gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Эцэг эхчүүд шинжилгээний хуурамч бичиг аваад ирдэг учир нэгдсэн байдлаар авахаас өөр аргагүй"

Б.Сондор
Боловсрол
2022-02-11
296
Twitter logo
Б.Сондор
296
Twitter logo
Боловсрол
2022-02-11
"Эцэг эхчүүд шинжилгээний хуурамч бичиг аваад ирдэг учир нэгдсэн байдлаар авахаас өөр аргагүй" Зургийг Намсрайжав Баянбатын фэйсбүүк хуудсаас авав

Хоёр сар түр завсарласан цэцэрлэгийн үйл ажиллагаа танхимаар хоёрдугаар сарын 14-нөөс эхэлнэ. Сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө цагаан хорхой, халдварт өвчний шинжилгээг авахаар өчигдрөөс эхлэн зарим цэцэрлэгийн гадна эцэг эх, хүүхдүүд урт дараалал үүсгээд буй.

БШУЯ-наас цэцэрлэгийн хүүхдүүдийн шинжилгээг хийх чиглэл өгөх ч зохион байгуулалтыг Нийслэлийн боловсролын газраас хариуцан ажилладаг байна. Бид энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад "Эцэг эхчүүдийг ямар ч хамаагүй лабораторид хүүхдийнхээ шинжилгээг хийлгээд ирж болно гэхээр хуурамч бичиг авч ирдэг учир шинжилгээг эрүүл мэндийн байгууллагатай хамтран нэгдсэн байдлаар авахаас өөр аргагүй. Хэрэв шинжилгээний хуурамч бичгээр орсон хүүхэд ангийнхаа бүх хүүхдэд шар, цагаан хорхой гэх мэт өвчнийг халдаах эрсдэл бий. Тэгэхээр үүний цаана нийт хүүхдийн эрүүл мэнд, хариуцлагын асуудал яригдана. Харин зохион байгуулалтын ажлыг илүү цэгцтэй болгохоор Нийслэлийн боловсролын газар ажиллаж буй" гэлээ.

Харин энэ талаар Нийслэлийн боловсролын газраас тодруулахад "Цэцэрлэгийн танхимын сургалт эхлэхтэй холбоотойгоор 41 мянга гаруй хүүхдээс шинжилгээ авна. Цэцэрлэгүүд өөрсдөө тухайн дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагатай хамтран шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гаднаа урт дараалал үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлуулж хүүхдүүдийн шинжилгээ авах үүргийг цэцэрлэгүүдэд өгсөн" гэсэн юм.

Цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр эхлэх бөгөөд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг бөгөөд бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдана.

Цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлэгт хүүхэд шинээр бүртгэх үү?  
2021-2022 оны хичээлийн жилд цахим бүртгэлд бүртгүүлсэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг үргэлжлүүлэн танхимын сургалтад хамруулна. Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ. Улаанбаатарт шинээр ашиглалтад орсон 7 цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ. 

Цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдийг хэзээ бүртгэх вэ?
2022 оны хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд бага бүлгийн бүртгэлийг зохион байгуулна. Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр зохион байгуулна. Орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ зохион байгуулна. 

Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд ямар  шинжилгээ өгөх вэ ?
Танхимын сургалтад хамрагдах хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг цэцэрлэг дээрээ өгнө. Тухайн цэцэрлэгээс эцэг эх, асран хамгаалагчдад шинжилгээ өгөх хугацааны талаар мэдээлэл хүргэнэ.  

Тухайн дүүргийн цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг дараах утсаар лавлана уу. 

  •  Нийслэлийн Боловсролын газар – 70113032
  • Баянгол дүүрэг – 76119595
  • Баянзүрх дүүрэг – 70104005
  • Сүхбаатар дүүрэг – 70111606
  • Чингэлтэй дүүрэг – 11-315442
  • Хан-Уул дүүрэг – 11-342472
  • Сонгинохайрхан дүүрэг – 88052594, 80006444 
  • Багануур дүүрэг – 70213815
  • Багахангай дүүрэг – 99989669
  • Налайх дүүрэг – 70233008

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан