сургагч багш мэргэжлийн агуулгаа мэдэхээс гадна заах арга зүй нь ямар байх вэ, сургалтын үед ямар хяналт ажиглалт хийдэг вэ, сургалтын дараа ямар асуулга авах вэ, сургалтын дараа ажилтан буцаад ажилдаа очоод нөгөө сурч мэдсэн зүйлээ хэрэглээ болгож чадаж байна уу, байгууллага зардал мөнгө гаргаж сургалт хийлээ, түүний үр ашиг нь юунд байна вэ гэх мэт маш олон асуудлууд яригдах ёстой л доо.
Үүнээс гадна байгууллага компаниудын захиалгаар Цагийн менежмент, Харилцааны менежмент, Харилцагчийн үйлчилгээ, Багийн менежмент, Хүний нөөцийн менежмент, Сургагч багшийн сургалт /Training of Trainers/ зэрэг өөрийн арай илүү мэргэшсэн сэдвүүдээр сургалтуудыг заадаг.
-Та зөвлөх төвийнхөө онцлог, ер нь бусад төвүүдээс ямар давуу талтай гэдгээ хэлж өгнө үү.
-Одоогоос арав хорин жилийн өмнөхтэй харьцуулбал хүний нөөцийн чиглэлд ажиллах хүчнийг бэлтгэдэг их дээд сургуулиуд,мэргэжлийн ангиуд, мэргэшүүлдэг болон сургалт хийж зөвлөгөө өгдөг олон байгууллагууд бий болсон. Гэсэн ч энэ салбарын хөгжил тийм ч хурдан, тийм ч дардан биш байна гэж хардаг. Тийм ч учраас энэ чиглэлд өөрийн хуримтлуулсан багахан мэдлэг, туршлага дээрээ суурилаад ажил олгогч, ажилтан, ажил горилогч нартай бүгдтэй нь хамтраад аль ч талд таатай байх тийм өөдрөг ирээдүйн төлөө өөрийн хувь нэмрийг оруулан зүтгэхэд бэлэн байдаг гэдгээ хэлмээр байна.
Энэ чиглэлд ажилладаг олон найз нөхөд, мэргэжил нэгт андууд байдаг. Тэдний чиглэл, ажиллах арга барил бүрт нь тэдний онцлог бий. Энэ салбарт, энэ чиглэлд илүү олон хүмүүс ажиллаасай, улам илүү хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ мэдлэг, шинэ уур амьсгал, шинэ хандлага, шинэ арга барилууд бий болоосой гэж хүсдэг.
Бид үйлчлүүлэгч нартаа үргэлж давуу тал бий болгохыг зорьж ажилладаг. Үйлчлүүлэгч бүр харилцан адилгүй. Тэдний онцлогт тохирсон, тэдний хэрэгцээ шаардлагад яв цав нийцсэн зөвлөгөө өгөхийг хичээдэг. Түүнчлэн мэдлэгээ хэрэглээ болгоход чиглэсэн тэрхүү зөвлөмжийг өгөхийг хичээдэг. Мөн түүнчлэн үнийн уян хатан бодлогыг үргэлж баримталдаг. Мэдээж байгууллагад тогтсон үнэ тариф байх ч зарим тохиолдолд үнэгүй зөвлөгөө өгөх ч тохиолдол байдаг.
-Тантай ярилцахад их сонирхолтой байлаа. Гэсэн ч бидний ярилцлага өндөрлөх гэж байна. Танаас өөр нэгэн асуулт асуумаар байна. Таны “Харилцааны менежмент” гэдэг номыг саяхан уншсан. Энэ номыг уншиж байхад та өмнө нь “Цагийн менежмент” гэж ном бас гаргаж байсан юм билээ?
- Тийм ээ. Харилцааны менежмент номоо өнгөрсөн жилийн 6 дугаар сард гаргаж, номын баяраа хийж байсан. Цагийн менежмент номоо 2008 онд гаргаж байсан юмаа. Энэ дашрамд нэгэн зүйлийг бас танай уншигчдад хандаж хэлмээр байна. Энэ ном байгууллагын менежментийн түвшнээс эхлээд харилцагч нартай нүүр тулан ажилладаг ажилтанд ч хэрэг болох болов уу хэмээн бодож, өөрийн сурсан мэдсэн, хуримтлуулсан багахан туршлагаа бусадтай хуваалцъя гэж санаж бичсэн ном л доо. Олон уншигчдаас урмын сайхан үг сонсож, хүлээн авдаг. Банкны салбарын олон хүүхдүүдээс салбарынхандаа номын үнээ хямдруулах уу гэсэн асуулт ирж байгаа юм. Энэ номыг ямар нэгэн ашиг олох гэж гаргаагүй. Харилцааны менежмент номоо цөөн хувь хэвлүүлсэн. Жилийн дараа бас цөөхөн болсон байна. Тийм болохоор бидэнд хандаад хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгож байна аа.
-Сайхан боломж олгож байна шүү. Цаг зав гарган манай уншигчидтай ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Нэн түрүүнд танд их баярлалаа. Танд болоод танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Та илүү их мэдээлэл авахыг хүсвэл манай төвөөр зочлохыг урьж байна. Бас бидэнтэй холбоо барихыг хүсвэл манай төвийн 80084040, 99106306 дугаарууд байнга нээлттэй байх болно.