Таван Богд Интернэйшнл ХХК-н Ulker брэндээс зохион байгуулсан сугалаат худалдааны азтан болж Турк улсаар хосоороо аялах эрх хожсон ялагч Л.Болдбаатар, Б.Оюунаа нартай ярилцлаа.
- Өөрсдийгөө товч танилцуулна уу?
- Нөхрийг минь Лхамсүрэнгийн Болдбаатар, намайг Бадамбазарын Оюунаа гэдэг. Хоёулаа Улаанбаатар хотод төрч өссөн. Хоёулаа багш мэргэжилтэй хүмүүс.
- Азтан болоод танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Б.Оюунаа:
- Том охин Б.Үүлэнсолонго маань анх азтан болчихлоо. Та 2-ыг Турк явуулна. Маргааш Таван Богд орж баталгаажуулна гэсэн. Нөхөр бол шууд л баяртай хүлээж авсан. Би анх сонсчхоод баярлаагүй өөрсдөө явчихгүй дээ гэж бодсон. Ер нь бол итгэж чадахгүй байсан. Харин аяллын зардал /онгоцны тийз, зочид буудал, хөтөлбөрт багтсан зүйлс/ Ulker брэндээс гаргахыг сонсоод үнэхээр алмайрсан. Үнэхээр их баярласан.
Л.Болдбаатар:
- Таван Богд Интернэйшнл ХХК -ийн Ulker брэнд бол үнэхээр далайцтай үйл ажиллагаатай, зохион байгуулалт сайтай, ил тод шударга, нээлттэй хүртээмжтэйгээр ажлаа хийдэг юм байна. Хэдэн хүнд бүтээгдэхүүн худалдан авалтын эрх бэлэглэж болох л байсан гэтэл бүхэл бүтэн нэг айлын эзэн, эзэгтэй хоёрыг хамтад нь хосоор нь Турк улс руу аялах эрхээр шагнасан нь ажлыг хийж ч чаддаг, шагнаж урамшуулж ч чаддаг сүрхий залуус юм байна, хоншоортой зангаргатай том ч компани юм байна гэсэн бодол төрүүлсэн.
- Охин Б.Үүлэнсолонго нь ялагч болсон байна. Анх хаанаас сугалаат худалдааны талаар мэдээлэл авсан бэ?
Б.Оюунаа:
- Миний охин 8-р сарын 10ны өдөр Ulker брэндийн фэйсбүүк хуудсаар мэдээлэл аваад, тухайн өдрөөс хойш идэвхтэй худалдан авалт хийж сугалаагаа бүртгүүлсэн. “Азтан болоод бид яах вэ залуу хүмүүс аялах боломж зөндөө олдоно. Аав та хоёрыгоо л аялуулмаар байна гэсэн, манай хүргэн хүү маань ч сайн ятгасан”
- Аялах болсон талаар ойр дотнынхон хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
Л.Болдбаатар:
- Азтан болж аялах болсон талаараа өөрийн фэйсбүүк хуудсанд нийтлээд хөдөө байгаа хамаатан садан, найзууд, шавь нар минь маш их баяр хүргэсэн. Бид 2 насаараа улсын байгууллагад ажилласан, олон сайхан шавь нартай багш улсууд. Зарим нь буян ирлээ ч гэсэн хэлсэн. Маш бэлэгшээлтэй хүлээж авсан.
Б.Оюунаа:
- Нэг шавь минь мэдээд бусдадаа хэлээд гарын мөнгө хүртэл өгсөн.
- Турк улсаар хосоороо аялсан сэтгэгдлээ бидэнд хуваалцаач?
Б.Оюунаа:
- Хамгийн гоё нь Таван Богд Групп-н Жуулчин компаниар үйлчлүүлж энэ аяллыг зохион байгуулсан нь маш сайхан байлаа. Жуулчин компани бол аялал жуулчлалыг үнэхээр гаргууд зохион байгуулдаг юм билээ. Хөтөлбөр маш нягт, их үзүүштэй, өндөр зохион байгуулалттай байсан.
Л.Болдбаатар:
- Бид хөтөчтэйгөө 43-лаа нэг баг бүрдүүлж аялсан. Хөтөч Гүнжин үнэхээр сайн байсан. Хаан банкны салбар салбарын шилдгүүд гээд 29 залуус, бусад нь хувиараа аялагчид байсан. Бид хоёр хамгийн ахмад нь байсан. Бид хоёроос гадна бүгд энэ аялалдаа сэтгэл дүүрэн буцаж ирсэн шүү.
Б.Оюунаа:
- Манай аяллын багийнхан хоорондоо танилцаад яагаад ингэж аялах болсноо ярилцсан. Тэд “чихэр шоколад идсээр байгаад аялж байгаа хоёр байна ш дээ хэзээ ч сонсож байгаагүй шагнал байна” гэцгээн инээлдэж байсан. Мөн аяллын турш Турк улсад хаашаа ч явсан Ulker брэндийн бүтээгдэхүүнүүд байсан болохоор маш дотно санагдаж Ulker брэндийн амттанууд Olala, Laviva, Halley брэндүүд бүгд Турк улсын номер нэг бүтээгдэхүүн гэдгийг мэдсэн.
- Турк улсын талаар ?
Б.Оюунаа:
- Туркийн аялал ер нь их онцгой, содон үнэхээр адал явдал дүүрэн, сонирхолтой, танин мэдэхүйн их ач холбогдолтой гоё аялал байсан. Хамгийн сонирхол татсан хөтөлбөр гэвэл эртний Апполон сүмийн туурь, Hierapolis, Ампитеатр байсан. Туркийн одоо байгаа газар нутаг дээр маш олон эзэнт гүрнүүд ноёлж байсан төдийгүй Ромын эзэнт гүрний үеийн хот байгуулалт, театр, хөшөө дурсгал, музей, тэр үеийн уран барилгын гайхамшиг үнэхээр сонин содон байсан.
Л.Болдбаатар:
- Монголчууд бид чинь төв Азийн өндөрлөг дээр оршдог эх газрын хүмүүс учраас далай тэнгисийн эрэг дээрээс, усан онгоцон дээрээс их усыг хараад байгаль үнэхээр хүчирхэг юм даа гэж бодогдож байсан.
Туркийн цаг агаар дулаан, зөөлөн, чийглэг учраас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх их таатай нөхцөл бүрддэг юм байна. Жимс ногоо нь маш гоё амттай юм байна. Хоолны соёл нь мах их иддэг болоод ч тэр үү бидэнд их тохирч байсан.
Б.Оюунаа:
- Манай Монголчууд аялал жуулчлалыг хөгжүүлж, нүүдэлчин соёлоо сурталчлан улс орныхоо эдийн засгийг өөд нь татах өргөн боломж байна даа. Монголчууд минь их гоё гоё юм сэтгэж энэ салбар руу олноороо ороосой. Манай малчдын амьдрал гаднынханд их сонин содон санагддаг шүү дээ гэсэн бодол төрж байлаа. Би аяллын тэмдэглэл хөтөлсөн тэр талаар миний фэйсбүүкээс уншиж сонирхоорой. / https://www.facebook.com/oyunaa.badambazar /
- Ярилцлагын төгсгөлд:
Л.Болдбаатар:
- Ulker брэндийн хамт олонд маш их баярлалаа. Амьдралд минь баяр баясгалантай мартагдашгүй дурсамжийг та бүхэн бүтээж өглөө. Насаа марттал, амьдралаа марттал үнэхээр гоё аяллын алтан цаг хугацааг бэлэглэсэн та нартаа баярласнаа дахин дахин илэрхийлье.
Б.Оюунаа:
- Ер нь аялал гэдэг бол үүгээр түүгээр явах, юм худалдан авах гэхээс илүү шинэ газар орон үзэж, шинэ анд нөхөдтэй болох, бусдын амьдрал ахуй, соёл зан заншлыг өөрийнхтэйгөө харьцуулах, хүн төрөлхтний түүх хөгжлийн чиг хандлагыг орон орны түвшинд анзаарах, шинэ санаа олж авах зэрэг мэдлэг мэдээлэл олж авах, танин мэдэхүйн асар өндөр ач холбогдолтой байдаг учраас л хүмүүс аялах дуртай байдаг Энэ аялал үнэхээр орчин үеийн содон шинэлэг, маш том бэлэг байсан шүү гэдгийг Ulker брендийн хамт олондоо дахин дахин баяр хөөртэйгөөр хэлье! Та бүхэн минь хүмүүст бэлэглэсэн аз жаргалтай агшин мөч бүрийнхээ хувь хишгээр үйлс ажил нь бүтээмжтэй тэгш дүүрэн байх болтугай. Баярлалаа.
Аяллын зургуудаас: