Монгол Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэхээр ирсэн гадаад иргэдийн тоо буурч байгаа ч гадаадад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн тоо өсөж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тухайлбал: 2022 оны IV улирлын байдлаар 95 улсын 3943 мянган иргэн байгаа нь өмнөх улирлаас 43.9 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Харин гадаад руу хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн тоо өмнөх улирлаас 22.8 хувиар өсжээ.
Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэд 35-44 насныхан байгаа бөгөөд дийлэнх нь уул уурхай, боловсролын салбарт ажиллаж байгаа аж.
Хөдөлмөр эрхлэхээр гадаадад зуучлагдсан хүмүүсийн дийлэнх нь дээд боловсролтой, 30-34 насныхан байгаа ба боловсруулах үйлдвэрийн салбарт түлхүү ажиллаж байна.
Гадаадаас хөдөлмөр эрхлэхээр ирж буй иргэдийн тоо буурч байгаа энэ үед Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын байнгын хороо анхны хэлэлцүүлэг хийлээ.
Хуулийн төсөлд тусгаснаар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас бусад Төрийн өмчийн байгууллага болон ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагын ажилтны байрны төлбөрийг Засгийн газраас хөнгөлөх эсвэл чөлөөлөхөөр тусгасан байна.