БНСУ-ын DataCenteric Co.,Ltd (Захирал Жанг Донг Хүн)-аас зохион байгуулж байгаа “OSS with AI + IoT (WhaleShark AIoT)” сэдэвт семинар 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо МУШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн багш, оюутнууд болон салбарын төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан нийт 120 гаран хүнтэй өргөн хүрээтэй зохион байгуулагдлаа.
БНСУ-ын “Мэдээлэл, Харилцаа Холбооны Аж Үйлдвэрлэлийг Дэмжих Газар”-ын ивээн тэтгэлэг доор зохион байгуулагдаж буй "OSS with AI + IoT (WhaleShark AIoT)" семинар нь Нээлттэй эхийн программ хангамж(OSS)-ийн салбарт шилдэг программ хөгжүүлэгчдийг эрэлхийлж, мөн нээлттэй эрхийн программ хангамжийн чиглэлд суралцах, дадлагажих боломжийг олгосноор Монголын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиглэлээр сурч буй оюутан залуусыг хөгжүүлэх улмаар Монгол Солонгосын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг тэлэн өргөжүүлэхэд чухал ач холбогдлыг үзүүлнэ.
Мөн тус арга хэмжээний хүрээнд БНСУ-ын нээлттэй эрхийн программ хангамжийн аж үйлдвэрийн нийгэмлэг, МУШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн хооронд нээлттэй эрхийн программ хангамжийн сургалт, боловсон хүчний солилцоо зэрэгт хамтран ажиллах санамж бичиг зуралцан цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлж, тус үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлж өглөө.
Монгол улс Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээ нь БНСУ-ын нээлттэй эрхийн программ хангамжийн холбоо(KOSSA) болон МУШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах, мөн нээлтэй эрхийн программ хангамжийг ашиглан AI/Big data өгөгдлийн чадавхыг бэхжүүлэх сургалт (DataCenteric Co.,Ltd-ийн захирал Жанг Донг Хүн), OSS Cloud сургалт (Cloud Flow Co.,Ltd-ийн захирал Жонг Хён Чоль) OSS хамгаалалтын технологийн сургалт (Secure Systems Co.,Ltd-ийн захирал Сон Донг Шиг) гэсэх чиглэлээр зохион байгуулсан. Олны таашаалыг хүртсэн арга хэмжээ болж өндөрлөлөө.
Арга хэмжээний дараа Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, МУШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн холбогдох албаны хүмүүс оролцсон, Мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх, ухаалаг хот, ухаалаг газар тариалан, ухаалаг үйлдвэр, ухаалаг нисэх буудал, ухаалаг тээвэр зэрэг олон салбарын программ хангамжийг Монголд нутагшуулах, түүнд төрийн дэмжлэг үзүүлж, хамтран хөгжүүлэх талд хамтран ажиллахаар тохиролцов.