БНМАУ-ын Гавьяат жүжигчин, “Цогт тайж” киноны Арслан тайжийн дүрээрээ дэлгэцэнд мөнхөрсөн, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрээрээ “Халхын сайхан Юндэн” хэмээн үзэгчдэд хүндлэгдсэн Аюурын Цэрэндэндэвийн мэндэлсний 110 жилийн ой 2022 онд тохиов. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь болох нэрт жүжигчний амьдрал, уран бүтээлийн түүхийг өгүүлсэн “Халхын сайхан Юндэн” хэмээх гэрэл зургийн цомгоос бүтсэн дурсамж номын нээлт УДБЭТ-т өчигдөр /2023.01.08/ боллоо.
“Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрээрээ 1940-өөд онд үзэгчдээс “Халхын сайхан Юндэн” хэмээн өргөмжлөгдсөн Монголын театр урлагийн алтан үеийн нэрт төлөөлөгч энэ хүний амьдрал, уран бүтээлийн түүхийг өгүүлсэн гэрэл зургийн дөрвөн цомгийг түүний хүү Цэрэндэндэвийн Төмөрхуягийн эхнэр Ж.Эрдэнэчимэг олон жил нямбайлан хадгалсаар ирсэн нь түүхт ойгоор ном болон уншигчдад хүрч байна.
Энэхүү цомогт Монголын театр урлагийн алтан үеийнхний түүхийг өгүүлэх олон сонирхолтой гэрэл зураг урлаг сонирхогчдод анх удаа хүрч буйгаараа онцлог. Ном бичиж, хэвлүүлэх санаачилгыг Гавьяат жүжигчин А.Цэрэндэндэвийн төрсөн дүүгийн охин Д.Энхчимэг болон УДБЭТ-ын захирал, Гавьяат жүжигчин, дуучин Ц.Түвшинтөгс нар гарган дэмжлэг үзүүлж, сэтгүүлч Чимэд-Осорын Болд эмхэтгэжээ.
Ч.Болд нь Ардын жүжигчин, тайз дэлгэцийн нэрт жүжигчин Д.Чимэд-Осорын хүү юм. Тэрбээр, Би энэ хүний талаар ааваасаа болон ахмадуудаас олонтаа сонссон. 1990-ээд оны эхээр Чимэдийн Долгорсүрэн гуай, Нямын Цэгмид гуайтай уулзаж Цогт тайж киноны талаар яриа авч байлаа. Монголын урлагийн алтан үеийн төлөөлөл болсон хүмүүстэй уулзаж, ярилцаж, өдөр тутмын сонинуудад хэвлүүлж байсан.
А.Цэрэндэндэв гуайн талаар хамтран зүтгэж явсан алтан үеийн уран бүтээлчдийнх нь дурсамжаас өөр нийтлэл, сурвалжилга, дурсамж хэвлэлүүдэд харамсалтай нь огт гарч байгаагүй юм билээ. Тиймээс театр урлагийн түүх шастирт мөнхжүүлэн үлдээе гэсэн сэтгэлээр ажиллалаа. Олон сайхан хүний дэмжлэгээр ном маань урлаг судлаач, сонирхогчдын гарт хүрч байна гэв.
Номын нээлтэд “Учиртай гурван толгой” дуурийг бичсэн агуу Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Билэгийн Дамдинсүрэнгийн зээ хүү, Халхын сайхан Юндэнгийн алтан партнёр БНМАУ-ын гавьяат жүжигчин Ө.Рэнцэнноровын зээ охин Алимаа, Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаагийн хүү Намсрайн.Ганхуяг зэрэг алтан үеийн нэрт уран бүтээлчдийн үр хүүхдүүдийг урьжээ.
Намсрайн Ганхуяг, Халхын сайхан Юндэн гэж агуу хүний тухай би ээжээсээ зөндөө сонсож байсан. Ээж минь тэнхээтэйсэн бол энэ сайхан үйл явдалд ирэх л байсан. Ээжийнхээ олон ч удаа хэлж байсан үгийг энд дурсмаар байна. “Миний хамгийн түшигтэй партнёр бол яахын аргагүй Цэрэндэндэв гуай байсан юм. Залуухан уран бүтээлч би кинонд, жүжигт тоглож, дүр бүтээж байхдаа хуучин алдартай жүжигчдээсээ айж, сүрдэж өвдөг чичирч, дуу гарахгүй шахам үе зөндөө байв.
Ийм үед Цэрэндэндэв гуай маш их түшиг болж, бэлтгэлийн үеэр хэлж чиглүүлдэгсэн. Урлагт хөл тавихад Гавьяат жүжигчин А.Цэрэндэндэв гуайгаас сурсан зүйл маш их” гэж ярьсан ээжийнхээ үгийг дамжуулж, ном бүтээхэд оролцсон бүх хүнд баяр хүргэмээр байна гэлээ.
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн хүү, дуучин Н.Ганхуяг номын нээлтийн сонин хачин, хамтран зүтгэгч алтан партнёрынх нь талаар олон сайхан дурсамжийг ээждээ дамжуулах, номыг нь хүргэж өгөх үүрэг хүлээгээд мордов.