Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр энэ жил 2022 оны зургаадугаар сарын 14-ний өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амарна хэмээн тусгасан. Тиймээс ирэх мягмар гараг бүх нийтээр амрах өдөр тохиож байна.
Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн багш, Лхаарамба Д.Жавзандорж, Энэ өдөр Бурхан багш эхээс лагшин мэндэлсэн, төгс гэгээрч бурхны хутгийг үзүүлсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван зохиол нэг өдөх тохиосон учир онцгой дүйчин өдөр юм.
Тиймээс ийм өдөр урьдын үйлдсэн алдаа гэмийг наманчилж, бусдаас уучлал хүсэх тэргүүтэн сайн үйлд илүү цаг зарцуулж хичээгээсэй. Ирээдүйд өөрт хэрэг тус олон сайн дадлыг хэвшүүлэхэд анхаараасай. Хэрэв тэгвэл үр дүн гарцаагүй мэдэгдэнэ. Аливаа хүн буян үйлдэнэ гэхэд эд зүйл, хөрөнгө мөнгө үгүй гэж бодох хэрэггүй. Буян гэдэг хүний сэтгэлээс үүдэлтэй.
Та гэртээ бурхан шүтээн залж чадаагүй байсан ч цахим орчноос бурхан багшийн дүрийг харж, сайн үйл хийж бурхан багшид тахил өргөж болно. Тахилын дээд бол Бурхан багшийн айлдсан битгий нүгэл хийгээч, бусдад битгий хорлолтой үйл хийгээч гэсэн сургаалийг дотроо бодож, чин сэтгэлээс хандах нь Бурхан багшид өргөж буй тахил юм гэж зөвлөв.
ИХ ДҮЙЧИН ӨДРИЙН ТАЛААР:
Бурхан Багшийн Их Дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын арван таванд тохиодог бөгөөд энэхүү өдөр нь Бурхан Багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой юм.
Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг (Весак) дэлхийн бурхны шашинт улс орон, ард түмэн буяныг хотол чуулганыг бүрэлдүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаас ихэнх улс орон энэ өдрийг баярын хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Бурхны шашинт Азийн зарим улс орны төр засгаас энэхүү өдөр ярга бойн газрыг хаах, архи дарс худалдаалахыг хориглох, зугаа цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоох зэрэг шийдвэр гаргаж, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг байна.
2500 жилийн тэртээгээс Бурхан Багшийн сургаалийг хүн төрөлхтний эв санааны нэгдэл, оюуны хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, эдүгээ ч дэлхийд олон зуун сая хүн ард энэхүү тэмдэглэлт өдрийг тэмдэглэж буй ач холбогдлыг харгалзан үзэж, 1999 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/54/L59 тоот тогтоолоор Олон улсын тэмдэглэлт өдөр болгон зарласан юм.
Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг Монголын сүм хийдүүд болон ард түмэн эртнээс тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан авч 1990 оноос Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулга дор өргөн тэмдэглэж ирсэн болно.
Монголын бурхны шашны сүм хийдүүд, Монголын сүсэгтний холбоо Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг Бурхны шашинт бусад орны жишгээр баяр амралтын өдөр болгох гэсэн хүсэлтийг Монголын үндэсний шашин соёлоо эрхэмлэгч нэр бүхий УИХ-ын гишүүд хүлээн авч дэмжсэн ба уг хуулийн төслийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20 өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэн олонхын саналаар баталж, Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг нийтийн баяр амралтын өдөр болсон. Ингэснээр Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг ёс суртахуунаа эрхэмлэдэг, өөрийн явдал мөрөө эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгч, сайн үйл бүхнээ дэлгэрүүлж, саар муу бүхнийг тэвчин, асрал энэрлийг үүсгэсэн, нэг нэгнээ хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрласан, буяныг хотлоор хурааж, нүглийг тэвчиж сайн сайхан буянт үйлсийг дэлгэрүүлж байхыг онцлон тэмдэглэсэн.
Нийтээр Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг доор дурдсан байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхийг Гандантэгчэнлин хийдээс хүсэж байв.
- Бурхан шүтээнд тахил өргөх, эргэл мөргөл хийх, хурал ном цахимаар айлтгуулах, гэмшил наманчлалаа үйлдэх, өргөл хандив өргөх,
- Арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг хураах,
- Нэг өдрийн сахил, мацаг, гэргийтний насан туршийн санваарыг авч сахих
- Эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх, гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах, хэрвээ эцэг эх нас нөхөцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх,
- Хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идэх,
- Ядуу хоосон, өвчтэй зовлонтой, төөрөлдөн явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх
- Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах,
- Бурхан Багшийн намтар, үлгэрийн далай, бурхны шашны сургаал номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маани мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох,
- Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулах
Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд