Манж Чин гүрний эрхшээлд байсан монголчуудын талаар өгүүлэх "ЗҮРХНИЙ ХИЛЭН" уран сайхны кино есдүгээр сарын 29-ний өдрөөс үзэгчдийн хүртээл болох билээ. Тэгвэл энэхүү киног дэлгэцнээ гарахаас өмнө Манж Чин гүрний талаарх мэдлэгт тань нэмэр болох түүхэн баримтаас хүргэж байна.
/Түүхийн ухааны доктор Ц.Цэрэндоржтой ярилцсанаа сийрүүлэв/
ЯЗГУУР ГАРВАЛ НЬ ЗҮРЧИД
Манж бол эртнээс Зүүн хойд Азиар нутаглаж, төр улсаа байгуулж ирсэн томоохон угсаатан. Тэдний өвөг дээдэс эрт цагт Сүшэнь, Илоу, Ужи, Мохэ гэх зэргээр нэрлэгдэж, X зуунаас Зүрчид нэрээр түүхэнд гарах болжээ. Манж бол Хятад ч биш, Монгол ч биш. Угсаа гарлын хувьд Монголтой ойролцоо, өвөг дээдэс нь нүүдэлчин, анчин ард түмэн байсан. (Хожим нь хагас малчин-хагас тариачин болжээ.)
МОНГОЛ ХЭЛТЭЙ ОЙР ТӨРӨЛ ХЭЛТЭЙ
Манжууд монголчуудтай ойр төрөл хэлтэй ард түмэн байжээ. Манж хэл нь Алтай хэлний язгуурт багтдаг, өгүүлбэрийн бүтэц төстэй. /Алтай хэлний язгуур Түрэг, Монгол, Манж-Тунгус гэх үндсэн гурван хэлний бүлэгт хуваагддаг/
Монгол, манж хэлэнд ижил гаралтай үг, бие биеэсээ зээлсэн үгс олон бий.
МАНЖУУД МОНГОЛ БИЧИГ ХЭРЭГЛЭДЭГ БАЙСАН
Манж Монгол хоёр улс эртнээс соёлын харилцаатай явж ирсэн. Монголын эзэнт гүрний үеэс эхлэн 1600-аад он хүртэл Монголын соёл хүчтэй нөлөөлж иржээ. 1400-1600-аад он хүртэл монгол хэл, бичгээр гадаад харилцааны бичгээ хөтөлж явуулдаг байв.
Нурхач хаан (1559–1626) (Манж Чин улсыг 1616 онд байгуулсан хаан, зүрчид хүн) монгол бичгийг авч өөрчлөөд манж үсгийг зохиосон. Үүнийг хожим нь дахин шинэчилж, цэг тэмдэг тавьж тодруулсан нь өнөөгийн манж бичиг юм. Монгол, манж хэлэнд ижил гаралтай үг, бие биеэсээ зээлсэн үгс олон бий. Манж хүн монгол хэлийг амархан сурч байсан.
МОНГОЛ МАНЖИЙН ХОЛБООТОН БАЙСАН
Монголын цэргийн хүчийг ашиглан, Хятадыг дарна гэсэн далд бодлоготой байсан.
Манж болон монголчууд эртнээс түүхийн өргөн харилцаатай явж иржээ. Бие биеийнхээ захиргаанд орж, хүчирхэгжих үедээ эзэлж ирсэн ч Манжууд Монголыг холбоотноо гэж үзэж байв.
Учир нь хүний олонтой хятадууд бослого самуун дэгдээвэл манжууд Монголтой холбоотон байж, Монголын цэргийн хүчийг ашиглан, Хятадыг дарна гэсэн далд бодлоготой байсан. Нөгөөтэйгүүр Монголчууд нэг босвол дийлдэхгүй гэдгийг мэддэг байсан.
ХЯТАДААС МОНГОЛЧУУДЫГ ТУСГААРЛАДАГ БАЙВ
Монголчуудыг 1900-аад он хүртэл Хятадаас тусад нь барьж, Монголыг цэвэр цустай нь үлдээж, аюулт цаг тулгарвал дайчилна гэсэн бодлоготой байв. 1800-аад оны дунд үе хүртэл Монгол руу хятадуудыг оруулдаггүй, оруулсан ч тодорхой хугацаа тогтоож, хугацаа хэтэрвэл буцаадаг байжээ. Манжийн төр сулрахын хэрээр хятад худалдаачид, тариачид Монголд олширсон байна.
Төр нь доройтоод ирэхэд Монголтой холбоолох бодлогоо өөрчилж, хүн ам олонтой Хятадыг ашиглаж, барууны империалист гүрнүүдийн эсрэг тэмцэж эхэлсэн. Монгол нутгийг тусдаа байлгадаг бодлогоо дахиж хараад, 1800-аад оны сүүл үе, 1900-аад оны эхэн үед Хятадуудыг оруулж, Монголыг колоночлох бодлого барьж эхэлсэн.
МАНЖУУД ТҮҮХЭНД ХОЁР УДАА ХҮЧИРХЭГЖИЖ, АЛТАН УЛС, МАНЖ ЧИН ГҮРНИЙГ БАЙГУУЛСАН
Яваандаа Хятадын соёлын нөлөөнд орж, хятад хэлээр ярьж, манж хэлээ мартаж, улмаар хэл устсан.
Зүрчидүүд түүхэнд хоёр удаа хүчирхэгжиж, эзэнт гүрэн байгуулж байжээ. Зүрчидийн байгуулсан Алтан улс /1115-1234 онд/ Сүн улсыг цохин урагш нүүлгээд Хятан улсыг мөхөөж 119 жил оршин тогтноод Их Монгол улсад мөхөөгдсөн билээ.
Манж Чин улс буюу Дайчин гүрэн нь 1636-1912 онд оршин тогтнож байв. Түүний өмнө Хожуу Алтан улс нэрээр 1616 онд байгуулагдаж, 20 жилийн дараа Өвөрмонголыг эзлээд эзэнт гүрний шинжтэй болж Дайчин улс хэмээн нэрлэгдэх болжээ.
БҮХ МОНГОЛЫГ ЭЗЛЭХЭД 130, ХЯТАДЫГ ЭЗЛЭХЭД 20 ГАРУЙ ЖИЛ ЗАРЦУУЛЖЭЭ
Өвөрмонгол, Ойрад, Халх Монголыг эзлэхэд 130-аад жил, Хятадыг эзлэхэд 20 гаруй жил /1644 онд Хятадыг эзэлсэн/ зарцуулжээ.
МАНЖУУД ХЯТАДАД УУССАНААР МАНЖ ХЭЛ УСТСАН
Манж Чин гүрэн Хятадыг эзлээд Хятадын нутагт суурьшжээ. Яваандаа Хятадын соёлын нөлөөнд орж, хятад хэлээр ярьж, манж хэлээ мартаж, улмаар хэл устсан.
/”Зүрхний хилэн” УСК нь 1867 оны үйл явдлыг харуулах бөгөөд тухайн үед манжууд Хятадад ууссан, хятадаар ярьдаг болсон цаг үе. Гэвч кинонд гарах Манжийн амбан Фунь Жоу нь эх оронч үзэлтэй, манж хүн манж хэлээр ярих ёстой гэсэн үзэл бодолдоо үнэнч нэгэн ажээ/
МАНЖ ЧИН ГҮРНИЙ ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭ 14,7 САЯ КВ. КМ БАЙСАН
Түүхэн он цаг үеэс шалтгаалж Манж Чин гүрний газар нутгийн хэмжээ оргил үедээ 14,7 сая кв. км хүрч байжээ. /Энэ нь одоогийн Монголын газар нутгаас 9,8 дахин том юм/
МАНЖ ЧИН ГҮРНИЙ ХҮН АМ 1700-ААД ОНД 80 ГАРУЙ САЯ БАЙСАН
Манж Чин гүрний хүн ам нь 1700-аад онд 80 гаруй сая байсан бол 1900-аад оны эхээр 400 сая хүн амтай болсон байна. Монголчууд 2,5 сая орчим, манжууд мөн тооны хүн амтай байв. 400 сая хүн амтай хятадуудын дунд манжууд эрхгүй ууссан.
ӨДГӨӨ МАНЖ ҮНДЭСТЭН ХЯТАДАД 10 САЯ ОРЧИМ БИЙ
Өдгөө Манж үндэстэн гэж өөрсдийгөө хэлж буй 10 сая орчим иргэн Хятадад амьдардаг. Гэвч Хятад цөөн тоотой үндэстнээ дэмжих хоёр хүүхэдтэй болох зэрэг бодлого барьдгаас энэ тоо ортой эсэх нь эргэлзээтэй. Тэр дунд манжаар ярьдаг хүн ховор ажээ. Шинжааны Шивээ тосгонд манжаар ярьдаг хүмүүс байдаг гэдэг. Түүнээс өөр манж хэлээр харилцдаг хүн үгүй бөгөөд бичгээр үлдсэн ном товхимол л байдаг байна.
ЭРЧҮҮДИЙН ТАВ ГЭЗЭГ МАНЖААС ГАРАЛТАЙ
Монгол эрчүүдийн тав гэзэг Манжаас гаралтай.
ЕСӨН ЭРҮҮ ШҮҮЛТ
Манжийн хатуу ширүүн эрүү шүүлт Хятадын уламжлал байсан. Хүн есөн эрүүг давж чадваас ямар ч хүнд хэрэгтэн боловч ялгүй болдог байжээ.
1. Туйван /нарийн торлог модоор жанчих/
2. Чавчирга /хонго гуяны хэсэгт банздах/
3. Шаахайдах /хацрыг үрж, шувтрах маягаар жанчих/
4. Хулсан хадаас /хумсны завсар хулсан хадаас хийх/
5. Сараалж /ирмэгтэй мод буюу сайр чулуун дээр сөгдүүлж, тахимд мод хийж хоёр үзүүр дээр нь хүн гишгэнэ/
6. Дүүжин /хэрэгтнийг 7-9 туйпуун дээр зогсоож хоёр гарын эрхий хуруугаар модноос дүүжлэн туйпууг нэг нэгээр сугалан авч тарчилгадаг/
7. Хөшүүр /4 мөчийг сугалах аргагүй хийж цоожлон орхих/
8. Төөнүүр /нуруу буюу гуяны зузаан махыг хүж асааж төөнөх/
9. Хавчуур /эрэгтэй бол хөлийг нь, эмэгтэй бол гарыг нь хавчин шийтгэх/ гэх мэт болно.