УИХ-ын дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй төлөөлөгчид Канадын парламентын Нийтийн танхимын спикер П. Милликены урилгаар албан ёсны айлчлал хийхээр 2007 оны 12 дугаар сарын 2-ны өдөр тус улсын нийслэл Оттавад хүрэлцэн ирлээ.
УИХ-ын дарга Д.Лүндээжанцан Авилгатай тэмцэх дэлхийн парламентчдын байгуууллага /ГОПАК/-ын тэргүүн, Канадын парламентын гишүүн Жон Вильямтай даваа гарагт хийсэн уулзалтаар манай төлөөлөгчдийн айлчлалын албан ёсны хөтөлбөр эхэллээ.
Уулзалтын үеэр тэд ГОПАК-ийн үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох, энэ хүрээнд УИХ дахь үндэсний бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ГОПАК-ийн олон улсын хөтөлбөрт хамрагдаж ажиллах болон 2008 оны 1 дүгээр сарын 29-нд Индонези Улсын Балид болох Авлигын эсрэг Олон улсын бага хурлын талаар ярилцав. Ноён Жон Вильям Монголын парламентчдын төлөөлөгчдийг уг бага хуралд оролцохыг урьж байгаагаа УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд албан ёсоор уламжиллаа.
Тус бага хурлаар бохир мөнгө угаахын эсрэг, Авилгатай тэмцэх НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх, парламентын ёс зүй, Засгийн газрын санхүүгийн зарцуулалтын үйл ажиллагаанд парламентын зүгээс тавих хяналт зэрэг асуудлаар өргөн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байгаа талаар тэрбээр танилцууллаа.
Мөн уулзалтын үеэр ноён Жон Вильям ГОПАК-аас олон улсын болон бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, идэвхжүүлэх талаар хийж буй ажлаасаа УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд танилцууллаа.
УИХ-д ГОПАК-ийн үндэсний бүлэг байгуулж ажиллах сонирхолтой байгаагаа монголын парламентын нэр бүхий гишүүд захидлаар илэрхийлсэнд сэтгэл ханамжтай байгаа бөгөөд Монгол Улстай бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах сонирхолтой байна гэдгээ ГОПАК-ийн тэргүүн онцлон тэмдэглэв.
УИХ-ын дарга Д.Лүндээжанцан Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудаа тодорхойлохдоо хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, авилгатай тэмцэх талаарх зорилтуудыг нэмж тусгасныг дурдаж, энэ чиглэлээр ГОПАК-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр монголын парламентын зүгээс авилгатай тэмцэх талаар хийсэн зарим алхам, тухайлбал, Авилгатай тэмцэх хууль баталсан, Авилгатай тэмцэх газар байгуулсан, Авилгын эсрэг НҮБ-ын конвенцид элссэн зэргийн талаар танилцуулав.
Тодруулга: Авилгатай тэмцэх дэлхийн парламентчдын байгууллага (ГОПАК) 2002 онд Оттавад болсон олон улсын парламентчдын бага хурлын үеэр байгуулагдсан. Тус байгууллагын зорилго нь сайн засаглалыг дэмжих, авилгатай тэмцэхэд хамтран ажиллахад чиглэнэ. Нарийн бичгийн дарга нарын газар нь Оттавад байрладаг. Байгууллагын Захирлуудын Зөвлөл ГОПАК-ийн бүс нутгийн бүлгийн гишүүдээс бүрдэнэ. Зөвлөл нь ГОПАК-ийн Гүйцэтгэх хороог сонгоно. Гүйцэтгэх хороо тус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулдаг. ГОПАК одоогоор 90 гаруй орны 900 гаруй парламентын гишүүнтэй.
ГОПАК-ийн үйл ажиллагаа авлигатай тэмцэхэд гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэх, бусад ижил төрлийн байгууллагатай хэлхээ холбоо тогтоох, өөрийн хөтөлбөрүүдээр дамжуулж авилгатай тэмцэх гол гол санаачлага, үйл ажиллагаг дэмжих, парламентын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр явагддаг.
*** *** ***
Мөн өдөр
манай парламентын төлөөлөгчид Канадын парламент дахь Олон улсын парламентын холбооны бүлгийн
ахлагч, Сенатын гишүүн Доналд Оливэр болон Сенатын зарим гишүүдтэй уулзаж
ярилцав. Энэ уулзалтын үеэр хоёр орны парламентын төлөөлөгчид ОУПХ-ны шугамаар
хамтран ажиллаж ирснийг харилцан
тэмдэглээд цаашид ч харилцан дэмжиж ажиллахаа хоер тал илэрхийллээ. Энэ хүрээнд
2010 онд болох Олон Улсын Парламентын Холбооны ээлжит хурлыг Канад Улсад зохион
байгуулах хүсэлтээ холбогдох байгуууллагад уламжилсан бөгөөд түүнийг Монгол Улс
дэмжихийн сацуу Монгол Улс ОУПХ-ны ээлжит хуралдааныг өөрийн оронд зохион
байгуулах боломжтой талаар уг уулзалтын үеэр харилцан ярилцлаа.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, байгаль орчинд эерэг эрчим хүчний үйлдвэрлэл, хот суурин газрын агаарын бохирдлыг багасгах, үүнтэй холбоотой канадын техник, технологиос суралцах боломжийн талаар уулзалтад оролцогсод санал солилцлоо. Мөн уулзалтын үеэр манай төлөөлөгчид Монголын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар товч танилцуулж Канадын үр тариаг экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Канадын тал эдгээр асуудлыг нааштай хүлээн авч Засгийн газрын холбогдох байгууллагуудад уламжлахын сацуу энэ асуудлаарх албан ёсны хүсэлтээ нэн даруй гаргахыг монголын талд санал болгов.
*** *** ***
Мөн өдөр
манай парламентын төлөөлөгчид Канадын барилгын эрдэм шинжилгээний хүрээлэнд
зочиллоо. Хүрээлэнгийн албаны хүмүүс байгууллагынхаа үйл ажиллагааны талаар
товч танилцуулав. Канадын Барилгын эрдэм шинжилгээний хүрээлэн 1947 онд
байгуулагдсан бөгөөд 220 ажилтантай, жилийн төсөв нь 30 сая долларт хүрч байна.
Хүрээлэн нь иргэдээ чанартай, тухлаг, өртөг багатай орон сууц, барилга
байгууламжаар хангах зорилгоор эрдэм шинжилгээний ажил, судалгаа хийх, санал зөвлөмж боловсруулахын хамт энэ
чиглэлээр холбогдох газар, муж, хязгаар нутгуудын үйл ажиллагааг уялдуулах
үүрэгтэй. Канадын эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд Канадын
эдийн засагт тэргүүлэх ач холбогдол
өгч буй
9 салбарын тоонд барилгын салбар багтжээ. Барилгын салбарт Канадын
ДНБ-ний 12 хувь нь ногддог. Тус салбарт жилд 100 гаруй тэрбум канад долларын
хөрөнгө оруулалт хийгдэж 2 их наяд долларын хөрөнгийг бүтээдэг гэв.
Манай улсын холбогдох яам газрууд тус хүрээлэнтэй хамтран хүйтний улиралд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй канадын барилгын стандартуудыг нэвтрүүлэх, хийц загварыг судлах зэргээр хамтран ажиллаж байгаа юм байна. Мөн Канадын модон байшин барих технологийг ашиглан Улаанбаатар хотноо туршилтын журмаар барилга барьж эхлээд байна.
Айлчлал үргэлжилж байна.