Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг явуулсан. Мөн энэ зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгоход санал авсан юм.
Санал асуулгыг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл авсан ба НЗДТГ-аас үр дүнг 15:00 цагт танилцуулахаар болжээ.
Зохицуулалтыг дараах байдлаар хийх боломжтой гэж үзэж буй юм.
Зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх
- Сургууль 1 - 07:45 цагт хичээл эхлэх
- Сургууль 2 - 08:15 цагт хичээл эхлэх
- Сургууль 3 - 09:00 цагт хичээл эхлэх
Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгох
- Ажил эхлэх цаг - 07:00-10:00 цаг
- Ажил тарах цаг - 16:00-19:00 цаг
07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой юм.