Адина ТББ-тай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангид суралцаж байгаа дауны хам шинжтэй 10 суралцагчийн суралцахуйд дэмжлэг үзүүлэх бичил төслийг 2022-2023 оны хичээлийн жилд хэрэгжүүлж эхлээд байна.
Багш болон сэтгэл зүйчийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд уг төсөлд хамрагдан туслах багшаар ажиллаж, хувь хүний хөгжлийн хөтөлбөрт үнэгүй хамрагдах бөгөөд сайн дурын ажил хийх юм. Бичил төсөлд 10 суралцагч 24 оюутан хамрагдах бөгөөд үйл ажиллагааны сурталчилгаа, бүртгэл, суралцагчдын оношилгоо хийгдлээ.
2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төсөлд хамрагдах хүүхдүүдийн эцэг, эх асран хамгаалагч нарт зориулсан сургалт, оюутан болон анги даасан бага ангийн багш нарт зориулсан сургалт зохион байгуулсан. Цаашид эдгээр хүүхдүүд суралцаж буй ерөнхий боловсролын сургуулийн “Дэмжлэгийн баг”-т зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, хамтран ажиллана.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар