Эцэг эхчүүдэд цэцэрлэг, сургууль тарсны дараа хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгөх үү, гэрт нь хүргэх үү, эсвэл ажил дээрээ түр байлгах уу гэхчлэн санаа зовних асуудал мундахгүй. Харин Мобиком Корпорацийн хувьд хүүхдэдээ санаа зоволгүйгээр ажлаа тааваараа хийх нөхцөлийг ажилтнууддаа бүрдүүлж, Эх хүүхдийн өрөөг шинээр ашиглалтад оруулжээ. Хүүхдүүд хичээлийнхээ өмнө, эсвэл тарж ирээд энэ өрөөнд хичээлээ давтах, үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөх, тоглох, хөхүүл ээжүүд ч энэхүү өрөөг ашиглах боломжтойгоороо онцлог юм.
Энэ ажлыг гардан гүйцэтгэсэн Мобиком Корпорацийн Захиргааны хэлтсийн менежер Ч.Давааням, ахлах мэргэжилтэн Э.Мягмарсүрэн нартай ярилцсанаа хүргэе.
Мобиком Корпораци саяхан Теди дижитал төв дээрээ хэрэглэгчдэдээ зориулаад Эх хүүхдийн өрөөг тусгайлан гаргасан байсан. Энэ удаад ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулаад Эх хүүхдийн өрөө нээжээ. Та бүхэн үүний ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
Ч.Д: Манай ажилтнууд хичээл тарсны дараа хүүхдүүдээ ажил дээрээ авчирч, цайны өрөөнд, эсвэл хажуудаа суулгах тохиолдол нэлээд анзаарагдсан юм. Бидний зүгээс хүүхдэд зориулсан тусгай өрөө гаргавал эцэг эхчүүд ажлаа илүү тайван, санаа амар хийж чадах юм байна гэж харсан. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүдийн хэрэгцээ шаардлага дээр тулгуурлаж, энэ өрөөний санаа анх гарсан. Түүнчлэн Теди төв дээрх Эх хүүхдийн өрөөнөөс харахад ийм өрөөний хэрэгцээ их байгаа нь ажиглагдсан. Харах хүнгүйн улмаас хүүхэд ганцаараа цоожтой хаалганы цаана үлдэх асуудал нийгэмд түгээмэл учраас компанийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнууд, тэднийхээ гэр бүлд чиглэсэн энэхүү ажлыг хэрэгжүүлэхээр шийдсэн. Манай удирдлагууд ч ихээхэн дэмжсэн учраас энэ өрөөг богино хугацаанд ашиглалтад орууллаа.
Өдөрт хэдэн хүүхэд энэхүү өрөөг ашиглаж байгаа вэ?
Э.М: Эх хүүхдийн өрөө нь хөхүүл ээжийн өрөө, хүүхдийн өрөө гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. Манай Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хэлтсээс зай талбай, агаар сэлгэлт зэргийг тооцоод нэг дор 20 орчим хүүхэд, нэг хүүхэд 4 хүртэлх цагаар байх боломжтой гэдэг зааварчилгаа өгсөн. Хөхүүл ээжийн өрөөг нэг зэрэг хоёр ээж ашиглах боломжтой. Хүүхдүүд маань ирж очоод байх учраас нэг дор хэт олноороо цугларах асуудал үүсэхгүй. Аав ээжүүдийн хувьд хүүхдээ өрөөнд оруулахдаа Заавартай танилцаж, мөрдөж эхлээд байна.
Эцэг эхчүүд, хүүхдүүд ямар сэтгэгдэлтэй байгаа бол?
Ч.Д: Өрөөний засвар 2 долоо хоногийн дотор бэлэн болсон. Засвар хийх явцад эцэг эхчүүд их баярлаж хүлээж авсан. Нээгээд хэдхэн хонож байгаа гэхэд өрөөний ашиглалт сайн байгаа. Өчигдөр гэхэд арваад хүүхэд ирчихсэн байсан.
Э.М: Манай эцэг эхчүүдийн дунд хүлээлт байсан. Хүүхдээ энэ өрөөнд үлдээгээд гарахад санаа зовох зүйлгүй, ажлаа хийхэд тав тухтай боллоо гэх зэргээр маш эергээр хүлээж авч, бидний ажлыг дэмжиж байгаа.
Энэ өрөөний тохижилтыг сонирхуулбал...
Э.М: Хүүхдүүдэд хичээл хийх нөхцөлийг бүрдүүлж, эргономик сандал, ширээ, номын сан, VOO үйлчилгээнд холбогдсон зурагт, цайны хэсэг, хүүхдэд зориулсан тусгай ариун цэврийн өрөөг гаргасан. Хөхүүл ээжийн өрөөнд хүүхэд хуурайлах ор, буйдан, сандал зэргийг тавьж тохижуулсан.
Ч.Д: Хүүхдийг дэлгэцээс аль болох хол байлгахын тулд эцэг эхчүүдийнхээ саналаар шатар, даам, оньсон тоглоомууд, ном бэлдэж тавьсан байгаа.
Ажлаа хийж байгаа хүмүүс хүүхэд нь юу хийж, яаж байгаа бол гээд бас санаа зовох болов уу. Тухайн өрөөний эрүүл ахуй, аюулгүй байдал хэр хангагдсан бол?
Ч.Д: Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэйгөөс гадна үйлчлэгч нар маань цаг тутамд орж ирээд агаар сэлгэлт хийдэг. Эцэг эхчүүд өрөөнд байгаа хүүхдээ IP камерын тусламжтайгаар утсан дээрээсээ харах боломжтой.
Цаашид хүүхдэд зориулсан үйл ажиллагаа явуулахаар судалж байгаа гэсэн. Энэ нь юу юу байх вэ?
Э.М: Нэг, хоёр сарын дараа хэдэн насныхан түлхүү ирж байна вэ, өдөрт хэдэн хүүхэд ирж байна вэ гэдэг дээр илүү сайн мэдээлэлтэй болж чадна. Тэдгээр хүүхдүүдээсээ судалгаа аваад сонирхолд нь нийцсэн чиглэлээр 1, 2 цагийн сургалт явуулах төлөвлөгөөтэй байна.
Ч.Д: Манайх байгууллагадаа эмч болон сэтгэл засалчтай. Хүний нөөцийн газартайгаа хамтраад ажилтнуудынхаа хэрэгцээ, зөвшөөрөл дээр үндэслэн сэтгэл засалчийн зүгээс хүүхдүүдтэй нь ганцаарчилсан болон бүлгийн уулзалт, ярилцлага хийх, эмчийн зүгээс ханиад томууны үеэр анхан шатны эрүүл мэндийн үзлэг хийх зэрэг ажлуудыг төлөвлөж байна.
Ярилцсанд баярлалаа.