Барилгын салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 65.8 хувьтай байгааг албаныхан мэдээллээ.
Тодруулбал Улаанбаатар хотод 87.2 хувьтай, аймгийн төв, суурин газруудад 44.3 хувьтай байгаа аж.
“Төв, суурин газрын 2017 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын энэ оны 187 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн их болон урсгал засварыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, холбогдох газруудыг мэдээ, мэдээллээр хангах чиглэлийг аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байгааг салбарын сайд онцоллоо.
Дээрх ажлын хүрээнд цэвэр, бохир ус, ариутгах татуургын 60 гаруй км шугам сүлжээг засварлаж, шинээр 26,5 км шугам сүлжээг барьж ашиглалтад оруулаад байна. Мөн цэвэр усны 139,7 км, бохир усны 162,1 км, дулааны 101,5 км шугам сүлжээнд угаалга, шахалт, туршилтын ажлуудыг хийж, худаг, камер зангилаа узелүүдийн хаах, нээх арматуруудыг шинээр тоногложээ.
Усны эх үүсвэрийн гүний худаг, өргөлтийн станцын насос, тоног төхөөрөмжид их засвар хийж, усан сан, ус түгээх байруудын ус хадгалах савуудыг ариутган халдваргүйжүүлж, усны эх үүсвэрт хайс, хашаа барьж хамгаалахын зэрэгцээ камержуулах ажлуудыг найман аймагт хийсэн байна.
Мөн халаалтын зуух, дулааны станцид засвар үйлчилгээ хийж, сүлжээний ялтсан бойлер, филтрийг шинэчилж, зөөвөрлөх конвер, бутлуур, түлш дамжуулах ремин зэрэг дагалдах тоног төхөөрөмжүүдийг шинээр суурилуулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг зургаан аймагт хэрэгжүүлжээ.
Түүнчлэн ус, дулаан дамжуулах төвүүд дэх ялтсан дулаан солилцуур, сүлжээний насосуудыг засварлан бохир ус цэвэрлэх байгууламжийн насос, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээг 10 аймагт хэрэгжүүлсэн байна.
Өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд нь хуваарийн дагуу ажиллаж байгаа Улаанбаатар хотын хувийн орон сууц, нийтийн аж ахуйн компаниуд, Ус сувгийн удирдах газар, Булган, Төв, Сэлэнгэ аймгийн Хөтөл, Увс аймгуудын төлөвлөгөөний биелэлт 64.3-96 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Улмаар Говь-Сүмбэр, Сүхбаатар, Говь-Алтай зэрэг аймгууд өвлийн бэлтгэл ажлыг хангалтгүй зохион байгуулж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 16,2-20,8 хувьтай байгааг албаныхан хэллээ. Улаанбаатар /МОНЦАМЭ/.
Б.Заяа