"Катар 2022" ДАШТ-д 32 орны 830 тамирчин оролцож байна. Өөр хэл соёл, өөр иргэншилтэй олон зуун тоглогчдын дунд төрсөн ах дүүс цөөнгүй. Харин тэдний дундаас хоёр өөр улсын төлөө тоглож буй ах дүү Уильямсыг онцолж байна.
Испанийн "Athletic Bilbao" клубийн довтлогч Инаки Уильямс дэлхий нийтэд өөрийгөө таниулаад олон жил болжээ. Өдгөө 28 настай довтлогч энэ жилээс Ганийн шигшээ багт тоглож байгаа бол түүний дүү Нико Уильямс Испанийн шигшээ багтай хамт Катарт ирсэн.
Сахарын цөлийг даван цагаачилж Испанийн Билбао хотод очсон Гана гэр бүлд ах дүүс төрсөн. Инаки 19 настайдаа Билбао хотын "Athletic Bilbao" клубтэй гэрээ байгуулсан бөгөөд энэ үед дүү Нико 11 настай байв.
Испанийн супер цомыг 2 удаа өргөсөн Инакиг Испанийн насанд хүрэгчдийн шигшээ баг тоглуулаагүй тул ийнхүү хожим Ганын шигшээ багийг сонгосон юм. Тэрээр энэ есдүгээр сард Хар оддын төлөө эхний тоглолтдоо оролцсон.
Харин өнгөрсөн жил 19 настай Нико хүү ахынхаа клубт анхны тоглолтоо хийж гэр бүлийн мөрөөдөл биелсэн аж. Real Valladolid клубийн эсрэг тоглосон тус өдөр ах Инаки нь мөн сэлгээгээр талбайд орж ах дүүс хамтдаа тоглосон юм. Тэд энэ жилээс хоёул гараанд тоглож байгаа бөгөөд Инаки үзүүрт, Нико жигүүрт тоглодог.
Испанийн шигшээ баг Катарт олон залуусыг авчирсны нэг нь 20 настай Нико байв. Тэрээр өчигдөр Коста Рикагийн эсрэг сэлгээгээр талбайд гарсан бол ах Инаки нь өнөөдөр Португалын эсрэг тоглоно.
Ах дүү тоглогчид хоёр өөр багт тоглосон хамгийн алдартай тохиолдолд нь Гана, Германы шигшээ багт тоглосон Кевин-Принс болон Жером Боатенг юм.
Энэ удаагийн дэлхийн аваргад оролцож буй ах дүү тоглогчид: