Хан-Уул дүүрэг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц барих ажлын хүрээнд үндсэн нүхэн гарцын угсралт, орох гарах гарцын хайрцгийн арматур зангидах болон шалны арматур зангидах ажлуудыг хийж дуусжээ.
Үргэлжлүүлэн шалны бетон цутгалт болон хоёр талын өрлөгийн ажлыг гүйцэтгэх юм. Уг нүхэн гарцыг иргэд, оршин суугчдын хүсэлтэд үндэслэн барьж буй юм. Тус зам барилгын ажлыг хатаах, бэхжүүлэх зэрэг технологийн үе шаттай хийж, гүйцэтгэдэг онцлогтой.
Дугуйт хэрэгсэл, тэргэнцэртэй иргэнд ээлтэй налуу зам бүхий уг нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэлгүй болох давуу талтай.