Тун удахгүй "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин усан туулай жилийн сар шинийн баяр болох гэж байна.
Баярын өдрүүд хаяанд ирж, иргэд бэлтгэлээ базаан, томоохон худалдааны төвийг зорих нь ихэсжээ. Цагаан сарын баяраар иргэд үндэсний дээлээрээ гоёдог. Тиймээс энэ жил дээл ямар үнэтэй байгааг сурвалжлахаар Нарантуул захад байрлах "Баялаг ундраа" төвийг зорилоо.
Тус төвийн хоёр, гуравдугаар давхарт үндэсний дээл худалдаалж байна. Ажлын өдөр гэхэд дээл худалдаалж буй лангуунууд хөл хөдөлгөөн ихтэй байсан юм.
Баялаг ундраа” төвийн худалдагчид дээлээ өөрсдөө урладаг бөгөөд хийц загварын сонголт ихтэй гэдгээр онцлогтой. Жил бүрийн цагаан сарын үеэр дээлийн эрэлт ихэсдэг ба загвар, материалаас шалтгаалж үнэ өөр байдаг аж. Энэ жил дээлийн үнэ хамгийн багадаа 150 мянгаас эхлэх бол дээд үнэ 2 сая төгрөг байна. Тодруулбал:
Торгон дээл:
- Эрэгтэй: 200 мянга- 400 мянган төгрөг
- Эмэгтэй: 180 мянга -300 мянган төгрөг
Даавуун дээл:
- Эрэгтэй: 200 мянга- 500 мянган төгрөг
- Эмэгтэй:150 мянга- 400 мянган төгрөг
Хиймэл үстэй дээл:
- Эрэгтэй: 350 мянга- 400 мянган төгрөг
- Эмэгтэй: 250 мянга - 350 мянган төгрөг
Габирдэ материалтай буюу уналттай материал:
- Эмэгтэй:180 мянга- 200 мянган төгрөг
Үүтэн хуар:
- Эрэгтэй: 650 мянга- 750 мянган төгрөг
- Эмэгтэй: 550 мянга -650 мянган төгрөг
Монгол цамц:
- Эрэгтэй, Эмэгтэй: 60 мянга- 200 мянган төгрөг
Загварын дээл:
- Эмэгтэй- 100 мянга- 250 мянга төгрөг
Хантааз:
- 150 мянга -350 мянган төгрөг
Хурган дотортой дээл:
- 1 сая 800 – 2 сая төгрөгийн үнэтэй байна.
A&M Mongolia урлалын худалдагч “Манай дээлүүд чанар, загварын хувьд нямбай хийгддэг. Он гарснаас хойш хүмүүсийн хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Энэ жилийн сар шинэ өргөн дэлгэр болох шинжтэй. Манайд зарагдаж байгаа 350 мянган төгрөгийн үнэтэй дээлийг хувцас загварын салонууд 700 мянгаар зардаг. Гэтэл загвар хийц, материал нь ялгаагүй. Дээлийн үнэ энгийн үед зарагддаг шиг л үнэтэй байгаа ба үнэ өсөөгүй” гэв.