Төрийн ордонд болж буй "Халамжаас - хөдөлмөрт" хэлэлцүүлгээс шууд дамжуулж байна.

-ХНХ-ын сайд Д.Сарангэрэл:
-“Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт шилжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын арга хэмжээ” сэдвээр хэлэлцүүлгийн эхний илтгэлийг тавив.
Үндэсний статистикийн хороо болон ХНХЯ хамтран ядуурал, ажилгүйдлийн судалгааг шинэ арга барилаар хийсэн.
2020 онд Монгол Улсын ядуурлын түвшин 27,8 хувь байсан. Энэ нь 2018 оны түвшингээс 6 хувиар буурсан үзүүлэлт. Хэрвээ цар тахал дэгдээгүй байсан бол 2020 онд Монгол Улсын ядуурлын түвшин 24.3 хувь хүрч буурах байсан.
Ядуурал, ажилгүйдэлд цар тахлын нөлөө их байна. 2020 онд ажил хийх боломжтой боловч ажил хийхгүй байгаа 207.800 хүн байгаа талаар судалгаанд дурдсан. Эдгээр хүний:
2021 онд нийт ААН-ийн 19.1 хувь нь ажиллах хүчний хомстолд орсон. Өөрөөр хэлбэл 40 мянган ажлын сул байранд ажиллах хүч олдоогүй байна.
ХНХЯ дараах дөрвөн чиглэлд анхаарч ажиллана. Үүнд:
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 100 гаруй тэрбум төгрөг төвлөрдөг. Үүний 70 гаруй хувийг МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлэгт зарцуулж байсан байна.
Энэ жилээс уг мөнгийг МСҮТ-ийн оюутны тэтгэлэгт өгөхөө болиод Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжилтээ зориулалтаар нь ашиглах боломж бүрдэж байгаа юм.
Энэ хүрээнд юу хийхээ та бүхэнд танилцуулъя.
НЭГДҮГЭЭРТ, Төрийн найман байгууллагын статистик мэдээлэлд тулгуурлан дүгнэлт гарган ажиллаж байна. Эдгээр статистик мэдээлэлд огт ордоггүй хүн ам байна. 26 мянган өрх үүнд багтана. ХНХЯ-ны харьяа халамжийн нийгмийн ажилтан 920 хүн уг 26 мянган өрхөд очно. Зурагт, хөрөгчөөр судалгааг тодорхойлохоо больсон. Захиргааны байгууллагын мэдээлэл, судалгааны мэдээлэлд үндэслэж халамжийн бодлогыг тодорхойлно.
Хөдөлмөрийн насны хүмүүс хөдөлмөрлөхгүй байгаад бүх учир байна. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, халамжийг яг хэрэгтэй хүнд нь оноох нь чухал юм.
Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авдаг, ядуурлын түвшингээс доогуур орлоготой 1520 өрхийг эхний ээлжид ядуурлаас гаргах зорилт тавьсан. Тухайлбал Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн үнэхээр ядуу байгаа, дэмжих шаардлагатай өрхийг сонгоно. Тухайлбал, өрхүүдээс хөдөлмөрийн насны 18-55 насны иргэдийг сонгож үсчний мэргэжил эзэмшүүлэх хоёр сарын сургалтад суулгана. Ингээд суралцсаных нь дараа тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх бодис, будаг, материалыг нь авч өгнө. Хоёр жилийн хугацаанд тухайн иргэний ар гэрийг харж үзнэ. Улмаар тухайн иргэн хөдөлмөр хийх боломжтой болно. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас эхлүүлнэ гэж үзэж байна.
Энэ загвар амжилттай болбол Монгол Улс ядуурлаас хэрхэн гарах вэ гэдэг загварыг бий болгоно.
ХОЁРДУГААРТ, орон нутагт ажлын байр бий болгох санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгоно. Орон нутагт онцлогт тохирсон байдлаар, хэдэн хүнийг хэрхэн ажлын байртай болгохыг тодорхой болгосноор санхүүжилтээ авна. Энэ мөнгө дүнгүй урсах ёсгүй. 21 аймгийн засаг дарга, Улаанбаатар хотын даргатай ХНХ-ын сайд үр дүнгийн гэрээ байгуулж гарын үсэг зурна. Үүнийг шаардаж байж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг орон нутагт хуваарилна.
ГУРАВДУГААРТ, ажил хайгч иргэний хувь хүний чадавхыг үнэлнэ. Иргэд ажил хийх дургүй гэхээс илүүтэй мэдээлэл авч чадахгүй байна гэж бодож байна. Тиймээс бид иргэн бүртэй тулж ажиллана. Ингээд тухайн хүний сэтгэгдлийг сонсож, чадавхын үнэлгээ хийнэ. Үүнд суурилан хөдөлмөр эрхлэх төлөвлөгөөг нь хамтдаа боловсруулж өгнө. Ингээд ажилд зуучлах, аж ахуй эрхлэх цогц дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийг байгууллага ажил хайгч иргэнийг ажилтай болтол нь тулж ажиллан, улсын хэмжээнд 50 мянган хүнд ур чадварын үнэлгээ хийж, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулж өгөхөөр ажиллаж байна. Санхүүжилт болон тооцоо судалгаа гарсан.
ДӨРӨВДҮГЭЭРТ, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил аж ахуй эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг олгох боломж бүрдсэн. Энэ арга хэмжээнд оролцох хүмүүсийн 50-иас багагүй хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийн оролцоог хангана. Үүнд ХНХЯ мөнгө хуваарилахгүй. 20 тэрбум төгрөг төсөвлөснийг банкаар дамжуулаад, хөнгөлөлттэй зээл хэлбэрээр 1400 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил аж ахуй эрхлэгчид олгоно. Үүний үр дүнд 3500 орчим ажлын байр бий болж, ажлын байр хадгалагдана гэж тооцож байна.
Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаар дамжуулаад 28 тэрбум төгрөгийн хүүгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг хэлбэрээр 3500 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч, мал аж ахуй эрхлэгчдэд зээл олгоно. Ингэснээр 5200 орчим ажлын байр бий болно гэж үзэж байна. Мөн үүний 50 хувь нь эмэгтэйчүүдэд очих ёстой. Бид тооцоо судалгаанд үндэслэн тэгш зарчмыг баримталж байна.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдэд гар утасны аппликэйшнээр нэг сая хүртэлх төгрөгийн, богино хугацааны зээлийг эхний ээлжид Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт туршилтаар хэрэгжүүлнэ.
ТАВДУГААРТ, “Оролцоо” төслийг хэрэгжүүлэх. Энэ сургалтад хамрагдсан залуус маш өөр болсон байна. Энэ төсөлд оролцсон залуусыг ажилд авмаар байна хэмээн ААН-үүд хүсэлтээ илэрхийлсэн. 5000 залууг уг төсөлд хамруулж үүний 80 хувийг ажилтай болгох зорилт тавьсан.
Хөдөлмөр эрхлэх, хамт олонтой болох сэтгэлзүй хандлагыг уг 21 аймгийн залууст сургалтаар дамжуулж олгох юм. 2023 онд ч дахин 5000 залууг хамруулах зорилт тавьж байна.
ЗУРГААДУГААРТ, их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын оюутан, сурагчидтай урьдчилан гэрээ байгуулж, төгссөнийх нь дараа нэг жилээс дээш хугацаагаар ажлын байраар хангах ААН-д цалингийн зардлын дэмжлэг үзүүлнэ.
Өөрөөр хэлбэл, оюутан залуусыг сургуулийн ширээнээс ажлын байранд зуучилна гэсэн үг. Мөн эдийн засаг хямралтай хүнд нөхцөлд аж ахуй нэгжүүдээ дэмжих бодлого юм. Бүх цалинг өгнө гэсэн үг биш. Нэг жилийн хугацаанд ААН-ийг дэмжиж, дөнгөж ажилд орж буй туршлагагүй залуусыг сургахад цалингийн тодорхой хувийн дэмжлэгийг үзүүлэхээр зорьж байна. Энэ нь Турк улсад амжилттай хэрэгжсэн туршлага юм.
Энэ хүрээнд 2023 онд их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын төгсөгч 5500 залууг ажлын байранд зуучлахаар ажиллаж байна.
ДОЛООДУГААРТ, Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн мэдээллийн систем буюу “E-Job” платформыг нэвтрүүлж, ажил хайгч, ажил олгогчийг шууд холбох цахим хөдөлмөрийн бирж ажиллуулна.
Дээр дурдсан арга хэмжээг одоогийн хууль тогтоомжид нийцүүлж хэрэгжүүлнэ. Цаашдаа Нийгмийн халамжийн болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж батлуулах замаар хууль эрхзүйн орчныг улам нарийвчлан тусгах зорилттой байгаа.