Цахим хөгжил, харилцаа холбооны яам /ЦХХХЯ/, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлэх “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл“-ийн үндсэн баримт бичигт гарын үсэг зурах ёслол өчигдөр тус яаманд боллоо. Төсөл хэрэгжүүлэх үндсэн баримт бичигт ЦХХХ-ны Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Энэ төсөл нь 2022 оны 12-р сараас 2026 оны 11-р сар хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төр, хувийн хэвшил, боловсролын салбарын гуравласан уялдаа холбоог сайжруулах замаар кибер аюулгүй байдлын чиглэлээр ажиллах хүний нөөцийг хөгжүүлэх зорилготой. Мөн олон нийт, хүүхэд залууст кибер аюулгүй байдлын талаар зохистой ойлголт, мэдээллийг түгээх, кибер аюулгүй байдлын бодлого төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
Төслийн хэрэгжүүлэгчээр Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газар болон ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль, Удирдлагын Академийн Төрийн албаны сургуулиуд дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллана.
Б.БОЛОР-ЭРДЭНЭ: КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙГ БЭЛТГЭНЭ

-Монгол Улсад кибер аюулгүй байдал ямар түвшинд байна вэ. Аюулгүй байдлаа хангахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай бол?
-Кибер аюулгүй байдал бол өндөр түвшинд авч үзэх шаардлагатай асуудал. Монгол Улсад кибер орчны аюулгүй байдлыг зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй маш удаан явсан. 2021 онд Кибер аюулгүй байдлын хууль батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хууль хэрэгжүүлэх хүрээнд олон үйл ажиллагаа эхлүүлж байна. Гэхдээ хүний нөөцийн асуудал маш чухал.
Төрийн хэмжээний кибер аюулгүй байдлын асуудалд гаднын компани, байгууллагыг ажиллуулах нь учир дутагдалтай. Тиймээс үндэсний чадвартай хүний нөөцийг бэлтгэх шаардлагатай.
Төрийн хэмжээний кибер аюулгүй байдлын асуудалд гаднын компани, байгууллагыг ажиллуулах нь учир дутагдалтай. Тиймээс үндэсний чадвартай хүний нөөцийг бэлтгэх шаардлагатай. Иргэдийн болон төрийн байгууллагуудын датаг хамгаалах өндөр чадвартай боловсон хүчин дутагдалтай байна. Зөвхөн ЦХХХЯ төдийгүй тагнуул, цагдаа, батлан хамгаалах зэрэг маш олон салбарт кибер аюулгүй байдлын хүний нөөц шаардлагатай. Олон улсын индексүүдээс харахад Япон улс кибер аюулгүй байдлаар дэлхийд дээгүүр үнэлэгдэж байна. Тиймээс Япон улстай техникийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх нь их ач холбогдолтой ажил боллоо гэж харж байна.
-Төслийн хүрээнд ямар ажлууд хийх вэ?
-Төрийн албан хаагчдын кибер аюулгүй байдалд сургах, сургагч багш нар бэлтгэх нь маш чухал юм. Мөн иргэд нийтээрээ цахим орчин дахь өөрийн мэдээллээ хамгаалах ур чадварт суралцах ёстой. Үүнийг digital literacy буюу цахим ур чадвар гэж нэрлэж буй юм. Тэгэхээр кибер аюулгүй байдлын чиглэлээр сургагч багш нар бэлтгэх шаардлага үүсэж байна. Төслийн хүрээнд сургагч багш нар бэлдэнэ. Ялангуяа эмзэг мэдээлэл дээр ажилладаг төрийн байгууллагуудын албан хаагчдыг кибер аюулгүй байдлын өндөр түвшинд мэдлэг чадварт сургах зорилготой гэлээ.
ТАНАКА ШИНИЧИ: ЯПОН УЛСААС КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХ МЭРГЭЖИЛТНИЙГ МОНГОЛД УРТ ХУГАЦААНД АЖИЛЛУУЛНА

-Япон улс кибер аюулгүй байдлын үзүүлэлтээрээ дэлхийд ямар түвшинд үнэлэгддэг бол?
-Япон улс кибер аюулгүй байдлаа хамгаалах чиглэлээр суралцсаар байгаа. Олон улсын түвшинд нийцсэн кибер аюулгүй байдлын сургалтын хөтөлбөр боловсруулж, улс орондоо нэвтрүүлэн ажиллаж ирсэн. Тэдгээр ололтуудыг төслийн хүрээнд Монгол Улсад нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
“Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл“-ийг Жайка-гийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд 330 сая иений буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ.
Уг төсөл нь Монгол Улсын хэмжээнд кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх зорилготой. Монгол Улсын Засгийн газраас цахим засаглалыг хэрэгжүүлэх замаар цахим үндэстэн болох зорилт тавьсан. Цахим үндэстэн болох төрийн бодлогод нийцсэн үйл ажиллагааг дэмжих юм. Үүний тулд Япон улсаас өндөр ур чадвартай зөвлөх мэргэжилтнийг Монголд урт хугацаанд ажиллуулахаар бэлтгэл ажлаа хийж байна.
Түүнчлэн Монгол Улсын дотоодын мэдээлэл технологийн компаниуд болон, Жайка-гийн бусад оронд хэрэгжүүлж буй ижил төстэй төслүүдтэй хамтран ажиллах юм. Монгол Улсын хэрэгцээ шаардлага, ЦХХХЯ-наас гаргасан үйл ажиллагааны саналыг харгалзан Жайка-гийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд 330 сая иений буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ.

-Та энэ төслөөс ямар үр дүн хүлээж байна вэ?
-Дэлхий даяар цахим хөгжил эрчимтэй явагдаж байгаа өнөө цагт, төр, хувийн хэвшил, боловсролын салбар хоорондоо уялдаатай ажиллах нь нэн чухал асуудал. Иймдээ ч энэхүү төсөл нь Монгол Улсад цахим нийгэм, цахим засаглалыг цогцлоох кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх зорилготой. Төсөл хэрэгжих дөрвөн жилийн хугацаанд дэлхийн хөгжлөөс нэг алхмаар түрүүлж, кибер орчинд аюулгүй байдлаа бүрэн хангасан улс болох ирээдүйг хүлээж байна. Цаашилбал, Монгол Улс нь кибер аюулгүй байдал болон мэдээллийн технологийн салбартаа олон улсын хэмжээнд тэргүүлэх байр суурь эзлэх улс болоосой гэж хүсэж, итгэж байна гэв.
Д.БАЙГАЛ: КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЯПОНЫ ТУРШЛАГАД ТУЛГУУРЛАН ӨӨРИЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛНА
Төслийн захирлаар ЦХХХЯ, менежерээр ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль болон Удирдлагын академийн Төрийн албаны сургууль дөрвөн жилийн турш хамтран ажиллах юм.

Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал, доктор, профессор Д.Байгал, Удирдлагын академи Төрийн албаны тухай хуулийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах үйл ажиллагааг төрийн албан хаагчдын эрхэлж буй албан тушаал, гүйцэтгэж байгаа чиг үүрэгтэй нь уялдуулдаг сургаж, хөгжүүлэх ажлыг эрхэлдэг.
Энэ төслийн хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчдад нэн шаардлагатай байгаа мэдээллийн технологийн талаар, тэд дундаа кибер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн сургалтын агуулга хөтөлбөрийг боловсруулах, энэ чиглэлд төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэх зорилгоор ЦХХХЯ болон ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж байна.
Мэдээллийн технологид тулгуурласан төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэх хүрээнд хувь хүний болон төрийн албаны мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах, нууцлалыг хангах, онол арга зүйн асуудлууд чухлаар тавигдаж байна. Тиймээс төрийн албан хаагчдад мэдээллийн аюулгүй байдлаа хангахад чиглэсэн сургалтыг шинжлэх ухааны үндэстэй, гадны орнуудын туршлага сургамж болон өөрийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрийг төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж ярив.