gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЧУУЛГАН: 25 жилд 14 дэх Засгийн газраа огцрууллаа

Э.Энхмаа
Улс төр
2017-09-07
0
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  17 цаг 08 минут
2017.09.07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа чуулганыг нэгдсэн нээлттэй горимд шилжүүллээ.

Засгийн газрын үйл ажиллагааны талаарх УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа. 

Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд асуулт тавих хүн байгаа эсэхийг гишүүдээс тодруулахад, асуулт тавих хүн байсангүй. Харин үг хэлэх 38 гишүүн нэрээ өглөө.

Чуулганы ирц 76-гаас 73 буюу 96.1 хувьтай байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Наранхүү, Д.Тэрбишдагва нар эзгүй байна. УИХ-ын чуулган 00.00 цаг хүртэл хуралдана. 

Ё.Баатарбилэг, МАН Мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох амлалт олгосон. Хүүхдийн мөнгө олгосных нь төлөө Засгийн газрыг огцруулах гэж байгаа харамсаж байна. УИХ-д үүссэн энэ бужигнаан орон нутаг, олон нийтийн эрх ашиг руу бүү халдаасай. Та бүхний шийдвэр мэргэн байгаасай гэж хүсэж байна. Тун удахгүй намын бага хурал, их хурал болно. Тэр хүртэл хүлээж болсонгүй юү. 

О.Содбилэг: Биднийг 65 суудалтай болгосон хамгийн хүчтэй амлалт бол “Төрийг тогтвортой байлгана” гэсэн  амлалт. Энэ амлалтаасаа буцаж байгаа нь харамсалтай. УИХ-аас гаргасан шийдвэрүүдийг Засгийн газар хэрэгжүүлж, ажлаа эхлэх гэж байхад огцруулах тухай ярьж байгаа нь буруу. Гадаад ертөнцөд ч Монголд итгэх итгэл алдарч байна. Ажил эхлүүлэх гэж байсан хүмүүс харзная гэж байна. Тиймээс Засгийн газрыг огцруулах нь буруу гэж үзэж байна. Ажлаа аваад ганцхан жил болж байна. Маш амаргүй цаг үе байсныг бид бүгд мэдэж байгаа гэв.

  18 цаг 10 минут
2017.09.07

Ө.ЭНХТҮВШИН: АСУУДЛЫГ АН-ЫН ОРОЛЦООГҮЙГЭЭР ДОТРОО ШИЙДЬЕ

Ө.Энхтүвшин: Би гурван зүйл онцолъё. Засгийн газар боловсон хүчний бодлогын алдаа гаргасан. Ерөнхийлөгчийн сонгуульд тааруухан дүн үзүүлсэн. Тэгээд концессийн гэрээ. Засгийн газар өөрөө дур мэдэн шийдсэн ажил нэг ч байхгүй. 65-ын бүлэг өөрөө Засгийн газрыг чиглүүлсэн.

Жишээ нь боловсон хүчний бодлогын алдаа гарсан гэж байна. Энэ 65 чинь л Засгийн газар руу баахан улсууд чихсэн. Сайд, дэд сайд, агентлаг, газар, хэлтсийн дарга гээд бүгд рүү нь л шахсан шүү дээ. Тэгээд мэргэжлийн Засгийн газрын утгыг алдагдуулсан. Тэгэхээр энэ асуудлаа 65 дотроо ярих ёстой байсан юм. 65-ын бүлэг өөрийн буруугаа Засгийн газар руугаа чихэж байна. Тэгвэл МАН-ын бүлэг өөрөө ямар хариуцлага хүлээх вэ. Би Засгийн газар дангаараа буруу ажилласан гэж огт хэлэхгүй. Засгийн газарт хариуцлага тооцъё. Асуудлаа дотроо л шийдье, АН-ын оролцоогүйгээр шийдье. Хоёр сарын дараа намын Их хурал болно. Тэр үед намын даргаа шинээр сонгоно, тэр үедээ хариуцлагаа ярья. Хоёрхон сар хүлээчих. 

  18 цаг 40 минут
2017.09.07

Л.БОЛД: ЭНЭ ИХ ХУРАЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА УЛС ОРНЫГ УДИРДСАН

Л.Болд: 60 тэрбум бол концертийн билет юм. Үүний цаана өөр юу ч байж мэднэ. Үүнийг бүдэгрүүлээд булзайруулаад байгаа боловч үүнийг нэг тийш болгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг хууль бусаар олгосон нь Засгийн газрыг огцруулах үндэслэл боллоо. Хүүхдийн мөнгө олгосныг би буруутгахгүй. Хууль бусаар ч хамаагүй мөнгө нь хүүхдэд очиж байгаа нь сайн хэрэг. Харин одоо хүүхдийн мөнгийг хууль ёсны болгох хэрэгтэй.

Энэ их хурал ажлаа эхэлснээс хойш л хуулийн байгууллага энэ улс орныг удирдсан. Би УИХ-д таван удаа сонгодсон. Эрхийнхээ хүрээнд би эхлээд орох байнгын хороогоо сонгох ёстой. Гэтэл намайг Тусгай хяналтын дэд хороонд оруулалгүй, гишүүд нь бүрдсэн байсан. Яагаад? Би хүний эрхийн асуудлыг хурцаар тавьдаг. Н.Энхбаяр, Булганыг хоригдож байхад эргэсэн. С.Зоригийн хэргийг илрүүлэхийг шаардсаар байгаа.

  19 цаг 00 минут
2017.09.07

Ж.БАТЗАНДАН: ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛАХ, ЭСЭХ НЬ МАН-ЫН ШИЙДЭХ АСУУДАЛ

Ж.Батзандан: 65 суудалтай эрх баригч нам Засгийн газраа огцруулах асуудлыг хөндөж оруулж ирсэн. Огцруулах, эсэх нь МАН-ын шийдэх асуудал. Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулахад би хамгийн түрүүнд Тагнуул, АТГ, Цагдаагийн газрынхаа дарга нарыг солиорой гэж хэлсэн. 

УИХ-ын гишүүдийг өдөр, шөнөгүй тагнадаг боллоо. Гүйцэтгэх ажил хяналтаас гарлаа. Гүйцэтгэх байгууллагынхаа дарга нарыг сольж чадахгүй бүтэн жил байсаар эцэст нь Засгийн газар чинь задарч, өнөөдөр өөрөө хавханд орлоо. Сүүлийн таван жилийн турш Монголын улс төрийн байгууллагуудыг хооронд нь муудалцуулдаг, сөргөлдүүлдэг ажлыг хийдэг боллоо. Элбэгдоржийн үед эхэлсэн, түүний найзууд хөгжүүлсэн. Амласан амлалтуудаа биелүүлээрэй гэж би жилийн өмнө захисан.

Өр нэмэхгүй гэж энэ Засгийн газар байгуулагдсан, эсрэгээрээ өр нэмсэн. Концесс, векселийг таслан зогсооно гэчихээд Засгийн газрынхаа сайд нарт концесс, вексель бичиж өгдөг болсон. Татвар нэмэхгүй гэсэн, долоон төрлийн татвар нэмсэн. Хүүхдийн мөнгийг хасахгүй гэсэн, хассан. Эргэж хургасан олон шийдвэр гарсан. Тагнах чагнах бол маш ноцтой асуудал. Өнөөдөр Шадар сайдаа тагнасан болоод, Ерөнхий сайд нь тагнаагүй гэсэн дүгнэлт гаргуулах гэж дэд хороогоо шахаад сууж байна. Шүүхийн гурван шатны шийдвэр гарсны дараа энэ асуудлыг ярихыг хүсч байна.

  19 цаг 05 минут
2017.09.07

Д.ЭРДЭНЭБАТ: ЭНЭ ИХ ХУРАЛ ТАРЧИХВАЛ ЯАСАН ЮМ БЭ

Д.Эрдэнэбат: Их ч юм болж байна даа. Хайран ч Монголын төр, хайран ч Монголын ард түмэн. Алтанхуягийн Засгийн газрын огцруулах үед хэлсэн сөрөг хүчний гишүүний үгийг би одоо хэлье гэж бодож байна. “Засгийн газраа олонх өөрсдөө унагаадаг юм” гэж  хэлсэн. Та нар өөрсдөө дотоод зөрчлөөсөө болж Засгаа унагаах тухай ярьж байна. Эцэст нь хэлэхэд энэ Их хурал тарчихвал яасан юм. Гуравхан сарын өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр

Нам дотроо амь нэг байж чадахгүй бол ард түмэнтэй ам нэг байна гэж байхгүй ээ. Манай нам үүнийг туулаад өнгөрсөн. Дараа нь намдаа шинэчлэл хийсэн. Энэ бүх талцал, зөрчлийн цаана бүгд мөнгө яригдаж байгаа.

  19 цаг 11 минут
2017.09.07

С. ЖАВХЛАН: ДАРААГИЙН ТОМИЛГООНД ЭХ ОРОНЧ ЗАЛУУЧУУДАА ГАРГААРАЙ

С.Жавхлан: Засгийн газар улс орныг өнөөдрийн хүнд байдлаас гаргах итгэл харагдахгүй байгаа учир огцруулах саналтай байна. Бид багш нарын цалин нэмэх асуудлаар, үер усны асуудлаар ээлжит бус чуулган зарлахгүй яасан юм. Тэгсэн хэрнээ хэдхэн сарын өмнө бурхан шиг гаргасан хүмүүсээ өнөөдөр буг шиг болгоод сууж байна. Ямар ч хариуцлага тооцохгүй байна.

Татвар нэмсэн, батлан хамгаалахын салбарт цэрэг эрс амиа алдлаа. Энэ тайлангаа тавиач. Үүний цаана Монгол Улс хохирч байна. Дараагийн томилгоог маш анхааралтай харна, ажиглана. Эх оронч залуучуудаа гаргаач гэж шахна. Оффшор данстай, эх орноо боддоггүй хүмүүсийг гаргавал эцсээ хүртэл тэмцэнэ шүү. Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэ томилгоон дээр анхаарал тавьж, шахалт үзүүлж, хамтарч ажиллаач гэсэн саналуудыг хүргүүлнэ. 

  19 цаг 13 минут
2017.09.07

Т.АЮУРСАЙХАН: ЭРДЭНЭБАТ, Ж.МӨНХБАТ НАР ШУНАЛАА ТАТАЖ ЧАДАХГҮЙ УЛС ОРНЫХОО ЭРХ АШГИЙГ ХОХИРООСОН

Т.Аюурсайхан: Огцруулах саналаа танилцуулъя. Ерөнхий сайдын Засгийн газар Төсвийн тухай хууль зөрчөөд Концессийн гэрээг гишүүддээ өгсөн. Хууль зүйн сайд С.Бямбацогтын хувийн компанид 77.6 тэрбум төгрөг, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хамаарал бүхий компанид 162.8 тэрбум төгрөгийн концессийн гэрээг нууцаар хийснийг бид шалгаж илрүүлсэн. Улс орон ард түмнийхээ эрх ашигт нйицэж ажиллаж чадаагүй. Долоон төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл нэмсэн. Ачааны хүндийг ард түмэндээ үүрүүлсэн.

Би намд элсээд 20 шахам жил боллоо. Нам бол нэр төр, итгэл үнэмшил нандин чанар гэж өдийг хүртэл явсан. Эрдэнэбат, Мөнхбат нар шуналаа татаж чадахгүй улс орныхоо эрх ашгийг хохироосон. Ийм Засгийн газарт хариуцлага тооцох ёстой, хариуцлага тооцож болдгийг харуулах гэж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг гаргаж тавьсан юм.

  19 цаг 19 минут
2017.09.07

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: 30 ГИШҮҮН АСУУДЛАА ЭХЛЭЭД БҮЛГИЙН ДАРГАДАА ТАВИХ ЁСТОЙ БАЙСАН

Д.Лүндээжанцан: 65 хүнтэй бүлэг нам дотроо ярих асуудал мэт боловч төрийн асуудал байгаа юм. 650 сая долларын өрийг он гаргаад төлнө, өвөлжилт, ургац хураалт гэх мэтээр улс орны асуудал яригдаж байна. Огцруулах асуудал гаргадаг нь байхл асуудал. Гэхдээ арга нь буруу байна. Энэ 30 гишүүн асуудлаа эхлээд бүлэгтээ оруулж, бүлгээрээ хэлэлцэх ёстой байсан. Энэ бол төрийн харилцааны зарчим.

Асуудлыг шууд УИХ-ын даргад тавьж байгаа нь буруу юм. Зорилго зөв бол арга хамаагүй гэж болохгүй шүү дээ. МАН, АН хоёрыг би нийгмийн захиалгаар байгуулагдсан нам гэж боддог. Улс төрийн намуудын дотоод ойлголцолгүй асуудал эцэстээ төрийн тогтворгүй байдалд хүргэнэ.

Ж.Мөнхбат: МАН анх удаа олонх болсон үедээ Засгийн газраа унагаах гэж байна. Мөнхбат гэдэг хүнд нэг ч компани байхгүй. МАН-ын 65 гишүүний тогоон дотроо хэлэлцэх ёстой, намын их хурлаараа шийдэх асуудлыг Засгийн газарт оруулж ирсэн нь эмгэнэл. АН-тай нийлуж ийм шийдвэр гаргаж байгаад харамсаж байна.

  19 цаг 33 минут
2017.09.07

  19 цаг 45 минут
2017.09.07

С.БЯМБАЦОГТ: БИ САЙДЫН АЖЛАА ӨГӨӨД ЭНЭ АСУУДЛЫГ ШАЛГУУЛНА

С.Бямбацогт: Монголын ард түмэн 2016 онд Монгол Ардын намд итгэн хариуцлага хүлээлгэж, 65 суудалтай болгосон. Харамсалтай нь, жилийн дараа Засгийн газрыг огцруулах асуудлыг МАН-ын журмын нөхөд маань тавьж, өнөөдөр ард түмний итгэл рүү ус цацлаа.

Засгийн газар чадлаараа ажилласан. Улс орны эдийн засаг хүнд, ард иргэдийн амьдрал тааруухан байгаа. Гэхдээ сайжруулахын тулд ажиллаж байгаа. Тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт бий болсон. Олон улс, хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл сэргэсэн. Миний хариуцсан хууль зүйн салбарт гэхэд л гэмт хэргийн гаралт 17 хувиар буурсан.

Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийн нэг концессийн асуудал. 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын шийдвэртэй 56 концессийн нэг нь Чойрын дэд станц байгаа юм. 2014 онд Эдийн засгийн хөгжлийн яам байхдаа концессийн сонгон шалгаруулалтыг зарласан. Үүнд гурван компани оролцсон. Хоёр компани нь Засгийн газрын баталгаа шаардсан юм билээ. Засгийн газрын баталгаа шаардаагүй компанийг нь Эрчим хүчний сайд Зоригт байхдаа шалгаруулж, гэрээний төслийг байгуулсан. 

УИХ-ын 2016 оны тогтоолоор Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт энэ орчихсон байгаа. Эдийн засгийг сэргээх УИХ-ын тогтоолын дагуу 2016 оны 12 дугаар сард Засгийн газрын тогтоол гарсан. Үндсэндээ 2013 оноос эхэлсэн ажил. Гэтэл өнөөдөр хууль зөрчсөн, луйвар хийсэн гэж журмын нөхөд маань ойлгуулах гэж оролдож байгаад харамсч байна.  Би хууль зөрчөөгүй, гэмт хэрэг үйлдээгүй, ямар нэгэн сонирхлын зөрчил гаргаагүй гэдгээ шалгуулна. 

  19 цаг 47 минут
2017.09.07

Чуулганы нэгдсэн хуралдаан 20 минут завсарлав. 

  21 цаг 10 минут
2017.09.07

С.ЭРДЭНЭ: ЗЭС, НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМААРСАН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ЗГ САЙН АЖИЛЛАСАН МЭТЭЭР ДӨВИЙЛГӨХ ХЭРЭГГҮЙ ЭЭ

С.Эрдэнэ: Энэ Засгийн газарт гялайх ганцхан үзүүлэлт бол эдийн засгийн өсөлтийг 5,6 хувь болсон явдал. Энэ жил нүүрсний үнийн борлуулалт 1 тэрбум 300 сая доллар болсон нь өмнөх жилийнхээс 1 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт. Нэг жилийн өмнө тонн нүүрсний үнэ  20 доллар байсан бол одоо 60-70 ам.доллар болоод байна.

Жилийн өмнө Монгол Улсын нийт өр 22,5 тэрбум доллар байсан бол өнөөдөр 24.4 тэрбум доллар болсон. Ийм олон жишээ хэлж болно. Бодит байдал ийм байхад зэс, нүүрсний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарсан эдийн засгийн өсөлтийг Засгийн газар сайн ажилласан мэтээр худал дөвийлгэх хэрэггүй ээ.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ВАЛЮТЫН ХАНШИЙГ ТОГТВОРЖУУЛЛАА

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Мэргэжлийн Засгийн газар эдийн засгийг богино хугацаанд буцаан сэргээж чадлаа.  Гадаад валютын орох урсгал нэмэгдэн төлбөрийн тэнцлийн дарамт буурч, төсөв мөнгөний бодлогын уялдаа сайжирснаар 2016 оны 3 дугаар улиралд -1.6 хувьд хүрч унаад  байсан эдийн засаг 2017 оны эхний хагас жилд 5.3 хувьд хүрч өслөө. Гадаад худалдааны эргэлт, улсын төсвийн орлогын бүрдэлт, инфляцын түвшин, мөнгөний бодлого зэрэгт олон эерэг өөрчлөлт гарлаа.

Төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж чадлаа.  2016 оны 11 дүгээр сард төгрөгийн ам.доллартай харьцах зах зээлийн ханш түүхэндээ байгаагүйгээр өсөж, 2700 орчим төгрөгт хүрч байсан бол өнөөдөр 2440 орчим төгрөг болж тогтворжоод байна.

ОУВС-тай хамтран “Өтгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн нь манай улсын эдийн засаг, тогтвортой байдалд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт, олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлж эхлээд байна. Бизнес эрхлэлтийн орчны индекс 2017 онд найман байраар урагшиллаа. Мөн АХБ, ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд бодлогын зээл, буцалтгүй тусламж үзүүлэхээр болоод байгаа бол Япон улс 850 сая ам.доллар, БНСУ 750 сая ам.доллар, Энэтхэг улс 1.0 тэрбум төгрөгийн бага хүүтэй зээлүүдийг олгохоор болоод байна.

Хугацаа нь тулсан Хөгжлийн банкны өрийг амжилттай төлж барагдууллаа. Монгол Улсын нийт гадаад валютын албан нөөц 2016 оны 10 дугаар сард 1.0 тэрбум ам доллар болж буурч, 2009 оны хямралаас хойш хамгийн доод хэмжээнд хүрээд байв.  Гадаад валютын хомсдолтой байсан хэдий ч Монгол Улсын хөгжлийн банкнаас Засгийн газрын баталгаатайгаар 2012 онд гаргасан 580 сая ам.долларын бондыг хуваарийн дагуу амжилттай эргэн төлсний зэрэгцээ  энэ оны 8 дугаар сард хугацаа дуусч дуудагдах байсан 2 тэрбум шахам ам.долларын Хятадын ардын банкны своп зээлийг шийдвэрлэж төлбөрийн тэнцлийн дарамтыг буурууллаа.

Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтворжиж эхлээд байна. Олон улсын санхүүгийн зах зээл дээр “Мазаалай” бондыг 2016 оны 3 дугаар сард 10.8 хувийн хүүтэй борлуулж байсан бол хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, эдийн засгийн тогтвортой байдал бүрдүүлж чадсаны үр дүнд 2017 оны 3 дугаар сард “Хуралдай” бондыг 8.75 хувийн хүүтэйгээр борлуулж чадлаа.  Хөрөнгө оруулагчдын зүгээс шинэ бондыг  авахаар нийт 3,4 тэрбум ам.доллар буюу 27 дахин их дүнтэй санал ирүүлсэн нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэснийг илтгэх үзүүлэлт юм. 

  21 цаг 26 минут
2017.09.07

Ц.Нямдорж: Засгийн газрыг огцруулна гэдэг шударга ёсны төлөөх тэмцэл, энэ бол МАНАН-гаас салъя гэсэн хүмүүсийн үзэл бодол гэж үзэж байна. Өнөөдөр хууль ёс, шударга ёс гэж үгүй болсон. Ц.Элбэгдорж гэдэг хүний хорыг тайлахгүйгээр Монголын төр цаашаа явахгүй.

  21 цаг 43 минут
2017.09.07

Гишүүд үг хэлж дууссаны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат улс орны байдал, Засгийн газрынхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй үг хэллээ.

Ж.ЭРДЭНЭБАТ: ШАДАР САЙДАА ТАГНАЖ, ЧАГНАСАН ГЭДЭГ МИНИЙ ОЙ ТОЙНД БАГТАХГҮЙ ГҮТГЭЛЭГ

Тэрбээр, Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлснээс хойшхи 25 жилд 13 Засгийн газар ажиллажээ. Манай танхим 14 дэх нь. Эдгээрээс хоёр Засгийн газар нь  бүрэн эрхийн дөрвөн жилээ дуусгаж, 11 нь огцрох буюу 1-2 жилийн хугацаанд ажилласан байна.

Манай улсын хувьд 25 жилд 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 орчим жил байсан гэдэг бол гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг болон тогтжээ. Бид заримдаа “гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин” гэх нэр хоч өгөн шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ.

Манай Засгийн газрын хувьд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улс, монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар, цаг наргүй зүтгэж ажилаллаа. Бидний өмнө амаргүй сорилт олон байсан ч, манай танхимыг санаснаараа, илүү эрчтэй, илүү бүтээлч ажиллахад гурвын зэрэг үйл явдал цаг хугацааны болоод бусад хүчин зүйлээр бэрхшээл үүсгэж байсныг нуулгүй хэлэх ёстой гэж бодож байна. Нэгд, засгийн эрх авсны дараахь эдийн засгийн хүнд нөхцөл байдал, хоёрт орон нутгийн сонгууль, гуравт 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль.

АН 2016 оны УИХ-ын сонгуульд ялж, төсөөлж байснаасаа ч хүнд эдийн засаг хүлээж авсан. Харин өнөөдөр тодорхой үр дүн гарч, эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулагчид эргэж эхэлснийг энэ танхимд сууж байгаа та бид бүгдээрээ сайн мэднэ. Үүнийг батлах, нотлох хэдэн тоо хэлье.

Бидэнд, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Харин Монгол Улсын ямар нэгэн хуулийг зөрчсөн үйлдэл манай Засгийн газарт байхгүйг хариуцлагатай хэлье.

Нэмж хоёр зүйлийн тухайд товч тайлбар хэлье. Нэгд, Шадар сайдаа тагнаж чагнасан гэх хэргийг Ерөнхий сайд намайг захиалсан гэдэг бол миний ой тойнд багтахгүй гүтгэлэг. Гүтгэлэг тойрсон энэ үйл явдалд би эхнээс нь тэвчээртэй, хүлээцтэй хандсан. Хуулийн байгууллагад хандъя, хамтраад шалгуулъя гэдгээ ч Шадар сайдад өөрт нь хэлж байсан. Гэвч өөр улс төр явж эхэлсэн. Тэр нь хувь хүний тэвчээрийн хүлээснээс хэтэрч, Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд, МАН-ын нэр хүнд энэ дуулианд сэвтэж эхэлсэн тул би аргагүйн эрхэнд хуулийн байгууллагад хандсан. Одоо энэ маргааныг У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат гэж хоёр хувь хүн биш, шалгаж тогтоох үүрэгтэй хуулийн байгууллага шийднэ, үнэлэлт дүгнэлтээ гаргах байх аа.

Ерөнхий сайдын үгийг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу.
 
  21 цаг 57 минут
2017.09.07

Гишүүд үгээ хэлж дууссаны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас огцруулахыг дэмжихгүй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад 73 гишүүний 42 нь "татгалзсан" санал өглөө. Ингэснээр Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар огцорлоо. 

УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулсан юм. Төсөлд дараагийн Ерөнхий сайд томилогдтол Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр, Засгийн газрын гишүүд томилогдтол сайд нар үүрэгт ажлаа хариуцан ажиллахыг тогтоолын төсөлд тусгалаа. Тогтоолын төслийг гишүүдийн олонх нь дэмжин батлав.

Ингэснээр өнөөдөр 16.13 цагт эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган 21.50 цагт хаалтаа хийж, өндөрлөв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан