Монгол Улс Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулж БШУЯ-ны харьяа Боловсролын ерөнхий газар, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд “Тэгш хамруулах боловсрол- Зөв хандлага” сэдэвт илтгэлийн уралдаан зарлажээ.
Уралдаанд 60 гаруй илтгэл ирүүлснээс тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хэрхэн ажиллаж, хөгжүүлж буй туршлагаасаа хуваалцсан таван илтгэл шилдгээр шалгарлаа. Шилдгээр шалгарсан багш нар мэргэжил нэгтнүүдээ илтгэлээ танилцуулах арга хэмжээ 12-р сарын 8-ны өдөр Монгол-Японы төвд боллоо.
Илтгэлийн уралдаанд:
- Нийслэлийн 136 дугаар цэцэрлэгийн багш Г.Мөнхцэцэг- “Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ганцаарчлан ажилласан туршлага, сургалт үйл ажиллагааны үр дүн”
- Увс аймгийн Улаангом сумын Тавдугаар цэцэрлэгийн багш Ц.Пагма, Б.Ууганзаяа, Э.Энхтүвшин нар –“Хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах арга зам, шийдэл”
- Нийслэлийн ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн багш Д.Отгонбат- “Тэдэнд зориулан нов ногоохон бут ургуул, хэзээ нэгэн цагт дуут шувуу болон нисэж ирнэ” илтгэл
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Хөгжил” цогцолбор сургуулийн багш П.Цэцэгням, А.Нямжаргал, Ц.Буянчимэг, Ч.Өнөржаргал нар – “Хүүхэд бүр хөгжиж чаддаг” илтгэл
- Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн багш Д.Бүжин- “Би ч бас суралцмаар байна” илтгэлээрээ шилдгээр шалгарлаа.
БШУЯ-наас 2018 онд Ерөнхий боловсролын сургуульд сургалцагчийг тэгш хамруулах журам, 2019 онд СӨБ-д тэгш хамруулах журмыг баталжээ. Эдгээр журмын дагуу тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь цэцэрлэг, сургуульд элсүүлэн сургахаар шийдвэрлэсэн. Үүний тулд сургууль, цэцэрлэгт тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах дэмжлэгийн баг байгуулсан байна. Хэдийгээр сурах орчин нөхцөл, багш нарт ажиллах аргазүй, тэдний нийгмийн баталгааг хангах зэргээр шийдвэрлэх асуудал багагүй боловч боловсролын байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний ар гэрийнхнийг эергээр хүлээн авах үндэс суурь тавигджээ.
Т.НЯМ-ОЧИР: БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА ХӨГЖЛИЙН ЯМАР Ч ОНЦЛОГТОЙ СУРАЛЦАГЧИД ҮЙЛЧЛЭХ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар байгуулагдаад стратегиа тодорхойлсон. Суралцагч бүр ялгаатай. Тэр ялгаатай хэрэгцээг хангахын тулд хөтөлбөрүүд, арга зүй, орчин нөхцөлөөр дэмжих нь чухал гэж үзэж Суралцагчийн хөгжлийн газрыг байгуулсан. Энэ газар дотроо тэгш хамруулах хэлтсийг байгуулсан. Тэгш хамруулах хэлтэс дотроо сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын тэгш хамрагдалт гэж боловсролын бүхий л түвшинд сургах үйлчилгээг гаргаж ирсэн. Эрх нь зөрчигддөг, хамгааллын үйлчилгээ шаардлагатай хүүхдийг боловсролын үйлчилгээнээс орхигдуулахгүйн тулд шинэ газар байгуулсан юм.
Өмнө нь тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан боловсролын үйлчилгээг нэг л мэргэжилтэн хариуцдаг, энэ үйлчилгээ нь ХНХЯ-д харъяалагдаж байв. Бид суралцагч, хүүхдийнхээ онцлогийг ойлгож байж хөгжүүлж, нийгэмшүүлнэ. Боловсролын байгууллага нэг ч хүүхдэд хүйтэн үг хэлэхгүй, ямар ч онцлогтой суралцагчид үйлчлэх орчин бүрдүүлэх ёстой гэсэн ойлголт, хандлага, орчин төлөвшвөл аргазүйн асуудал дагаад сайжирна, сайжирч байгаа. Илтгэлийн уралдааныг өнгөрсөн есдүгээр сард зарласнаас хойш олон сургууль, цэцэрлэгүүд хуваалцаж, бусдадаа мэдээлэл өгч байсан нь тэгш хүртээмжийн асуудалд Монголын багш нар нэг алхам урагшилсныг харуулсан гэлээ.
ЁШИМҮРА ТОКҮЖИ: ЖАЙКА ЦААШИД ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДИЙГ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ТЭГШ ХАМРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАХАД БЭЛЭН
Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи, ЖАЙКА байгууллага 2015 оноос эхлэн тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн боловсролын үйлчилгээг сайжруулах төслийн I шатыг хэрэгжүүлсэн. Төслийн II шатанд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг үзүүлэх, энгийн сургуульд хэрхэн хамруулах тал дээр хамтран ажиллаж, сайн туршлагыг орон даяар дэлгэрүүлэх зорилготой ажилладаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургуульд тэгш хамруулах чиглэлээр ажиллаж байгаа багш нарын дунд илтгэлийн уралдаан зарлаж, шилдэг таван илтгэлээ шалгарууллаа. Энэ үйл ажиллагааг эхнээс нь дэмжин ажилласан БШУЯ, БЕГ болон илтгэлээ ирүүлсэн бүх багш нартаа талархал илэрхийлье. Шилдэг багш нар туршлагаа хуваалцаж байна. Бид тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажилладаг багш нарт шинэ санаа, урам зориг өгөх зорилгоор энэ уралдааныг зохион байгуулсан.
Цаашид БШУЯ, БЕГ болон багш нартайгаа хамтарч тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах чиглэлээр ажиллахад бэлэн байна гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай сургуульд хамрагддаг байсан учир монгол хүүхдүүд тусгай хэрэгцээтэй хүүхдийг гайхаж хардаг, ялгаварлан гадуурхдаг сөрөг хандлага байсныг бид мэднэ. Харин хөгжсөн улс орнуудад тусгай хэрэгцээт хүүхдүүдийг жирийн сургууль, цэцэрлэгт хамруулдаг тул хүүхдүүд ч нийгэмд янз бүрийн онцлогтой, тусгай хэрэгцээтэй хүмүүс байдаг гэдгийг багаасаа мэдэж, тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгож, тусалдаг.
Мөн ялгаварлан гадуурхах үзлээс ангид хүмүүс болон төлөвшдөг байна. Монгол Улс 2018 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг жирийн сургуульд суралцуулах алхмыг тавьсан ба тэдний сурах орчноос эхлээд багш нар, ангийнхан хүүхдүүд, эцэг, эхчүүд нь тусгай хэрэгцээт хүүхдүүдийн талаар ойлгож, хүлээн зөвшөөрч тэдэнд туслах эерэг алхмууд тавигдсаар буй юм.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хэрхэн ажиллаж, хамт олон дундаа оруулан хөгжүүлж буй багш нарын туршлагыг уншигчдадаа хуваалцъя.
Шилдэг илтгэлүүдээс:
"БАГШ АА, МАНАЙ ХҮҮХДИЙГ АНГИДАА Л АВЧИХ. БИ ӨӨР ЮУ Ч ХҮСЭХГҮЙ"
-Баянзүрх дүүргийн 136-р цэцэрлэгийн багш Г.Мөнхцэцэг Аутизмын эмгэгтэй хүүхэдтэй ганцаарчлан ажилласан туршлага, сургалт үйл ажиллагааны үр дүнг танилцууллаа.
Г.Мөнхцэцэг багш 2021-2022 оны хичээлийн жилд таван настай бэлтгэл бүлгийн хүүхэдтэй ажиллажээ. “Аутизмын хүрээний эмгэгтэй“ гэж оношлогдсон хүү дөрвөн наснаасаа тус цэцэрлэгт явжээ. Хүү анги болон цэцэрлэгээсээ гарч гүйдэг, өндөр зүйл дээр авирдаг, хүүхдүүдийг цохидог сөрөг зан үйлтэй. Хүүхдийн ангийн багш нь “Би энэ хүүхдийг ангидаа авч чадахгүй нь ээ. Тусгай цэцэрлэгт оруул гэж аав ээжид нь хэлээд өгөөч” гэж эрхлэгчдээ учирлаж байхыг сонсоод, “Хүүг би ангидаа аваад ажиллаад үзье” гэж хэлжээ.
Багш нараас эхлээд тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажилласан туршлагагүй учир ялгаварлан гадуурхах хандлагатай. Мөн эцэг, эхчүүдээс ч ийм хандлага илэрнэ. Энэ бүхнийг мэдэрснээр Г.Мөнхцэцэг багш аутизмын эмгэгтэй хүүхэдтэй ажиллаж туршлагажих, ёсзүйн эерэг хандлага, өөрчлөлт үр дүнг гаргаж, үлгэрлэх зорилго тавьсан байна.
Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийг яагаад дэмжих шаардлагатай вэ?
-Юун түрүүнд, БСШУ-ы сайдын тушаалын дагуу цэцэрлэгтээ дэмжлэгийн баг байгуулсан. Багийнхаа үйл ажиллагааг тодорхойлж, хийж хэрэгжүүлэх ажлын агуулга, ажлын төлөвлөгөө гаргасан. Цэцэрлэгийнхээ багш нараас судалгаа авахад манай багш нарын 40 хувь нь тэгш хамруулах боловсролын талаар ямар нэг ойлголтгүй.
80 хувь нь тэгш хамруулах боловсролын талаар албан ёсны сургалтад хамрагдаагүй, ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах мэдлэг чадвар, арга зүй дутмаг дээр нь ажлын ачаалал ихтэй. Мөн тэдний эцэг, эхтэй харилцахад хүндрэлтэй, сургалтын хэрэглэгдэхүүн хомс, суралцах орчин бүрдээгүй байв. Тиймээс туршлага судалж, сургалт семинаруудад хамрагдсан.
“Багшаа би хоол идмээр байна, зураг зурмаар байна” гэх мэтээр бүтэн өгүүлбэрээр ярьдаг болсон. Цэцэрлэгийнхээ цагийн хуваарийн дагуу өдөр унтдаг болсон.
Бид аутизмын талаар уншиж судалсан, хэрэгцээ шаарлагыг нь тодорхойлж, сурах орчин бүрдүүлсэн. Хүүхдийн гэр бүлийн уур амьсгал эерэг, багшийн ажлыг дэмжиж хичээнгүй, тууштай явдаг ээжтэй. Ээж нь хүүгээ хэрхэн нийгэмшүүлэх, хаана хандахаа мэдэхгүй аргаа барснаа учирлаж "Манай хүүхдийг ангидаа л авчих, би өөр юу ч хүсэхгүй" гэж багшаас хүсэж байжээ.
Мөнхцэцэг багш хүүгийн ээж, аавтай сар болгон ганцаарчилсан уулзалт хийдэг. Харилцах дэвтэр нээж, ажлын өдөр багш өөрөө тэмдэглэж, амралтын өдрүүдэд аав, ээжид нь даалгавар өгч явуулдаг. Ингэж тасралтгүй ажилласнаар хүүхдийнхээ хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, хийх ажлаа зөв төлөвлөж, тохирсон дэмжлэгээ үзүүлсэн ба үр дүнг нь сар болгон тооцож явжээ.
Эцэг, эхчүүд дунд “Энэ хүүхдийг насанд нь тохирсон ангид оруулаач, энэ хүүхэд ирээгүй үед хүүхдээ цэцэрлэгт явуулъя, энэ хүүхэдтэй битгий тоглоорой” гэх мэт хандлага илэрсэн. Гэхдээ манай эцэг, эхчүүд өөрчлөгдсөн. Бүх эцэг, эхчүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж, “Манай ангид ийм ялгаатай хэрэгцээтэй хүүхэд байгаа. Та хүүхэд болон гэр бүлийнхэндээ зөв ойлгуулаарай. Энэ хүүхэдтэй таарвал та ингэж дэмжлэг үзүүлээч” гэж дэмжлэг туслалцаа хүссэн. Эцэг, эхчүүд ч өөрчлөгдөж, тэгш хамруулах боловсролыг 100 хувь хүлээн зөвшөөрчээ.
Хүүхдэд гарсан хөгжлийн эерэг өөрчлөлтийг хараад эцэг, эхчүүд маань урам орсон, Зөвхөн тухайн хүүхэдтэй биш, эцэг,эхчүүд болон бусад багш нартайгаа ганцаарчилсан төлөвлөгөө гаргаж ажилласан. Хүүхэд анх:
Бусадтай харилцах дургүй, хувцсаа өмсдөггүй, хоолоо өөрөө иддэггүй, унтдаггүй, хүүхдүүдийг их цохидог, орилж хашгирдаг, хүний хэлснийг ойлгоно. Гэхдээ бүтэн үгээр ярьдаггүй байсан. Харин дүрслэх урлагийн хичээл буюу наамал хийх дуртай. Дуртай зүйлд нь тулгуурлан бусад чадварыг нь хөгжүүлсэн. Үр дүнд нь хүүхдэд хөгжлийн эрс том ахиц гарсан.
“Багшаа би хоол идмээр байна, зураг зурмаар байна” гэх мэтээр бүтэн өгүүлбэрээр ярьдаг болсон. Цэцэрлэгийнхээ цагийн хуваарийн дагуу өдөр унтдаг болсон. Найз нөхдөө сонгодог, ангийн дүрмээ баримталдаг, хувцсаа өөрөө өмсдөг, хоолоо нэмж иддэг болсон зэрэг эерэг үр дүн гарсан гэв.
136-р цэцэрлэгт ЖАЙКА-2 төсөл хэрэгжин хүүхдийн онцлогт нийцсэн сургалтын хэрэгслүүдээр хангагдсан нь тусгай хэрэгцээтэй хүүхдэд хөгжлийн томоохон түлхэц өгчээ. Анх хүүхдийг авах үед “ямар ачаалалдаа дуртай багш вэ, нөгөө хүүхдээ аваарай” гэх мэтээр түвэгшээсэн хандлага гаргаж байсан бол сургалт үйл ажиллагааны эерэг өөрчлөлтийг хараад “Ингэж их өөрчлөгддөг юм уу? Манай хүүхэд ирлээ, сайн уу? Сайхан амарсан уу?” гэх мэтээр сайхнаар угтдаг болсон гэлээ. Г.Мөнхцэцэг багш ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг сургалтад тэгш хамруулах сайн туршлагаа 15 цэцэрлэгийн 152 багшид хуваалцаж, сургалт явуулсан байна.
“БИ Ч БАС СУРАЛЦМААР БАЙНА”
Дорнод аймаг, Хэрлэн сумын ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 12Б ангийн багш Д.Бүжин, Анх зургаадугаар анги дааж авахад манай ангид тусгай хэрэгцээт нэг хүүхэд байсан. Ангийнхан маань одоо 12-р ангид сурч байна. Тусгай хэрэгцээтэй сурагчаасаа ямар мэргэжил сонгохыг асуухад, “Дээд сургуульд сурна. Би тэнцвэргүй явдаг учир биеийн хүчний ажил хийж чадахгүй. Тэгэхээр намайг боловсрол эзэмших хэрэгтэй гэж ээж хэлсэн. Би компьютер дээр сайн тоглодог учир програмист болохыг хүсэж байна” гэж хэлсэн.
Энэ хүүхэд маань хүссэн мэргэжлээрээ сурах ямар нөхцөл байгааг авч үзэхэд, Боловсролын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийг тэгш хамруулан сургах, мэргэжил боловсрол олгох чиглэлд түлхүү анхаарахаар заасан. Гэвч манай сурагчийг их, дээд сургуульд элсүүлэн сургах орчин нь эргэлзээтэй байна.
Ээж нь, Хүү минь хөдөлмөрийн чадвар муутай учир хамт олонтой байлгаж, нийгэмшүүлэх зорилготой. Сурагч маань цэцэрлэгээр хүмүүжсэн эрүүл хүүхэд байсан. 2009 онд таван настайдаа бага тархины хорт хавдраар өвчилж, БНСУ-д таван жил эмчлүүлсэн. Эмчилгээний үр дүнд хавдар эдгэрсэн ч хараа, сонсгол, хөдөлгөөний тэнцвэр алдагдал гэдэг хавсарсан хэлбэрийн хөгжлийн бэрхшээл үүссэн. Олон жил гадаадад амьдарсан, энэ хугацаанд ээжээсээ өөр хүнтэй бараг харьцаагүй учир бусадтай харилцах чадвар, үгийн баялаг муутай. Аливаа зүйлийг “минийх” гэж өмчлөх хандлагатай байсан. Хүүхдүүдтэй тоглох дуртай.
Ээж нь “Миний хүү одоо дунд ангид орлоо, ангийн багш нь өөрчлөгдсөн. Бүжин гэдэг багштай болсон” гэж хэлэхэд “Бүжин чинь туулай биз дээ. Туулай ярьж чаддаг юм уу?” гэж гайхаж хүлээж авсан.
Хүү 4-р ангидаа сургуульд орж, зургаадугаар ангид ороход би ангийнх нь багш болсон. Ээж нь “Миний хүү одоо дунд ангид орлоо, ангийн багш нь өөрчлөгдсөн. Бүжин гэдэг багштай болсон” гэж хэлэхэд “Бүжин чинь туулай биз дээ. Туулай ярьж чаддаг юм уу?” гэж гайхаж хүлээж авснаас үзэхэд хүүхдийн сэтгэхүй ямар түвшинд байсан нь харагдах биз ээ.
Харин одоо сургуулийн орчинд: хичээлээсээ хоцрохгүй, хоцорсон бол багшаас зөвшөөрөл авч орох, өөрийн санаачилгаар ангиа цэвэрлэх, самбар арчих зэрэг үйлдлийг сайн хийдэг. Гэвч сургуулиас гарч, нийгмийн харилцаанд орох тал дээр сул. Дэлгүүрээс ойр зуурын хүнсээ авч сурсан. Бусдаас цаг асуух, төөрсөн бол яаж гэрээ олох, хэн нэгнээс тусламж хүсэх чадвар нь сул байгаа.
Тиймээс бид хүүхдээ нийгэмшүүлэх нь чухал гэж үзсэн. 6-7-р ангид нь хамт олон найз, нөхөдтэй байлгах, ангийнхны нөлөөллөөр хүүхдийг хөгжүүлэхэд анхаарсан. Үр дүнд нь хамтарч тоглох, тоглоомоо ээлжилж тоглох, тоглонгоо сурах үйлд амжилттай суралцсан. Найз нөхдийн харилцаа сайжирсан, “Тэр тэрнийг шохоорхдог гэнэ ээ” үерхэл нөхөрлөлийн талаар мэддэг болсон. Үгийн баялаг, өдөр тутмын ярианы чадвар сайжирсан. Бие даан сурах чадварыг сайжруулах шаардлага бий хэмээсэн танилцуулсан.
Тусгай хэрэгцээт хүүхдийг хөгжүүлэхэд боловсролын байгууллагууд болон багшаас ихээхэн хүчин чармайлт, чин сэтгэл гаргах ажил болохыг дээрх хоёр багшийн ярианаас та анзаарав уу. Хүүхдээ хөгжүүлэхийн тулд хамт олныхоо дунд оруулах, бусад хүүхдүүд болон тэдний эцэг, эхчүүдэд ойлгуулж олон талын дэмжлэгийн үр дүнд хүүхэд хөгжиж, эерэг өөрчлөлт гардаг болохыг шилдгээр шалгарсан таван илтгэлд багш нар онцлон дурдсан билээ. Мөн хүүхдүүдийн нас аль болох бага байх тусам хурдан хөгжинэ, хүүхэд бүхэн хөгжиж чадна гэж багш нар хэлж байв.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш болон туслах багш цалингийн 10 хувийн нэмэгдэл авдаг. Гэхдээ тусгай хэрэгцээт хүүхдийг хөгжүүлэх сургалтын төлөвлөгөөний дагуу үр дүнгээ тооцуулсны үндсэн дээр нэмэгдлийг олгодог нь багш хүүхэдтэй ажиллах хөшүүрэг болдог хэмээн Г.Мөнхцэцэг багш ярьсан.
Б.МӨНХЗАЯА: МОНГОЛД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 18 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД БИЙ
Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга Б.Мөнхзаяа “Тэгш хамран сургах боловсрол, хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр таницуулга мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Манай хэлтэс дөрвөн мэргэжилтэнтэй тавуулаа ажилладаг. Гадаадад суралцдаг хүүхдүүдийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, лам хүүхдүүдийн асуудал, шилжин суурьшигч, нэн ядуу эмзэг бүлгийн хүүхдүүдийн гэх мэтээр бүхий л асуудлыг хариуцан, ялгаатай хэрэгцээт хүүхдүүдийн хөгжих, суралцах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 1487 хүүхэд, ерөнхий боловсролд 6259 хүүхэд, насан туршийн боловсролын төвүүдэд 420 суралцагч, мэргэжлийн боловсролд 777, дээд боловсролд 333 суралцагч хамрагдаж байна. Монголд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй 18 мянга гаруй хүүхэд байгаа. Үүнээс цэцэрлэгт 60-70 хувь, дунд сургуульд 70 гаруй хувь нь хамрагдаж байна.
Ялгаатай хэрэгцээтэй суралцагчийг тэгш хамруулан сургасан сайн туршлага бол сайн дурын ажилтнуудыг ажиллуулах. Багш нар, оюутнуудыг сургаж, захирлуудтай уулзалт хийгээд 8 сургуульд дауны синдромтой 10 хүүхдэд дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд хүүхдүүдэд оношилгоо хийх, нөхцөл байдлыг нь үнэлэх ажлыг зохион байгуулсан. Энэ хүүхдүүдийн ялгаатай байдлыг таниулах, нийгэмшүүлж чадавхжуулах ажлыг хамтран хийж байна. Хүүхдийн зөвхөн эрүүл мэндэд анхаарах биш, боловсролын үйлчилгээ чухал юм гэв.