gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тэр жинхэнэ эр хүн байсан

Нийгэм
2007-12-05
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-12-05

Холливудын амьд домог алдарт Элизабет Тейлор тав дахь нөхөр Ричард Бартоноо дурсан ярихдаа “Тэр жинхэнэ эр хүн байсан юм. Би ганцхан түүнийг хайрладаг байлаа” гэж хэлжээ.
Британийн театр, киноны алдарт жүжигчин Ричард Бартоны жинхэнэ нэрийг Ричард Уолтер Женкинз гэдэг байж. Арвангурван хүүхэдтэй уурхайчин айлд төрж өсчээ. Түүнийг төрөхөд аав, ээж нь отгон хүү хэмээн энхрийлэн өхөөрддөг байж. Хоёр жилийн дараа тэр дүүтэй болсноор эдлэх эрх ямба нь хасагджээ. Гэхдээ жаалхүүгийн сэргэлэн цовоо дүр төрх хүн бүрийн хайрыг булаадаг байсан гэдэг.

Багадаа сургуулийнхаа жүжгийн дугуйланд явж, арваннаймтайдаа мэргэжлийн жүжигчин болсон хэдий ч цэрэгт татагдаж хэсэг хугацаанд нисэх хүчинд алба хаажээ. Цэргийн алба хаасныхаа дараа тэрбээр кинонд тоглодог болжээ. Түүний эрэлхэг зоримог гадаад төрх, асч дүрэлзсэн зан,  хүчтэй мөртлөө зөөлөн ер бусын хоолойн өнгө нь найруулагч нарын анхаарлыг татсан гэдэг.  Анхныхаа киногоор олны танил болно гэдэг жүжигчин хүн бүрт заяадаггүй хувь тавилан. Ричард Бартон  Эмлин Уильямсийн “ Долвины сүүлчийн өдрүүд” кинонд тоглож үзэгчдийн хайрыг шууд булаажээ.

Дараа нь тэрбээр радиогийн эфирт уран зохиол уншиж улмаар У.Шекспирийн  театрын жүжгүүдэд гол дүрд тоглодог болов. Холливудын найруулагчид түүнийг урьж хэд хэдэн кинондоо тоглуулав. Харамсалтай нь, тэр долоон удаа Оскарын шагналд нэр дэвшсэн боловч энэ нэр хүндтэй шагналын эзэн болж чадаагүй гэдэг. 1963 онд "Клеопатра" уран сайхны кинонд тоглохдоо Элизабет Тейлортой танилцаж, жилийн дараа хоёр хүүхдийнх нь ээж, насан багын хайраа зориулсан анхны эхнэрээсээ салж түүнтэй гэрлэжээ.

Тэднийг Холливудын хамгийн сайхан хос гэдэг байв. Алдарт хосын хамтын уран бүтээл цэцэглэж, тэднийг дэлхий даяар мэддэг болжээ.  “Зөрүүд эмэгтэйг номхотгосон нь”, “Тристин Изолида хоёр”, “Виржини Вулфаас хэн айгаа вэ” зэрэг кинонд хамт тоглосон аж. Үүнээс гадна Ричард Бартон  Бродвей болон Шекспирийн театрт "Отелло", "Гамлет", "Калибан" зэрэг олон жүжигт тогложээ. Тэр маш эрч хүчтэй ажиллаж, уран бүтээл нь өдрөөс өдөрт цэцэглэж  байв.

Элизабет Тейлор түүнд зориулж 275  мянган ам.доллараар Ван Гогийн бүтээлийг худалдан авч бэлэглэжээ. Бас хувийн нисэх онгоц, хөлөг онгоц ч  авч өгөв. Ричард Бартон хайрт эхнэртээ1554 оны үеийн эрдэнэсийн шигтгээтэй цул алтан зүүлт бэлэглэж байсан гэдэг. Арван жилийн турш авьяаслаг үзэсгэлэнтэй хоёр хосын тухай сонин хэвлэлүүдэд бичиж, тэднийг гэрэл зурагчид салахгүй мөрдөн мөшгиж байлаа. Гэвч тэдний хамтын амьдрал бүтэлгүйтэв.

Ричард Бартон, Элизабет Тейлор хоёр аль аль нь  бор дарс хүртэх болов. Гэхдээ тэд  бие биенээсээ салангид уудаг байж. Сүүлдээ Ричард Бартон Элизабетийг хайр найргүй занчдаг болов. Нэгэн сайхан өдөр Элизабет Тейлор, “ Би Ричард Бартоноос салахаас өөр замгүй боллоо. Яагаад гэвэл бид хоёр бие биендээ хэтэрхий их хайртай юм. Их хайр биднийг хардуулж, зовоож байна. Хэсэг хугацаанд тусдаа байж, энэ асч дүрэлзсэн хайраа дурсаж явахаас өөр замгүй боллоо” гэж Холивудын алдартнууд цугласан үдэшлэг дээр хэлжээ.

Ричард Бартон ч түүнээс холдож эрх чөлөөтэй уух болсондоо сэтгэл хангалуун байгаагаа нуусангүй. Тэд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж, жил тойрон тусдаа амьдарчээ. Гэвч Элизабет орой бүр Ричард руу утастдаг байж. Ричард Бартон ч  “ Элизабет Тейлорыг мартаж чадахгүй нь. Түүнтэй эргэж суухаас өөр зам алга" гэж хэлжээ. Тэд дахин албан ёсоор гэрлэсэн  хэдий ч жилийн дараа салсан аж. “Би архиа орхиж чадахгүй. Би үхэхийн тулд уух ёстой. Үүнийг Элизабет тэсвэрлэн гарч чадна гэж би бодож байна. Түүнд өөрийн өвөрмөц ертөнц бий. Лиз жирийн амьдрал дундаас аз жаргалаа олж чаддаг хүн.

Миний ертөнц бол кино дэлгэц биш театр юм. Би театртаа байна” гэж Ричард Бартон хэлсэн аж. Холливудын авьяас билэгт, царайлаг сайхан эрчүүдийн нэг архинд живж орхижээ. Түүнийг архинаас хэн ч гаргаж дийлэхгүй нь бололтой гэж сонин хэвлэлд бичиж байв. Элизабет Тейлор түүнээс дутахгүй уудаг байсан ч өөрийгөө архинаас татаж чаджээ. Ричард Бартон Элизабет Тейлороос хоёрдохоо салсны дараа жүжигчин Стейли Хеллтэй гэрлэсэн аж.

Тэрбээр амьдралынхаа сүүлийн өдрүүдэд Женев нуурын эрэг дэх гэртээ өдрийн тэмдэглэл хөтөлж, шүлэг найраг уншиж өдөртөө гурван шил архи ууж, зуугаад ширхэг янжуур татдаг байсан гэдэг. Хэдийгээр өөр эхнэртэй болсон ч Элизабет Тейлортой байнга утсаар ярьж сайхан санагдсан шүлгээ уншиж өгдөг байжээ. “Ричард намайг яруу найрагт дуртай болгож билээ. Тэрбээр "Шүлэг уншихаас бүү ай. Уншаад үз. Аяндаа сэтгэлийг чинь булаах болно" гэж хэлдэг байсан гэж Элизабет одоо болтол ярьдаг. “Ричард Бартон Элизабет Тейлор хоёрыг дэлхийн дэлгэцийн урлагийн тэнгэрт үзэгдсэн өдрийн од. Өдрийн од харваад өнгөрдөгтэй адил тэд ХХ зуунд олны гайхлыг төрүүлэн үзэгдээд өнгөрсөн юм” гэж Холливудынхан хэлсэн удаатай.

П.Шагай

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан