gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зам тээврийн ослоор өсвөр насныхан хамгийн ихээр амиа алдаж байна

С.Заяа
Дэлхийд
2017-05-16
0
Twitter logo

ДЭМБ-аас мэдээлж байгаагаар өсвөр насны хүүхдүүд амиа алдах шалтгаануудын хамгийн эхэнд зам тээврийн осол бичигджээ.

2015 онд өсвөр насны 1.2 сая хүүхэд амиа алдсанаас зам тээврийн ослын улмаас авсан бэртэл гэмтлийн улмаас 10 хүүхэд тутмын нэг нь энджээ.

Зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн дийлэнх нь 10-19 насны хөвгүүд байсан байна.

Харин охидын нас баралтын шалтгааны хувьд амьсгалын замын халдварт өвчин болон амиа хорлох явдал тэргүүлж байна.

10-19 насны хүүхдүүдийн нас баралтын гол шалтгаануудад:

  1. Зам тээврийн осол
  2. Уушгины хатгалгаа
  3. Амиа хорлолт
  4. Суулгалт
  5. Усанд живэх зэрэг бичигджээ.

ДЭМБ-аас гаргасан тайлангаас харвал өдөрт өсвөр насны 3000 гаруй хүүхэд амиа алддаг ба нас баралтын гуравны хоёр нь Африк болон Зүүн Өмнөд Азийн буурай, дунд орлоготой орнуудад тохиолдсон аж.

Зам тээврийн ослын улмаас хорвоог орхисон өсвөр насныхны ихэнх нь замын хөдөлгөөнд явганаар эсвэл дугуй, мотоцикл унаж оролцож байгаад осолд орсон байна.

Дээрх ослын 115302 тохиолдлын дийлэнх нь Европ, Америк болон Газар дундад тэнгисийн зүүн бүс нутгийн ядуу буурай улс орнуудын 15-19 насны хөвгүүдэд тохиолдсон байна.

Өндөр орлоготой орнуудад өсвөр насныхны дунд зам тээврийн ослоор амиа алдсан тохиолдол дээрхээс цөөн байгаа ч нас баралтын тэргүүлэх  шалтгаануудын нэг хэвээр байна.

2015 онд Их Британид л гэхэд зам тээврийн ослын улмаас 10-19 насны 145 хүүхэд хорвоог орхиж, 3166 хүүхэд хүнд бэртэл гэмтэл авсан тооцоо байна.

Их Британийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бага сургуулиа төгсөн   дунд сургуульд шилжиж буй насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх хамгийн их эрсдэлтэй байдаг байна. Энэ үеэр хүүхдүүд биеэ дааж,  хичээл сургууль руугаа эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй явж эхэлдэгтэй холбоотой аж.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай сургалт сурталчилгаа явуулж, жолоочдод хурдтай явах нь ямар аюултай болохыг, хурдтай явахгүй байхыг уриалах зэрэг нь зам тээврийн осол багасахад багагүй  нөлөө  үзүүлдэг болох нь тогтоогдсон талаар ДЭМБ-ын тайланд онцолсон байна.

Өсвөр насныхны нас баралтын тоо дэлхий даяар буурч байгаа гэдэг ч нас баралтын зарим нэг шалтгаанууд нь энгийн үзэгдэл мэт болж байгааг онцолжээ. Амиа хорлох явдал өсөн нэмэгдэж байгаа талаар  тайланг удирдсан Костелло эмч, “Амиа хорлох нь олон улс оронд тулгараад буй маш том асуудал болоод байна. Амиа хорлолтын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Өсвөр нас бол амьдралын хамгийн их стресстэй үеүдийн нэг. Хүүхдүүдэд тусламж дэмжлэг хэрэгтэй, гэтэл өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг дэлхий даяар хайхралгүй орхиж байна.” хэмээн ярьжээ.

Тэрээр, “Өсвөр насныхны зан ааш, биеэ авч явах байдал болон эрүүл мэндэд эцэг эхчүүд, нийгмийн нөлөө хамгийн чухал ач холбогдолтой” хэмээн, өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн тогтолцооноос үзүүлэх тусламж үйлчилгээ сайжирснаар тэдгээр хүүхдүүдийн эрүүл мэнд давхар сайжрах нөхцөл бүрдэх болно гэж онцолсон байна.

www.bbc.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан