gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баянгол дүүргийн эмнэлэг 8 төрлийн мэс засал хийдэг боллоо

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2017-10-19
0
Twitter logo

Энэ сарын 6-наас эхлэн гурван дүүргийн нэгдсэн эмнэлэг мэс засал, гэмтлийн тасагтай болсон. Тодруулбал, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд мэс засал, гэмтлийн тасгийг нээж, иргэд эрүүл мэндийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, чирэгдэлгүй болгохоор ажиллаж байна.

Дээрх дүүргүүдийн нэг болох Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэхэн тасагтай танилцлаа. Нээгдээд удаагүй ч эхний хагалгаануудаа амжилттай хийж, эхнээсээ өвчтөнүүд нь эмнэлгээс гараад байгаа талаар тасгийн эрхлэгч нь хэлж байв.

Мэс заслын таван эмч, гурван сувилагч, ээлжийн дөрвөн сувилагч, гурван үйлчлэгч, мэдээгүйжүүлгийн гурван эмч, хоёр сувилагч энэ тасгийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Тасгийн эмч, ажилчдаас гадна Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллаж, зөвлөх эмч хагалгаанд хамт оролцдог байна.

Тус тасаг 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл дараах төлөвлөгөөт 8 төрлийн хагалгаа хийж байна. Үүнд:

  • Цөсний хүүдийг дурангаар, нээлттэй авах,
  • эвэрхийн хагалгаанууд,
  • ясны идээт үрэвсэл,
  • шамбарам буюу шулуун гэдэсний эмгэгүүд,
  • өөхөн эдийн хоргүй хавдар, шөрмөсний уутны хагалгаанууд,
  • атерома, гитрома, липома,
  • стом буулгах,
  • төмсөгний хөх судасны өргөсөл боох зэрэг хагалгааг хийх боломжтой.

    “Дүүргийн хэмжээнд эрүүл мэндийн хоёрдугаар шатлалын мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх, төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулж, чанартай, хүртээмжтэй хүргэх нь бидний зорилго. Эхний мэс заслуудыг хийгээд эхэлсэн.

    Өмнө нь хувийн эмнэлэгт хандах эсвэл улсын эмнэлэгт дараалал хүлээдэг байсан бол одоо харьяа дүүргээсээ энэ үйлчилгээг авах боломжтой

    Анхны хагалгааг цус харвалтын дараах шээс хаагдалтай хүнд хийсэн. Давсаганд нь гуурс тавьж, шээс гадагшлуулах мэс засал хийсэн. Мөн тухайн хүн холголт, цооролттой байсан нь эмчилгээ хийж, биеийн байдал нь сайжирсан. Энэ сарын 16-нд буюу өнгөрсөн даваа гарагт эхний дурангийн мэс заслыг хийсэн. Чулуутай цөсний хүүдийг дурангийн мэс заслаар авсан. Өвчтөний биеийн байдал сайжирч өчигдөр эмнэлгээс гарсан. Өнөөдөр нээлттэй аргаар цөсний хүүдий авах, өөхөн хавдар авах мэс заслуудыг хийгээд байна. Буглаа нээх, атриом авах гэх мэт хагалгааг хийгээд явж байна.

    Дүүргийн хэмжээний мэс заслыг бид бие даан шийдэхгүй. Гуравдугаар шатлалын эмнэлэг, лавлагаа төвтэйгээ хамтран шийднэ. Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллаж, зөвлөхөөр Б.Алтангэрэл эмчийг ажиллуулж байна.

      Баянгол дүүргийн иргэд харьяа дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой тасагтай болж байгаагаараа онцлог. Өмнө нь хувийн эмнэлэгт хандах эсвэл улсын эмнэлэгт дараалал хүлээдэг байсан бол одоо харьяа дүүргээсээ энэ үйлчилгээг авах боломжтой” хэмээн тус тасгийн эрхлэгч Ж.Хуягбаатар хэлсэн юм.

      25 ортой тус тасаг 30 нэр төрлийн аппарат, багаж, тоног төхөөрөмжтэй

      Тасгийн хувьд арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл өдөрт 1-2 хагалгаа хийж, тасгийн үйл ажиллагаагаа жигдрүүлэх ажлуудыг хийнэ. Харин үүнээс хойш хагалгааны тоо өсөх боломжтой.

      Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг 2013 оноос хойш мэс заслын тасагтай болохоор зорилт тавьжээ. Ингээд удаан хугацаанд судалгаа хийсний үр дүнд өнөөдөр шинэхэн тасгаа нээж, иргэдийг хүлээн авч эхлээд байгаа юм.

      Өнөөдрийн байдлаар мэс заслын тасагт гурван хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Баянгол дүүргийн иргэн 66 настай Э цөсний хагалгаанд амжилттай орж, биеийн байдал нь сайн, эмч нартаа талархаж байгаагаа хэлсэн юм. Түүний хувьд өнгөрсөн баасан гарагт эмнэлэгт хандаж, даваа гарагт хагалгаандаа орсон байна. Дүүргийн мэс заслын тасаг нээгдээгүй бол хувийн эмнэлэгт хандах эсвэл гуравдугаар шатлалын эмнэлэгт хандаж дугаарлах шаардлага гарах байлаа хэмээн олзуурхаж байлаа.

      25 ортой тус тасаг 30 нэр төрлийн аппарат, багаж, тоног төхөөрөмжтэй. Өдөрт 3-4 төлөвлөгөөт хагалгаа хийх боломжтой бөгөөд ингээд тооцохоор жилдээ 1500 орчим хагалгаа хийх нөөц боломж байгаа учраас энэ төвшинд хүргэхээр хичээж ажиллаж байна гэдгийг Ж.Хуягбаатар эрхлэгч хэлж байв.

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан