Малын эмч нарын мэдлэг, ур чадварын нөхөрсөг тэмцээнийг Монголд анх удаа амжилттай зохион байгууллаа. Зургаадугаар сарын 28-30-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр Өлзийт хороололд зохион байгуулсан тэмцээний урилгыг 21 аймгийн малын эмч нарт хүргүүлсэн хэдий ч энэ удаа Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Булган, Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Завхан, Баянхонгор гэсэн 12 аймгаас оролцов.
Монгол Улс мал аж ахуйн орон. Тиймээс малын эмч нарын мэдлэг, ур чадвар сайн байж мал эрүүл байна. Мал эрүүл бол малчдын амьжиргаа болон Монгол Улсын хөгжил, эдийн засагт өгөөжөө өгөх юм.
Малын эмч нар Үхэрт клиник үзлэг хийх, Шимэгч хорхойн өндөг тоолох, Мэс заслын оёдол тавих, Адууны шингэн алдалтыг тодорхойлох, эмчлэх, Үхрийн ууцны мэдээ алдуулалт, Адууны хөлд боолт тавих /туурай, шарх, шөрмөсний гэмтэлд/, Адуунд доголын үзлэг хийх, малын халдварт өвчнийг оношлон, эмчлэх зэрэг найман төрлийн даалгаврын дагуу ур чадвараараа өрсөлдөв. Мөн багаар ажиллаж, ахмад залуу эмч нар харилцан туршлага солилцлоо.
Энэхүү тэмцээнийг Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо, ЖАЙКА олон улсын байгууллага, Монгол Ви И Ти Нэт ТББ, ЖАЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадварыг бэхжүүлэх MJ-VET” төслөөс хамтран зохион байгууллаа. MJ-VET төсөл нь 2020-2025 оны хооронд хэрэгжих бөгөөд ЖАЙКА ОУБ-ын мал эмнэлгийн боловсон хүчнийг бэхжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй хоёр дахь төсөл юм.
Тэмцээнийг зохион байгуулахад Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадварыг бэхжүүлэх “Jica MJ Vet” төслийн ахлах зөвлөх профессор Сүгимото Чихиро, Японы Хоккайдо их сургуулийн Зооноз өвчин судлалын төвийн захирал, профессор Сүзүки Ясүхико, Монгол Ви И Ти Нэт ТББ-ын АНУ-аас хүрэлцэж ирэн ажиллаж буй малын эмч нар болох John Day, Laurie Day, Gerald Mutchim зэрэг гадаадын мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсэн юм.
Монгол Ви Ди Нит ТББ нь анх 1998 онд Архангай, Өвөрхангай аймгийн долоон сумын малын эмч нарыг хамруулж, хувийн мал эмнэлгийн төсөл хэрэгжүүлж эхэлжээ. 2015 оноос эхлэн 21 аймгийн малчдад малын эрүүл мэнд, халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байна.
Монгол Ви ди Нит ТББ-ыг үүсгэн байгуулагч Жеральд Мичум, Би эхнэрийн хамт Монголд 1995 оноос хойш ажиллаж, амьдарч байна. Бид анх 100-гаад малын эмч болон Мал эмнэлгийн сургуулийн оюутнуудтай ажиллаж эхэлсэн. Бид малын эмч нараар дамжуулан малын эрүүл мэндийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Монголын бүх аймаг, суманд малын эмч нарын ур чадварыг сайжруулах чиглэлээр ажилладаг. Малын эмч нарын ур чадварын тэмцээнд малын эмч нар маань сурч мэдсэнээ харуулж байна.
Монгол Ви Ди Нит ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Ганзориг, Орон нутгаас мэргэжлийн ур чадвараа сорихоор хүрэлцэн ирсэн нийт малын эмч нартаа баярлаж талархаж байна. Монголд анх удаа санаачлан зохион байгуулж буй малын эмч нарын нөхөрсөг тэмцээнийг ЖАЙКА олон улсын байгууллага дэмжин, “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадавхийг сайжруулах төсөл”-ийн хамт олон хамтран зохион байгуулж байгаад талархаж байна.
Малын эмч нарын шинэ залуу үе гарч иржээ. Ахмад эмч нар маань залуустаа туршлагаа хуваалцах чухал арга хэмжээ боллоо. Цаашид аймгийнхаа хэмжээнд малын эмч нарын тэмцээнийг зохион байгуулъя гэсэн саналууд гаргаж байна. Энэ санаачилгыг манай ТББ-аас дэмжин ажиллах болно.
ЖАЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадварыг бэхжүүлэх “ MJ-VET төслийн ахлах зөвлөх Чихиро Сүгимото, Хоёр жилийн өмнө эхлүүлсэн манай төсөл төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын ур чадварыг сайжруулах зорилготой. Тэмцээнд баг бүр таван хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа учир зөвлөлдөх, ярилцах замаар бие биенээсээ суралцах, мэдлэг мэдээллээ харилцан хуваалцах, багаар ажиллах сайхан боломж болж байгаа харагдлаа. Ахмад эмч нар маань залуу эмч нараасаа техник технологийн хувьд шинэ зүйлсийг суралцаж байна. Энэ тэмцээнийг цаашид жил бүр зохион байгуулна гэж найдаж байна. MJ-VET төслийн хүрээнд энэ төрлийн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
Монгол Ви Ди Нит ТББ-ын хэлтсийн дарга, малын эмч Л.Цэрэндорж, Бид энэ тэмцээнийг зохион байгуулахаар жилийн өмнөөс бэлтгэсэн. 2005 онд анх “Мал эмнэлгийн үргэлжилсэн сургалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ удаагийн тэмцээнд ирсэн эмч нар бүгд сургалтад хамрагдсан. Сургалтынхаа үр дүнг үзэх, цаашид юуг анхаарах зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор энэ тэмцээнийг зохион байгууллаа. Жил бүр явуулсан малын эмч нарын сургалтад давхардсан тоогоор 10 мянга орчим малын эмч нар хамрагдсан. Мөн хурдан морины сургалтыг 2000 оноос зохион байгуулсан.
Тэмцээний шүүгч Монгол Улсын мал эмнэлгийн зөвлөх эмч Ц.Сугар, Монгол Улсад ажиллаж байгаа малын эмч нарын ур чадварын түвшин ямар байгааг дүгнэж цэгнэх хэрэгтэй юм. Малын эмч нар онол, практикийн болон хууль дүрмийн өндөр мэдлэгтэй байх шаардлагатай. Тиймээс малын эмч нарын сургалтыг тасралтгүй явуулж байх шаардлагатай. Малын эмч нарыг чадавхжуулахад Монгол Ви Ти Нит байгууллага хүчин чармайлт гарган ажиллаж байгаад талархаж байна.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын малын их эмч С.Тунгалаг, Аймгаа төлөөлж тавуулаа ирлээ. Бид 2005 оноос эхлэн малын эмч нарын сургалтад хамрагдсан. Малын эмч нарт шинэ мэдлэг мэдээлэл өгч, чанартай эм бэлдмэлээр үйлчилдэгт малын эмч бид нар талархаж байна. Тасралтгүй сургалтад хамрагдаж, чанартай эм бэлдмэл хэрэглэх болсноор малчдын дунд малын эмч нарын нэр хүнд өсөж байна.
Завхан аймгийн Сонгино сумын Мал эмнэлгийн тасгийн дарга П.Энхболд, Завхан аймгаас 8-35 жилийн туршлагатай малын эмч нарын баг тэмцээнд ирсэн. Уралдаж тэмцэлдэхээс илүү Монголын мал эмнэлгийн шинэ ирээдүй, шинэ цаг үе энэ тэмцээнээр эхэлж байна. Анхных гэдэг утгаараа Монголын мал эмнэлгийн түүхэнд алтан хуудсаар бичигдэх сайхан арга хэмжээ боллоо.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, ерөнхий эмч Д.Батчулуун, Бид малын эмч нарын улсын зөвлөгөөн хийдэг байсан бол одоо малын эмч нарын нарийн мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа. Энэ бол малын эмч юу чаддагаа харуулах арга хэмжээ юм. Цаашид энэ тэмцээнийг тогтмол зохион байгуулахад хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлье.
Хэнтий аймгийн Мөрөн сумын малын их эмч Д.Дэмбэрэлваанчиг, Үхэрт эрүүл мэндийн үзлэг хийж байна. Ур чадварын тэмцээн малын эмч нар мэдлэг чадвараа дээшлүүлэх, харилцан туршлага солилцох үр дүнтэй, зохион байгуулалт сайтай ажил боллоо гэв.
Малын эмч нарын залуу үе түрэн гарч ирснийг энэхүү тэмцээнд оролцсон багийн бүрэлдэхүүнээс харж болно. Сүүлийн жилүүдэд адууны фермерүүд, тэжээвэр жижиг амьтдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардагдаж, бизнес болон өргөжиж байна. Тиймээс малын эмч нар ур чадвараа илүү сайжруулах шаардлага хэмээн Монгол Ви Ди Нит ТББ-ын хэлтсийн дарга, малын эмч Л.Цэрэндорж онцолсон юм.