Шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэ бялхсан намрын налгар өдрүүд үргэлжилж байна. Ногоочид хаврын хавсаргатай өдрөөс эхэлсэн их ажлынхаа үр шимийг хүртэх улирал нь намар. Сэлэнгэ, Төв аймгийн голдуу ногоочид Монгол орныхоо эрүүл хөрсөнд тарьж ургуулсан төрөл бүрийн хүнсний ногоог ачаалан нийслэлд ирж худалдан борлуулж байна.
Улаанбаатар хотын захиргаанаас дэмжиж нийслэлийн хэмжээнд орон сууцны хорооллуудад дундах талбайд хүнсний ногоо худалдаалах цэгүүдийг олноор байгуулсан. Шинэ ургацын эрүүл хүнс гэрийн гадна өргөн сонголттой байгаа нь завгүй иргэдийн хувьд сайхан боломж.
Хорооллуудын гадаа зассан талбайд худалдаж буй зарим ногооны үнэ бөөний цэгүүдийнхтэй харьцуулахад өндөр байна. Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын дэргэдэх талбай, Баянзүрх дүүрэг дэх Монгол бөхийн өргөөний гадаах талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд ойролцоо үнэтэй байв. Тухайлбал /1 кг-аар/:
- Төмс – 1500
- Лууван- 2000
- Байцаа- 1500
- Бөөрөнхий монгол сонгино- 2500
- Хүрэн манжин- 2000
- Амтат чинжүү- 8000
- Өргөст хэмх /урт сорт/ - 7000
- Улаан лооль- 8000
- Яншуй, бууцай – багц нь 2500
- Сүлжсэн саримс- 25000 төгрөгийн үнэтэй байв.
Орон нутгаас ирсэн ногоочид “Энэ жил шинэ ургацын ногоо үнэтэй байна. Шатахууны зардал өссөн нь үнэд нөлөөлж байна” гэж байв.
Харин "Барс" худалдааны төвөөс баруун тийш байрладаг “Мянган машины зогсоол”-д жил бүр шинэ ургацын ногоо худалддаг. Тус худалдааны төвд 2022 оны 9-р сарын 18-ны байдлаар шинэ ургацын ногоо /1кг-аар/:
- Төмс- 1000, шуудайгаар /50кг/ 35000
- Лууван- 1000
- Хүрэн, шар манжин- 1500
- Байцаа- 1500
- Бөөрөнхий сонгино- 2500
- Амтат чинжүү- 6000
- Яншуй, бууцай- багц нь 2000, 1 кг- 10000
- Өмнөговийн сүлжсэн саримс-20000 төгрөгийн үнэтэй байна.
Шинэ ургацын ногооны бөөний худалдаа аравдугаар сарыг дуустал үргэлжилнэ. Хүйтэрч, ногоо зооринд хадгалж эхлэхэд үнэ кг тутамд 500-1000 төгрөгөөр нэмэгддэг. Шинэ ургацын ногооны борлуулалт сайн байна. Иргэд өвлийн бэлтгэлээ базааж ногоо даршлах, хөлдөөх зорилгоор их хэмжээгээр шинэ ногоо авч байна гэж ногоочид ярьж байв.