Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт нэгдэн, нийлэх хэлцлүүд идэвхэжжээ.
“2023 он уул уурхайн компаниудын үйл ажиллагаа явуулах хэв маягт ноцтой өөрчлөлт эхлүүлсэн жил байна” гэж “Barrick Gold” компанийн гүйцэтгэх захирал Марк Бристов мэдэгдлээ. Тэрбээр “Дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдлыг харвал хаана ч хөрөнгө оруулалт хийх нь аюулгүй сонголт биш болох”-ыг онцолсон байна.
Түүнчлэн сүүлийн хэдэн жил анх удаа уул уурхайн салбарт нэгдэн, нийлэх хэлцлүүд идэвхжиж, цаашид ч энэ хандлага үргэлжилнэ гэж үзэж байгаа аж. Томоохон компаниуд зэсийн үйлдвэрлэлээ нэмэхээр зорьж буй ч шинэ төсөл илрүүлэхэд хүндрэлтэй тулгарч байгааг мөн дурджээ.
2022 оны байдлаар уул уурхайн салбарт олон нийтэд зарлаагүй 67.5 тэрбум ам.доллартой тэнцэх нэгдэн, нийлэх хэлцэл яригдаж байна гэж “Bloomberg” тооцоолсон байна. Хэдий тийм боловч энэ нь өмнөх оныхоос 17 хувиар буурсан үзүүлэлт юм.
Үүнээс гадна дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл өндөр байгаагаас алтны үнэ энэ онд өсөлттэй байна гэж шинжээчид үзэж байна. Одоогоос жил гаруйн дараа алтны үнэ унц нь 2000 ам.доллароос доогуур түвшинд байх магадлал бага гэж “Agnico Eagle Mines”-ийн Гүйцэтгэх захирал мэдэгдэж байв.