Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 06-ны хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэхийг шийдвэрлэсэн.
УУХҮЯ-наас “Монгол улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг олон улсад нээлттэй зарласан юм. Тендерт БНХАУ-ын Төрийн өмчит “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани шалгарчээ.
Өнөөдөр уг төслийн “Хамтран ажиллах ерөнхий гэрээ”-нд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, төслийг санхүүжүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компанийг төлөөлж Ерөнхий менежер Жоу Диан Бин нар гарын үсэг зурлаа.
ЯАГААД ДАМЖУУЛАХ ХООЛОЙ БАРИХ БОЛОВ?
Дамжуулах хоолой түүхий тосыг хол замд тээвэрлэх хамгийн оновчтой, үр ашигтай хэрэгсэл бөгөөд 1.5-2 метр гүнд угсрах учир байгалийн гадаад дүр төрхийг өөрчлөхгүй, бусад хөдөлгөөнд саад учруулахгүй, цаг агаарын нөлөөнд өртөхгүй зэрэг давуу талтай гэж үзжээ.
Түүхий тосыг үйлдвэр руу дөрвөн тээврийн хэрэгслээр зөөдөг байна. Эдгээр нь далайн тээвэр, дамжуулах хоолой, галт тэрэг, авто зам юм. Америкт 285 мянга, Энэтхэгт 280 мянга, БНХАУ-д 350 мянган урт км урт дамжуулах хоолой бий. Манай улс далайд гарцгүй орон тул далайн тээвэр боломжгүй. Эрчим хүчний зарцуулалтаа тооцоход дамжуулах хоолойноос төмөр зам 9 дахин, авто замаар тээвэрлэвэл 30 дахин өндөр байжээ.
Дамжуулах хоолой түүхий тосыг хол замд тээвэрлэх хамгийн оновчтой, үр ашигтай хэрэгсэл бөгөөд 1.5-2 метр гүнд угсарна.
Манай улс дэд бүтэц муутай тул одоо ч авто замаар бензинээ тээвэрлэсээр байна. Уг нь олон улсын жишигт 100 км дотор авто замаар нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэхгүй гэсэн стандарт мөрддөг аж.
Дамжуулах хоолой нь машин, тээврийн хэрэгсэл, зам юм. Хоолойг өргөж, халаах л шаардлагатай. Үүний тулд шахуурга, зуух, компрессор хэрэглэнэ. Манай тос +25 градуст царцдаг тул галт тэргээр тээвэрлэх боломжгүй. Өвөл -40 градуст энэ тосыг үйлдвэрт буулгана. Тэгэхээр 60 градусын зөрүү үүсэх тул хэн юугаар халаах вэ гэсэн асуулт үүсжээ.
Харин дамжуулах хоолой нэг чигтэй, буцахгүй, газар доорх 530 км урт хоолойгоор тээвэрлэн, үйлдвэрт буулгана. Газрын гадарга, ан амьтанд нөлөөлөхгүй, байгаль цаг уурын нөхцөлөөс хамаарахгүй давуу талтай. 32 см-ын диаметртэй хоолой нь тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхгүй, үер болоход нурж унахгүй. Дамжуулах хоолойн маршрутыг сонгохдоо цэвэр усны судал дайруулахгүй байхад анхаарч, олон судалгаа хийжээ.
УУХҮЯ-наас тендер зарлаж, олон улсын сэтгүүлд урилгаа нийтлэхэд урьдчилсан сонгон шалгаруулалтаар 15 компани шаардлага хангасан тул тэдэнд материал хүргүүлжээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд тендерийн материал хүлээн авч, дөрвөн компанийг үнэлсэн байна.
УУХҮЯ санхүүжилтээ 100 хувь өөрсдөө олж барих, техник технологийн оновчтой шийдлээр барих даалгавар өгсөн тул олон компани дамжуулах хоолой барих тендерт оролцох боломжгүй болжээ. Дамжуулах хоолойг 300-400 сая ам.доллараар барина. Олон улсын жишгээр төслийн захиалагч санхүүжилтийн 15 хувийг гаргадаг ч манай улсад энэ боломж хараахан байхгүй тул Засгийн газар 250 сая хүртэл ам.долларын баталгаа гаргана.