Хо Ши Миний нэрэмжит улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. 1949 онд хоёр багш, хоёр ажилтан, 75 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа эхэлж байсан энэ сургууль одоо 3000 гаруй сурагч, 150 гаруй багш, ажилтан, хичээлийн хоёр байртай улсын тэргүүний лаборатори сургууль болжээ.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Офицеруудын ордны замын урдхан талд төв зам дагуу байрлах тус сургуулийн хуучин дөрвөн давхар цагаан барилгад сургалт явуулах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Үүнээс хойш сурагчдаа дүүргийнхээ 44, 53, 92 дугаар сургуулиудад сурагч, багш нараа хуваарилан дөрвөн жил нүүдлийн шувуу шиг явж, сургалт хүмүүжлийн ажлаа зутруухан үргэлжлүүлж байв.
Засгийн газрын 2015 оны 317 тоот тогтоолоор тус сургуулийн барилгыг концессийн гэрээгээр барих шийдвэр гарсан. “Нарлаг хөхий” компанийн зураг төслийг нь гарган, “Цамхаг констракшн” компани барилгыг төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэн өгсөн нь энэ.
Ийнхүү 1500 хүүхдийн багтаамжтай Монгол Улсын хамгийн том дунд сургууль сурагчдаа хүлээн авахад бэлэн боллоо.
2016 оны долоодугаар сард эхлүүлсэн энэ сургуулийн барилгыг концессийн гэрээгээр 10.7 тэрбум төгрөгөөр барьж байгуулжээ.
Шинэ сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Саранчимэг, БСШУС-ын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Ё.Отгонбаяр, Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Дон Ти Хуон, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Үндэсний хөгжлийн газрын дарга Баярсайхан болон тус сургуулийг төгсөгч Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат болон сурагчид, багш нар, эцэг эхчүүд оролцлоо.
Хо Ши Мин- ий мэндэлсний 90 жилийн ой 1980 онд тохиожээ. Тэр жил МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тавдугаар сарын 14-ний өдрийн 155 дугаар тогтоолоор тус сургуулийг Вьетнамын удирдагч Хо Ши Мин- ий нэрэмжит болгожээ.

14 дүгээр сургуулийн захирал В.Цэцгээ, Өнөөдөр бид Монгол Улсад анхны хамгийн том буюу 1500 хүүхдийн багтаамжтай хичээлийн байраа хүлээн авч, баяраа тэмдэглэж байна. Номын цагаан өргөө сургуулийн минь барилгыг төлөвлөсөн хугацаандаа барьж, ашиглалтад оруулсан “Цамхаг констракшн” компани, энэ ажлыг шуурхай барихад дэмжиж тусалсан Засгийн газар, УИХ-ын гишүүд, Нийслэлийн ЗДТГ, Үндэсний хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ болон бидэнд тусалж дэмжсэн байгууллага, хүмүүстээ сургуулийнхаа нийи багш, сурагч, эцэг эхчүүдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Багш сурган хүмүүжүүлэгчид энэ сургуулийн сурагчид, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо бол Улаанбаатар хотын хүн ам олонтой хороо. Баянзүрх дүүрэгтээ бид нэг жилийн өмнө “Амгалан” төрөх эмнэлгийг, хоёр жилийн өмнө Дулааны цахилгаан станцаа ашиглалтад оруулсан. Ирэх жил 12 дугаар хороонд 150 ортой эмнэлгээ ашиглалтад оруулах гэж байна. Жил хагасын өмнө шавыг нь тавьж байсан 14 дүгээр сургуулийнхаа барилгыг ашиглалтад хүлээлгэн өгч байна. Та бүхэндээ баяр хүргэе.
Энэ сургуулийг барих ажлыг эхлүүлсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сайд нар, тухайн үеийн УИХ-ын гишүүд, ажлыг цалгардуулалгүй явуулахад тусалсан энэ Засгийн газар, УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье. Сургууль бол хүүхэд, залуусаа хүмүүжүүлэх, Монголын ирээдүйг тодорхойлох боловсролын байгууллага юм. Боловсролтой залуу үе Монголын ирээдүйг хөгжүүлж, дэлхийн тавцанд гаргаж чадна гэдэгт би итгэдэг юм. Энэ сургуулиас Монголын улс төр, эдийн засаг, бизнесийн лидерүүд олон арваараа төрнө гэдэгт итгэж байна.
БСШУС-ын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Ё.Отгонбаяр, 14 сургуулийн хичээлийн шинэ байрыг концессийн гэрээгээр жил хагасын хугацаанд барилаа. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч Монгол Улсын Засгийн газар концессийн гэрээгээр сургууль барих ажлыг үргэлжлүүлж байгаа. Энэ ондоо дахин 3-4 сургууль ашиглалтад орно. Дахин 15 сургуулийн барилгын ажил явагдаж байна, мөн 15 сургуулийн барилгын ажлыг концессийн гэрээгээр эхлүүлэх гэж байна. УИХ-ын намрын чуулганы эхэнд гурван ээлжээр хичээллэдэг 28 сургуулийн барилгыг концессийн гэрээгээр барих асуудлыг Засгийн газар өргөн барина. Санхүүгийн эх үүсвэр нь шийдэгдсэн учир ирэх жилээс улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно.
Монгол Улс төрийн өмчийн 868 сургуультай. Үүнээс 41 сургууль үндэсний лаборатори сургууль байдаг. Энэ бол зүгээр нэг гуншин биш, та бүхний хүүхдэд хүмүүжил, төлөвшил олгож, чанартай сургалт явуулж байгаагийн гэрч юм. Та бүхэндээ амжилт хүсье гэж хэллээ.