Дэлхийн хамгийн том наран цэцгийн тосны экспортлогчид нь ОХУ, Украин. 2021 онд Украин 5.1, ОХУ 3.1 сая тонн буюу хамгийн их хэмжээний наран цэцгийн тосыг бусад улсад худалджээ. Наран цэцэг нь Украины газар тариалангийн бэлэг тэмдэг юм.
Дайны улмаас Украинчууд энэ онд наран цэцгийн тос үйлдвэрлэх боломжгүй болсон. Учир нь Орос цэргүүд хяналтдаа оруулсан нутгаас наран цэцгийн үрийг тонн тонноор нь нутаг руугаа зөөж эхэлжээ. ОХУ Украины өмнөд, зүүн бүс нутгийг хянаж байна.
Өнгөрсөн сарын дундуур Оросын төлөөлөгчид Мелитопол хотын (Оросуудад эзлэгдсэн хот) тариачидтай уулзжээ. Өөрийгөө Андрей Сихута гэж танилцуулсан дарга "Цаашид буудай, наран цэцгийн үрийн үнийг төрөөс буюу ОХУ тогтооно. Шинээр байгуулсан, төрийн мэдлийн компани энэ асуудлыг хариуцна" гэж нутгийн тариачдад ярьсан бичлэг ил болсон байна.
2021 онд Украин 5.1 сая, ОХУ 3.1 сая тонн буюу хамгийн их хэмжээний наран цэцгийн тосыг бусад улсуудад худалджээ.
ВВС-гийн сэтгүүлчид болох Андрей Захаров, Мариа Кореную нар энэ компанийг хайсан ч ОХУ болон Украины албан ёсны жагсаалтаас олоогүй байна.
ОХУ-ын хяналт дахь бүсээс наран цэцгийн үрийг тээвэрлэхийн тулд тариаланчид, жолооч нар, тээврийн компаниудын хамтын ажиллагаа далд хэлбэрт шилжжээ. Тэд олон нийтийн сүлжээ (Whatsapp) ашиглан, захиалгаа өгөлцөж, авдаг болсон аж.
BBC тэдний харилцан яриаг дүрсжүүлэн олон нийтэд харуулсан байна. Нэг хэрэглэгч “Долдугаар сарын 18-нд Чернихивка, Запорижиагаас Ростов руу тээвэрлэнэ. Их хэмжээгээр” гэж бичжээ. Мөн Луханскийн Бүгд найрамдах улсаас Орос руу үр тээвэрлэх жолооч хайн, "Зөрчилдөөнгүй, тайван замаар явна, харуулын цэгүүдээр дайран өнгөрнө" хэмээн зардаа бичсэн байв.
BBC эдгээр зарыг нийтэлсэн утасны дугааруудыг шалгахад ачааны машины жолооч нар, тээвэр логистикийн жижиг компаниудынх байжээ. BBC-гийн сэтгүүлч тэдний заримтай жолоочийн дүрээр ярихад Елена хэмээх орос бүсгүй “Энэ үр хулгайнх биш. Бид хуулийн дагуу үр худалдаж авсан” гэсэн байна.
Украины өмнөдөд ОХУ засаг захиргааны шинэ нэгж байгуулсан. Тус нэгжийн удирдлагууд наран цэцгийн үрийн тээврийг хянадаг. Тэд Украин тариачдын үрийг маш багаар эсвэл ямар ч төлбөргүй хураан авчээ. Үүнийгээ улсын мэдэлд авсан, дайны үед хэрэглэх нөөц бүрдүүлж байна. Бид дээрээс өгсөн даалгавар биелүүлж байна гэж тайлбарладаг аж.
BBC-гийн сэтгүүлч (жолоочийн дүрээр) Оросын бизнесмен Виктортой ярихад “Купянскаас үр ачиж, Оросын Воронежид буулгана. Маш яаралтай жолооч хэрэгтэй байна. Маргааш ачна. Шаардлагатай бүх баримтыг өгнө” хэмээн хамтран ажиллахаар ятгажээ.
Нэрээ нууцалсан Украин бизнесмен “Орос цэргүүд тавдугаар сард манай компанийн наран цэцгийн үрийг хураасан. Агуулахад 1200 тонн үр, 860 тонн буудай байсан юм. Дайны өмнөх үнээр бол 820 мянган ам.долларын үр тариаг аваад явсан. Манай харуулууд яаж ч чадаагүй. Мөн бид 1.8 сая ам.долларын үнэтэй техник хэрэгслүүдээ хулгайд алдсан” гэжээ.
ОХУ-д эзлэгдсэн бүс нутгийн иргэд шинэ засаг захиргаатай хамтран ажиллаж, бүртгүүлэх үүрэгтэй. Эс бөгөөс үр тариа, наран цэцгийн үрийг нь хураан авдаг. Мөн ААН-үүдэд "ОХУ танай компанийг төрийн мэдэлд авсан" гэсэн товч албан бичиг илгээх болжээ.
Харин хамтран ажиллавал нэг тонн үрийг 150 ам.доллараар авдаг аж. Дайнаас өмнө наран цэцгийн нэг тонн үр 600-700 ам.долларын үнэтэй байжээ. Тариачид түлш гэх мэт хэрэгцээт зүйлээ авахын тулд ОХУ-ын санал болгосон үнээр үрээ өгч байна.
ОРОСУУД УКРАИНААС АВСАН ҮРИЙГ ХААШ НЬ ТЭЭВЭРЛЭДЭГ ВЭ?
Украин-ОХУ-ын хилийн ойролцоо наран цэцгийн тосны хэд хэдэн үйлдвэр бий.
- Оросын Верхняя Хава тосгонд “Благо” үйлдвэр бий. Whatsapp дахь зарууд дунд энэ тосгон руу үр тээвэрлүүлэх зар байжээ.
- Ростовын Гигант тосгонд “Ресурс” компанийн үйлдвэр байрладаг.
- Донын Ростов, Луговая гудамжны 9 тоот гэсэн хаяг зарууд дунд байжээ. Энэ нь ОХУ-ын томоохон үйлдвэрийн хаяг юм.
BBC эдгээр үйлдвэр рүү хандан тайлбар авахыг хүссэн ч хариулт авч чадаагүй байна. Мөн ОХУ Украинд үйлдвэрлэсэн, наран цэцгийн тосыг хураан авч, Крымаар дамжуулан ОХУ руу тээвэрлэжээ.
Эх сурвалж: BBC