“Мобинет ХХК” тавдугаар сарын 2-оос эхлэн “Microsoft” компанийн “Azure Stack Hub” хэмээх үүлэн технологийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байна.
Монголд анх удаа нэвтрүүлж буй энэхүү үйлчилгээ нь байгууллага, хувь хүмүүсийн технологийн зардлыг багасгаж, үйл ажиллагааг хөнгөвчлөх ач холбогдолтой.
Шинэхэн үйлчилгээний талаар “Мобинет ХХК”-ийн Байгууллагын инновацын хэлтсийн Бизнес хөгжүүлэлтийн хэсгийн мэргэжилтэн З.Энхзултай ярилцлаа.
-Бид үүлэн технологийн үйлчилгээний тухай ярьж байгаа учраас эхлээд энэ технологийг тайлбарлах нь зүйтэй болов уу?
-“Cloud” буюу үүлэн технологи нь өөрт байхгүй нөөцийг бусдаас түрээсэлж ашиглах хэлбэр юм. Өөрөөр хэлбэл байгууллагуудын бизнесийн онцлогт тохирсон уян чанартай, олон төрлийн программ хангамж, өгөгдлийг виртуал орчинд үүсгэж ашиглахыг хэлнэ.
Үүлэн технологийн үйлчилгээ нь дотроо олон төрөлтэй. Үүнээс хамгийн түгээмэл гурван төрөл бий. Үүнд:
- Infrastructure as a service (IaaS) - Дэд бүтцээр хангах үйлчилгээ. Вебсайт, аппликейшн, өгөгдлийг хадгалах сервер, түүний найдвартай ажиллагаагаар хангах
- Software as a service (SaaS) - Программ хангамжаар хангах үйлчилгээ. Санхүүгийн дүн шинжилгээ, тооцоолох зэрэг аливаа албан ёсны эрхтэй программаар хангах
- Platform as a service (PaaS) – Платформ үйлчилгээ. Вебсайт удирдах, аппликейшнийг хөгжүүлэх зэрэг багаж, платформуудаар хангах
20 гаруй жилийн өмнөөс бий болсон үүлэн технологийн зах зээлд AWS, Microsoft, Google компаниуд тэргүүлдэг. Microsoft-н хувьд 2010 оноос үүлэн технологийн “Azure” үйлчилгээгээ нэвтрүүлсэн бөгөөд тасралтгүй хөгжүүлсээр байна.
AZURE-ИЙГ АШИГЛАХАД ОЛОН ТӨРЛИЙН МЭДЛЭГТЭЙ ИНЖЕНЕРИЙН УР ЧАДВАР ШААРДЛАГАГҮЙ
-Azure Stack Hub нь ямар онцлогтой үйлчилгээ вэ?
-Azure нь
- Public Azure буюу дэлхий даяарх дата төвүүдэд тархан байршсан үндсэн Azure үйлчилгээ
- Azure Stack Hub
- Azure Stack HCI
- Azure Stack Edge гэсэн үйлчилгээний төрлүүдтэй.
Үүнээс Монголын зах зээлд хамгийн тохирсон, уян хатан “Azure Stack Hub” үйлчилгээг манай компани нэн тэргүүнд нэвтрүүлж байгаа юм.
Монголын хэрэглэгчид Microsoft-той шууд холбогдож өөрийн мэдээллээ Microsoft-н буюу гадаадын сервер, дата төвүүдэд байршуулж ашиглаж болно. Үүнийг "Public Azure" үйлчилгээ гэдэг.
Харин 2017 оноос эхэлсэн “Azure Stack Hub” үйлчилгээ нь таны мэдээллийг хадгалах дата төв, серверүүд тухайн улс оронд нь байрладаг онцлогтой. Public Azure-тай харьцуулахад илүү ойрхон байрлалтай, ашиглахад хялбар, хямд үнэтэй байх давуу талуудтай. Azure Stack Hub-ийг Public Azure-тай хосолсон байдлаар буюу “Hybrid Cloud” хэлбэрээр ашигласан ч болно.
“Azure Stack Hub” үйлчилгээ нь таны мэдээллийг хадгалах дата төв, серверүүд тухайн улс оронд нь байрладаг онцлогтой. Public Azure-тай харьцуулахад илүү ойрхон байрлалтай, ашиглахад хялбар, хямд үнэтэй байх давуу талуудтай.
Бидний хувьд 2020 оны долоодугаар сараас Azure үйлчилгээний судалгаа, бизнес үр ашгийн тооцоолол хийж эхэлсэн бөгөөд 2021 оны есдүгээр сард, серверүүдээ асааж, үндсэн тохируулга болон холболтын ажлуудаа эхлүүлсэн. Улмаар анхны хэрэглэгчдээ аваад өргөжиж байна.
КОВИД-19 цар тахлын үеэр дэлхий дахин үүлэн технологи руу хурдтай шилжсэн. Энэ үед интернэт, мэдээлэл дамжуулах хурд болон тасалдал, хоцрогдолгүй байдал маш чухал болсон. Azure Stack Hub нь дээрх шаардлагуудыг хангах шилдэг шийдэл юм.
Зүйрлэвэл, Cloud буюу үүлэн технологид суурилсан үйлчилгээ нь хүн байр түрээслээд дотор нь өөрийн үйл ажиллагаа, үйлчилгээг явуулахтай утга ижил. Онцлог нь байр доторх эд хөрөнгүүдээс гадна гэрэл цахилгаан, хий, байрны дулаан зэргийн төлбөрөө хэрэглэснээрээ төлөх боломжтой.
Хэрэв түрээсэлж буй байр тань гадаадад байвал бараа тээвэрлэх хурд, барааны бүрэн бүтэн байдал, тухайн байрны хэвийн ажиллагаа гэх мэт санаа тавих асуудлууд тулгарна. Харин Монголдоо байвал цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай. Энэ бол Azure Stack Hub юм.
-Azure Stack Hub-г хэн ашиглах боломжтой вэ? Түүний давуу талууд нь юу вэ?
-Сүлжээний хоцрогдолд мэдрэмтгий технологи, аппликейшн, вэб сайт ажиллуулдаг эсвэл мэдээллийн аюулгүй байдлыг хангасан үйлчилгээг хайсан, тухайн улс орны мэдээлэл технологийн хууль журмаас шалтгаалсан хязгаарлалт, хоригтой тулгарсан ямар ч салбарын хувь хүн, байгууллага ашиглах боломжтой.
Жишээ нь:
- Санхүүгийн загварчлал, тооцооллоор үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүн
- Монгол улс дотор байрладаг дата төвүүд хоорондын харилцан холболтыг ашигладаг байгууллага
- Эрүүл мэндийн мэдээллүүд хадгалах, эсвэл их хэмжээний дата анализ хийх, их өгөгдлийг удирдах шаардлагатай газрууд
- Интернэтэд суурилсан төхөөрөмжүүд, үйлдвэрлэлийн хяналтын төхөөрөмжүүдийн удирдлага, хяналт, зохицуулалт хийдэг газрууд
- Жижиглэн худалдааны бизнес сайтууд
- Хурдан, шуурхай хандалт шаарддаг аппликейшн, вэб сервер ажиллуулдаг байгууллага ашиглаж болно.
- Өөрийн хөрөнгөөр дэд бүтэц байгуулж сервер худалдан авах боломжгүй гарааны бизнесүүд
Public Azure-тай хосолмол байдлаар буюу нэн чухал зүйлсээ Монгол дахь Azure Stack Hub дээр, бусад хэрэгцээт датагаа Public Azure дээр хадгалах зэргээр ашиглаж болно.
Azure-ийг ашиглахад хялбар, олон төрлийн мэдлэгтэй инженерийн ур чадвар шаардлагагүй. Учир нь Мобинет таны өмнөөс төхөөрөмж болон серверүүдийг арчилж, Azure Stack Hub-н программ хангамжийн найдвартай байдал болон дэд бүтцийн тасралтгүй ажиллагааг нь 24 цаг хангана. Энэ нь хүний нөөцийн цомхон бүтцээр бизнесээ явуулах боломжийг бий болгодог.
Мобинет ХХК нь дэд бүтэц түрээслүүлэх Virtual Private Server (VPS) үйлчилгээг 10 гаруй жил хэрэглэгчдэдээ хүргэсэн. Энэ үйлчилгээ нь хэрэглэснээрээ төлбөр төлөх боломжгүй байв.
Мобинет ХХК нь дэд бүтэц түрээслүүлэх Virtual Private Server (VPS) үйлчилгээг 10 гаруй жил хэрэглэгчдэдээ хүргэсэн.
Харин төлбөрийн нөхцөлөө хүссэнээрээ сонгох буюу ашигласнаараа төлөх боломжийг Azure Stack Hub олгож байна. Энэ нь тухайн байгууллага өөрийн онцлог, санхүүгийн боломж, бизнесийн цар хүрээндээ уялдуулсан багц болон лицензээ сонгох нөхцөлийг бий болгодог. Мөн бусад Cloud буюу үүлэн үйлчилгээ үзүүлэгч дээр хадгалж, ашиглаж байсан лицензтэй бүтээгдэхүүнээ манай дээр шилжүүлэн байршуулж ашиглаж болно.
Хэрэглэгч өөрөө авсан лицензээ Azure Stack Hub дээр ашиглах, эсвэл Azure Marketplace хэмээх программ хангамжийн захаас өөрт тохирох үйлчилгээг нэмэгдэл төлбөртэйгөөр, ашигласан хугацаагаараа төлбөр төлж ашиглах боломжтой. Жишээ нь, Veaam, Palo Alto, Fortinet, Oracle & CheckPoint гэх мэт олон компанийн бүтээгдэхүүнүүд Azure Marketplace-т байдаг.
-Мобинет нь Azure үйлчилгээг үзүүлэхэд ямар туршлагатай вэ? Мобинет-г сонгох шалтгаан юу вэ?
-Мобинет нь интернэтийн үйлчилгээ үзүүлэхээс гадна дата төвийн түрээс, виртуал сервер, Mobile Office буюу байгууллагын суурин утасны үйлчилгээ, өрхийн интернет, VOO OTT гэх мэт сүлжээний өргөн, найдвартай дэд бүтэц дээр суурилсан олон төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг.
2001 оноос ажиллаж эхэлсэн туршлага маань Azure үйлчилгээг нэвтрүүлэх зөвшөөрөл авах гол шалгуур болсон. Мөн өөрсдийн дата төвтэй учраас хэрэглэгчийн мэдээлэл зөвхөн Монголдоо хадгалагдах давуу талтай.
Бид 2020 оноос үүлэн технологийг нэвтрүүлэхээр мэргэжлийн баг бүрдүүлж судалгааны ажлаа эхлүүлсэн. Судалгааны хүрээнд Microsoft-н Azure үйлчилгээ Монголын нөхцөлд хамгийн тохиромжтойг тогтоосон.
Төслийн багийнхан Microsoft-н мэргэжлийн сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдаж албан ёсны сертификатуудаа авсан бөгөөд дараа дараачийн шатны сургалтуудад хамрагдаж, мэдлэг туршлагаа хөгжүүлж байна. Microsoft-оос Azure Stack Hub-г хэрэгжүүлж байгаа байгууллагуудад дэмжлэг үзүүлж, зааж чиглүүлэх зорилготой "Fasttrack" хөтөлбөрийг явуулдаг. Мобинет багийнхан мөн энэхүү хөтөлбөрт хамрагдан Microsoft-той тасралтгүй хамтран ажиллаж хэрэглэгчдэд зөвлөгөө, тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Мобинет нь Microsoft-н албан ёсны түнш бөгөөд "Gold & Silver" статустай. Энэ нь Мобиком болон Мобинетийн инженерүүдийн ур чадвар Microsoft компанийн шаардлагыг хангасан болохын баталгаа юм.
Мобинет нь өөрсдийн дата төвтэй учраас таны мэдээлэл зөвхөн Монголдоо хадгалагдах давуу талтай.
Microsoft-н албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үүлэн платформ, дэд бүтэц, программ хангамж эсвэл дата хадгалах үйлчилгээг санал болгодог гуравдагч талын компаниудыг Cloud Solution Provider (CSP) гэдэг. Azure Stack Hub үйлчилгээг CSP-р дамжуулан хэрэглэгчдэд дэлхийн жишиг үнээр борлуулдаг.
Мобинет 2019 оноос хойш Microsoft-н CSP болж "Cloud" бүтээгдэхүүн, шийдлүүдийг хэрэглэгчдэд санал болгож хүргэсээр байна.
МЭДЭЭЛЭЛ АЛДАГДАХ, СҮЛЖЭЭ ТАСРАХ ЭРСДЭЛ МАШ БАГА
Azure Stack Hub үйлчилгээ нь мэдээллийн аюулгүй байдал, чанарын баталгаатай эсэх талаар Мобинет ХХК-ийн Техникийн хэлтсийн Системийн хэсгийн Ахлах систем администратор Б.Нямхандаас тодрууллаа.
-Зардлын хувьд хэмнэлт гаргаж байгаа давуу талтай ч мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг чухал асуудал. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Хэрэглэгчийн мэдээллийг олон улсын өндөр түвшний дата төвд хадгалдаг учраас мэдээлэл алдагдах, сүлжээ тасрах, удаашрах эрсдэл маш бага.
Мөн хэрэглэгчийн мэдээлэл нэг серверт бус олон серверийг нэгтгэсэн цөмд хадгалагдаж байгаа тул аль нэг сервер унахад үйлчилгээ тасалдаж, мэдээлэл алдагдахгүй. Өндөр түвшний дата төв Монголд байгаа нь сүлжээний хоцрогдлыг маш бага түвшинд аваачдаг.
Azure Stack Hub-ыг ашиглаж буй хэрэглэгч өөрөө хүсвэл гадаад хандалтаа зогсоон интернэтээс салгаж зөвхөн дотоод сүлжээнд ашиглаж болно. Дотоод сүлжээнд Монголдоо ашигласнаар интернэт орчинд үүсэж болох мэдээллийн аюулгүй байдлын эрсдлээс сэргийлэх давуу талтай.
Түүнчлэн Azure админууд хэрэглэгчийн мэдээллийг нээж үзэх боломжгүй байдаг нь таны мэдээллийг зөвхөн танай байгууллагын зөвшөөрөгдсөн хүн л харж, нээж болох давуу эрх олгодог.
-Үйлчилгээний найдвартай ажиллагаанд ямар баталгаа өгөх вэ?
-Azure болон Azure Stack Hub маш олон улсад аль хэдийн хэрэглэгдээд, танигдаад эхэлсэн. Орос, Америк болон Хятад гэх мэт дэлхийн томоохон улсуудын засгийн газар Azure Stack Hub-г ашигладаг. Энэ нь нэг талаараа Azure үйлчилгээ найдвартай гэдгийн баталгаа болж байгаа болов уу.
Төхөөрөмж нийлүүлэгч "Hewlett Packard Enterprise (HPE)" нь 1940 оноос хойш үйл ажиллагаа явуулсан, олон жилийн түүхтэй томоохон компани. Мобинет тус компанитай "TIER 1" түвшний түншлэгч.
Харин Microsoft нь үүлэн технологийн салбарт нэр хүндээ олсон, мөн л олон жилийн туршлагатай байгууллагуудын нэг. Сервер тоног төхөөрөмж нь HPE, харин түүн дээрх мэдлэг шингэсэн үйлчилгээ нь Microsoft компанийнх учир программ хангамж болон төхөөрөмжийн найдвартай ажиллагаанд эдгээр томоохон компанийн хамтарсан үйлчилгээ гэдгээр баталгааг өгдөг.
Дотоодын интернэт урсгалыг солилцуулах зорилгоор Монголын интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хоорондоо холбогдсон дэд бүтэц бүхий сүлжээний холболтыг Монголын Интернэтийн Харилцан Холболт /МИХХ/ гэдэг. Мобинет нь МИХХ-тэй холбогдсон учраас Azure Stack Hub үйлчилгээнд холбогдсон хэрэглэгчийн сүлжээ тасалдахгүй, хурд дүүрэх, удаашрах асуудал гарахгүй.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа